Нохойн хошууны тухай «Энэ бол цэцэрлэгийн хашаа, хөөндэйн хоол, энгийн ханиад томуунаас салгах анхилуун ханд юм» гэж өмнө нь ярьдаг байсан. Өнөөдөр ч гэсэн энэ өргөстэй бут сөөг нь хуучин шигээ сайн бөгөөд олон талын ашиг тустай хэвээр байна. Сибирьчүүд нохойн хошууг анхилуун үнэр, гоёмсог үзэмжтэй тул хайрладаг – зуны эхэн үеийг 5-6-р сард цэцэглэж буйгаар нь тодорхойлж, өргөстэй ч гэсэн ургамлыг эдгээх шинж чанараар нь үнэлдэг.
Гоёмсог, өргөстэй, эмийн чанартай
Нохойн хошууг ард түмэн зэрлэг сарнай гэдэг: үнэндээ энэхүү гайхалтай ургамал нь сарнайн бүлэгт хамаардаг бөгөөд бүх төрлийн таримал сарнайн өвөг дээдэс юм. ОХУ-ын нутаг дэвсгэр дээр хэдэн арван төрөл зүйл байдаг бөгөөд хамгийн алдартай нь үрчгэр ба тавдугаар сарын нохойн хошуу юм.
Цэцэгс нь ихэвчлэн ягаан өнгөтэй байдаг. Түүний дэлбээгээр хоногийн цагийг тодорхойлж болно: өдөр болгон өглөө эрт цэцэгс нь дэлгэрч, оройн 7 цагт хумигддаг. Дэлбээ нь унаж дуусахад зууван хэлбэртэй бор улаан өнгийн жимс ургадаг, энэ бол аминдэмүүдийн жинхэнэ эх булаг юм.
Нохойн хошуу долоо эмчээс илүү
Ардын мэргэн ухаан ингэж хэлдэг болохоор үүнд итгэж болно!
Орос улсад XVI зуунд ойн нохойн хошууг эмчилгээнд ашиглаж байсан ба түүний үр жимсийг нь гайхамшигтай эм гэж тооцдог байсан. Өнөөдөр нохойн хошууны ашиг тусыг албан ёсны болон уламжлалт анагаах ухаанд хүлээн зөвшөөрсөн. Үүнд гайхах зүйл огт байхгүй!
1. С аминдэмийн агууламжаараа нохойн хошуу нь үхрийн нүд, жүржтэнээс илүү байдаг тул эмгэг үүсгэгч бактери, вирустэй тэмцэхэд маш үр дүнтэй байдаг. Нохойн хошууны ханд, цай нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, өвчин намдааж, халуун бууруулна, ханиад томуутай тэмцэхэд тусална.
2. Мөн нохойн хошуу нь В-гийн бүлгийн аминдэмүүд, флавоноидууд, Е, К ба А аминдэмүүдээр баялаг, түүний жимсэнд кальци, кали, фосфор агуулагддаг тул нөхөн сэргээх үйлчилгээтэй, цус багадалт ба холестериний хэмжээ нэмэгдэхэд тустай, судсыг бэхжүүлж, цусны эргэлтийг сайжруулна.
3. Нохойн хошууны жимс шээс хөөх зөөлөн үйлчилгээтэй тул биемахбодиос хортой бодисуудыг гадагшлуулна.
4. Мөн пектин ба эслэгээр баялаг учир ходоод, гэдэсний замд болон бодисын солилцоонд сайнаар нөлөөлнө. Гэхдээ ходоод, гэдэсний замын эмгэгтэй хүмүүс нохойн хошууг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй!
5. Нохойн хошууны жимсэнд Р ба К аминдэмүүд агуулагддаг бөгөөд бичил судасны цусны эргэлтэнд сайнаар нөлөөлнө.
