personal
Узнай настоящую Сибирь в нашем блоге!
Отправляйся в захватывающее путешествие по бескрайним просторам Алтая, Байкала и Якутии. Познакомься с уникальной природой и погрузись в историю суровой таинственной Сибири!
20
долоодугаар сар

Сибирийн үнэрийн тухай бүлэг: эфирийн тоснууд

Сибирийн ургамлуудын эфирийн тоснууд бидний эрүүл мэндийг бэхжүүлж, амьдралыг чимдэг тухай...

Хэрэв Сибирь ямар үнэртэй вэ? гэж асуувал ихэнхи хүмүүс шилмүүс ба цэвэр цэнгэг үнэртэй гэж хариулах байх. Энэ бол нарсан ой, цэвэрхэн цас, хүний гар хүрээгүй байгаль эхийн толгой эргэм үнэр бөгөөд үүнийг нэг удаа мэдэрвэл хэзээ ч мартаж чадахгүй билээ.

Сибирь – байгалийн баялагийн алдартай нөөц газар: түүний нутаг дэвсгэр дээр 3000 гаруй төрлийн ургамлууд, тэдгээрээс 500 гаруй нь эмийн ургамлууд байдаг ба тэдгээр нь бүгдээрээ эфирийн тостой ургамлууд юм.

Эдгээр нь анзаарагдахгүй боловч хүний биед мэдэгдэхүйц нөлөөлөх чадвартай: таатай үнэр нь тайвшруулж, сэтгэл санааг сэргээдэг, зарим нэг нь толгойн өвчнийг намдааж, хоолны дуршлыг сайжруулдаг, үүнд ямар ч ид шид байхгүй, эфирийн тос ингэж үйлчилдэг.

Эдгээр нь мөн чанараараа дэгдэмтгий шингэн химийн бодисуудын холимог (спирт, эфирүүд, нүүрсустөрөгч, фенолууд, кетонууд, альдегидүүд ба бусад) байдаг ба тэдгээрийг ургамлуудын цэцэгс, үр, үндэс, навч, жимс, холтос эсвэл давирхайнаас гаргаж авдаг. Чухамхүү эфирийн тоснууд л ургамлын үнэрийг тодорхойлдог: түүний ачаар ургамлууд өөрсдийгөө хортон, вирусээс хамгаалж, тоосоо хүртээх шавьжийг татдаг.

Амьд эмийн сан

Ургамлын эфирийн тоснууд зөвхөн байгаль эхэд бус мөн хүний биед ашигтай байдаг. Тэдгээрийн эмчилгээний шинж чанарыг эрт дээр үеэс мэддэг байсан. Бараг бүгдээрээ бидний биемахбодид бактери устгах, ариутгах ба үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг, мэдрэлийн ба зүрх судасны тогтолцоонд, сэтгэл санаанд болон сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг.

Өнөө үед эфирийн тосыг ууж эсвэл гадуур түрхэж, цацлага хийж, үнэрт эмчилгээнд хэрэглэдэг. Сибирийн эфирийн тостой ургамлуудыг эмийн бэлдмэл үйлдвэрлэхэд, мөн хүнсний, гоо сайхны ба үнэртэний үйлдвэрлэлд өргөн ашигладаг.

Жодоо модны тосыг яаж гаргаж авдаг вэ?

Эфирийн тосыг янз бүрийн аргаар үйлдвэрлэдэг – жишээ нь эфирийг хандлах, дулаан тосоор эсвэл өөх тосны шүүгчээр гаргадаг.

Шилмүүст модны эфирийн тосыг уураар нэрэх аргаар гаргаж авдаг. Үүний тулд 0,8 см диаметртэй шилмүүсний салааг ашигладаг ба уурын хэм ойролцоогоор 110 °С байх ёстой. Сонирхолтой нь жодоо модны тосыг гаргахад өвөрмөц төхөөрөмж буюу жодоо модны чанагчийг хэрэглэдэг.

