personal
Узнай настоящую Сибирь в нашем блоге!
Отправляйся в захватывающее путешествие по бескрайним просторам Алтая, Байкала и Якутии. Познакомься с уникальной природой и погрузись в историю суровой таинственной Сибири!
7
есдүгээр сар

Сибирийн хүн орхоодой

Бүлэг № 5, сибирийн хүн орхоодой стрессийг дарж, сэтгэл санааг сэргээнэ

Зүүн Азийн өргөн уудам нутагт – Япон, Хятадын хойд хэсэг, түүнчлэн Орост Приморскийн, Хабаровскийн нутаг дэвсгэрт, тэр ч байтугай Сахалинд гайхалтай ургамал өргөст элеутерококк ургадаг.

Энэхүү ашигтай бут сөөг нь олон нимгэн өргөсөөр бүрхэгдсэн салаалсан их биетэй, урт дэлбээ дээрээ хурц навчтай. Зуны төгсгөлд ургамал цэцэглэж, жижиг анхилуун цэцэг гаргаж, намрын улиралд жимс боловсорч гүйцдэг. Дотроо үртэй хар жимс нь хар тэстэй төстэй.

Элеутерококк бол даруухан ургамал, нэг их нар, хөрс шаарддаггүй, агаарын чийг ч бас чухал үүрэг гүйцэтгэдэггүй. Тиймээс ургамал нь гацуур болон хуш модны ойд нуугдахыг илүүд үздэг. Сөөг нь өвлийн хүйтэн жавар, ган гачигт тэсвэртэй байдаг.

Эмийн, ашигтай, сибирийн

Ашигтай шинж чанаруудын хувьд өргөст элеутерококк нь хүн орхоодойн үндэсний эдгээх нөлөөтэй төстэй. Гэхдээ жинхэнэ хүн орхоодой нь байгальд маш ховор байдаг бөгөөд түүнийг зохиомол нөхцөлд ургуулах нь нэлээд хэцүү тул түүхий эд, түүнд суурилсан бэлдмэл, нэмэлтүүдийн үнэ өндөр байдаг. Харин элеутерококк нь зэрлэг байгальд элбэг байдаг ба тариалахад ч илүү тохиромжтой. Ашиг, үр өгөөжийн хувьд алдартай хүн орхоодойгоос дутахгүй учраас түүнийг «сибирийн хүн орхоодой» гэж нэрлэдэг.

Зөгийний дуртай ургамал

Зөгийн аж ахуйд сибирийн хүн орхоодой маш их ашиг тустай, учир нь энэ бол үнэ цэнэтэй зөгийн балт ургамал юм. Мөн элеутерококкийн хандаар зөгийг тэжээхэд том хэмжээний бүлийг өсгөхөд тусалж, амин чухал үйл ажиллагааг нь нэмэгдүүлнэ, ажиллах чадварыг дээшлүүлнэ, зөгийн тоо толгойг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бал боловсруулах ажилд ч нөлөөлдөг. Энэ бүгдийн үр дүнд зөгийн балны хэмжээ нэмэгддэг.

Хүч чадалтай үндэс

Элеутерококкийн үндэс нь хүний биемахбодид ашигтай, сайн нөлөө үзүүлдэг. Элеутерококкийн ханданд агуулагдах полисахаридууд ба полифенолууд дотоод шүүрлийн булчирхайг идэвхижүүлж, эрхтэнүүдийг сэргээнэ, биологийн үйл явцуудыг хэд хэдэн түвшинд идэвхижүүлнэ.

Эмчлэх чадвартай сибирийн хүн орхоодой:

– стресстэй тэмцэхэд тусалж, биемахбодийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлнэ;
– сэргээх ба биеийн ерөнхий байдлыг сайжруулах шинж чанартай;
– оюуны ба биеийн ажиллах чадварыг нэмэгдүүлж, анхаарал төвлөрөлтийг дэмжинэ;
– дархлааг дэмжинэ, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй;
– нүүрс-усны солилцоог хянан зохицуулна;
– үсийг бэхжүүлж, хуйхыг эрүүлжүүлнэ;
– арьсыг эрт хөгширөлтөөс сэргийлнэ;
– харааг сайжруулна.

Элеутерококкийн бэлдмэлүүд нь вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, өвчний дараа нөхөн сэргэхэд, ерөнхий стресс, ядаргаа ихсэх, биеийн болон оюуны ачаалал нэмэгдэх үед үр дүнтэй байдаг.

Мөн энэхүү гайхалтай ургамал нь манай бүтээгдэхүүнд агуулагддаг

Сибирийн хүн орхоодой – дараахь бүтээгдэхүүнүүдийн найрлагад багтаж голлох үүргийг гүйцэтгэдэг. Үүнд:

«Йохимбе ба сибирийн хүн орхоодой» (500655);
«Уулын лаванда», байгалийн гаралтай урьдчилан сэргийлэх шүдний оо (417381).

[}item{]