6. Нохойн хошууг архаг ядаргаатай хүмүүст эсвэл удаан хугацаанд өвдсөний дараа хэрэглэхийг зөвлөдөг. Нохойн хошууны жимсэнд агуулагдах исэлдэлтийн эсрэг бодисууд исэлдэх стрессийн түвшинг бууруулна.
7. Ерөнхийдөө үндэснээсээ навч хүртэл нохойн хошууны бүх зүйл ашигтай байдаг. Нохойн хошууны дэлбээнээс үнэртэй ус, гоо сайхны салбарт ашигладаг үнэтэй сарнайн тосыг гаргаж авдаг. Нохойн хошууны үр цөс хөөх ба үрэвслийн эсрэг шинж чанартай, харин үрэнд агуулагдах поли ханаагүй тоснууд арьсыг хэт ягаан туяа ба хортой бодисуудаас хамгаалах чадвартай. Нохойн хошууны үндэс, навч нь идлэг бодисуудаар баялаг тул тэдгээрийн хандуудыг ходоод, гэдэсний замын эмгэгүүдийн үед хэрэглэнэ.
Жимсийг яаж түүдэг вэ?
Өнөөдөр сибирийн нохойн хошуу бол аминдэм агуулах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн маш чухал түүхий эдийн эх үүсвэр юм. Жимсийг бүрэн гүйцэт боловсорч дууссаны дараа наймдугаар сарын дундаас хүйтрэх хүртэл түүдэг. Мэргэжлийн хүмүүс жимс түүхдээ өргөснөөс хамгаалах зузаан бээлий, урд талдаа том халаастай хормогчийг зүүдэг, дараа нь түүсэн жимсээ сагсанд болгоомжтой хийдэг. Мэргэжлийн хүмүүс жимс түүхдээ өргөснөөс хамгаалах зузаан бээлий, урд талдаа том халаастай хормогчийг зүүдэг, дараа нь түүсэн жимсээ сагсанд болгоомжтой хийдэг.
Нохойн хошууг боловсруулах технологиуд
С аминдэм агуулах хуурай баяжмалаас бүх зүйл эхэлнэ. Технологийн үйл явц хэд хэдэн үе шаттай: жимсийг шигшиж, угаана, тусгай төхөөрөмжинд жижиглэнэ, органик уусгагч эсвэл шингэрүүлсэн хийгээр хандлана, сэгсэрч, хатаана. Дараа нь гаргаж авсан хандаа шахмал болгоно эсвэл С ба Р аминдэмтэй сироп хийхэд хэрэглэнэ. Жимснээс С ба Р аминдэмийг үйлдвэрийн аргаар гаргаж авсаны дараа хаягдал бүтээгдэхүүнийг ашиглаж нохойн хошууны тосны хандыг гаргаж авдаг.
Siberian Wellness-ийн бүтээгдэхүүнд нохойн хошууны жимсний ханд ба тосыг ашигладаг, тэдгээрийг зөөлөн боловсруулдаг тул домогт ургамлын бүх чухал аминдэмүүд ба шинж чанарууд хадгалагддаг.
Siberian Wellness-ийн олон олон бүтээгдэхүүнүүдэд нохойн хошуу агуулагддаг:
– Yoo Go цувралын бөөрөлзгөнө ба нохойн хошуутай зажилдаг цэлцэгнүүр (нохойн хошууны хандтай);
– Lactopus ба Calcitops шаржигнуур бөмбөлгүүд (нохойн хошууны жимстэй);
– Зэрлэг ургамлын фитоцай № 5, № 6 ба № 7 (нохойн хошууны жимстэй);
– Шүдний оо «Сибирийн нохойн хошуу» (сибирийн нохойн хошууны ханд, нохойн хошууны тос);
– Immunotops дархлаа дэмжих чихэргүй сироп (нохойн хошууны хандтай);
– Биемахбодийг иж бүрнээр цэвэрлэх багц «Истоки чистоты» (нохойн хошууны жимстэй).