Салааг нэрэх куб төхөөрөмжид хийж, даралттай уураар утдаг. Уур нь түүхий эдээр нэвт гараад дэгдэмтгий нэгдлүүдийг (эфирүүдийг) үүсгэдэг. Үүний үр дүнд эфирээр баялаг уур нь шингэн болж өтгөрдөг ба түүнийг тусгай саванд цуглуулж, хоёр хэсэгт хуваадаг: дээр нь эфирийн тос, харин доор нь гидролат үүсдэг.

Жодоо модны тосны найрлаганд 35 гаруй идэвхитэй бодисууд агуулагддаг ба тэдгээрийн ачаар маш олон ашигтай үйлчилгээг үзүүлдэг: сэргээнэ, үрэвслийг арилгана, вирус ба бактерийг устгана, өвчин намдаана, дархлааг бэхжүүлнэ, арьсны эмгэгүүдийг эмчилнэ, нойрыг хэвийн болгоно. Харин түүний үнэр нь өөрийн бүтцээрээ гоо сайхны бэлэн холимог юм!

Siberian Wellness-ийн бүтээгдэхүүний эфирийн тоснууд

Siberian Wellness-ийн бүтээгдэхүүний найрлаганд зөвхөн байгалийн гаралтай эфирийн тоснууд агуулагддаг. Өргөн хүрээний үйлчилгээтэй «Корень» бальзамд жодоо модны тос ба сибирийн бусад ургамлуудын ашигтай шинж чанарууд шингэсэн бөгөөд гадуур хэрэглэхэд арьсыг сайтар халааж, нөхөн сэргээх үйл явцуудыг хурдасгадаг, мөн тав тухыг түргэн мэдрүүлдэг.

Шилмүүст модны эфирийн тоснууд мөн бусад бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг:

Эфирийн тос агуулах алдартай ургамлууд

Энгийн хахуун өвс зүгээр нэг ингэж нэрлээгүй: ургамал нь маш таатай өвөрмөц үнэртэй байдаг. Хахуун өвсний эфирийн тос тайвшруулж, нойргүйдлийг арилгадаг.

Ганга өвсний эфирийн тосыг эртний грекчүүд ашигладаг байсан: маш хүчтэй ариутгах, вирусын эсрэг, өвчин намдаах ба агшаах шинж чанартай. Түүний үнэр нь тайвшруулж, ядаргааг арилгана. Siberian Herbs иллэг хийх, сэргээх тосны найрлаганд агуулагддаг.

Балжингармынэфирийн тос маш хүчирхэг бактери устгах үйлчилгээтэй тул түүнийг ханиад томууг эмчлэхэд өргөн хэрэглэдэг. Баялаг найрлагатай учир хүүхдийн зөөлөн мэдрэг арьсанд нэн ашигтай. Балжингарамын устай усанд орох бальзам, Балжингарамын устай хүүхдийн тос зэрэг бүтээгдэхүүнүүдийн найрлаганд багтдаг.

Батрашийн эфирийн тос үрэвслийн эсрэг шинж чанараараа алдартай, түүний бүрэлдэхүүн хэсгүүд ходоод, гэдэсний ба шээс ялгаруулах замын гөлгөр булчинг агшаах үйлчилгээтэй, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зөөлөн идэвхижүүлнэ, хүчдэлийг бууруулж, хүч чадлыг нөхдөг. Хөлний арьсыг сэргээх тос, Эмэгтэйчүүдийн хувийн ариун цэврийг сахих фитосаван зэрэг бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.

Сибирийн ургамлуудын олон олон эфирийн тоснуудыг өнөө үед эмийн сангаас авах боломжтой тул тэдгээрийг өдөр тутмын амьдралд идэвхитэй хэрэглэж байна: хоол хийхэд, арьс арчилгааны нэмэлт бэлдмэлийн хувьд, гэр ахуйд ашигладаг. Ямар ч эфирийн тосыг хэрэглэхэд түүний шинж чанаруудыг ба шаардлагатай тунг тооцох ёстой. Ингэвэл ашигтай бөгөөд таатай байх болно!

[}item{]