Манай асар уудам Сибирь нутагт жижигхэн, чадварлаг, шаргуу ажилчин зөгийнүүд хөдөлмөрлөдөг. Цайны халбага ашигтай балыг цуглуулахын тулд хэдэн зуугаад зөгийнүүд хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Эрээн ажилчид тал дээгүүр эргэлдэж, цэцгийн балыг цуглуулан нуувчиндаа үнэ цэнэтэй хув мэт дуслуудыг маш нандигнан авч ирдэг. Тэднийг гаршуулснаар хүн үнэт зөгийн балтай болсон: хүйтэн агаарт зугаалсны дараа зөгийн балтай цай уух нь амттай, ашигтай байдаг бөгөөд тав тухыг бэлэглэдэг.
Зөгийнүүд зөвхөн бал өгдөггүй
Намар өвөлжихдөө бэлдэхдээ зөгийнүүд прополис хэмээх наалдамхай тусгай бодисыг ялгаруулдаг. Ногоовтор бор өнгөтэй, анхилуун, давирхайлаг цавуугаар зөгийнүүд үүрээ дулаалж, бүх нүх сүвийг бөглөж, тав тухтай өвөлжихөд бэлддэг. Хүн прополисийн гарал үүсэл ба найрлагыг гүйцэт судлаагүй байгаа боловч түүний үндсэн хэсэг нь модны наалдамхай нахианы давирхайлаг бодисууд ба тоосонцорын үрээс, мөн эфирийн тос болон зөгийн лаваас бүрддэг гэдгийг тогтоосон.
Прополисийг тусгай тороор цуглуулдаг эсвэл зөгийн үүрний хананаас хусаж авдаг. Нэг үүрнээс улиралд 50–150 г ашигтай наалдамхай бэлдмэлийг цуглуулж болно.
Бүх өвчинг эдгээх ид шидтэй прополис
Хүмүүс эртнээс зөгийний давирхайлаг цавууны гайхалтай эдгээх шинж чанаруудын тухай олж мэдсэн. Бүх цаг үед сибирийн прополисоор шарх, үрэвсэл, шархлаа ба төрөл бүрийн өвчнийг эдгээдэг байсан.
Зөгийний прополис нь батлагдсан эм зүйн шинж чанартай бөгөөд түүнийг анагаах ухаан, гоо сайхны үйлдвэрлэлд ашигладаг. Энд прополисийн шинж чанаруудаас дурьдвал:
– үрэвслийн эсрэг;
– нөхөн төлжүүлэх;
– микробын эсрэг;
– бактери устгах;
– исэлдэлтийн эсрэг;
– дархлааг бэхжүүлэх;
– зүрх хамгаалах;
– мэдээ алдуулах зэрэг болно.
Прополист хүнд хэрэгтэй магни, кали, натри, төмөр, цайр, марганец, зэс ба бусад ихэнхи бичил элементүүд агуулагддаг. Мөн прополисийн найрлага нь A, С, Е, Н ба Р, бас B-гийн бүлгийн (В1, В2, В6) аминдэмүүдээр баялаг. Зөгийний лаванд аминхүчлүүд, тэр дундаа аланин, валин, изолейцин, лизин, лейцин, метионин, орнитин, треонин, триптофан, фенилаланин ба бусад хүний хувьд орлуулашгүй аминхүчлүүд агуулагддаг.
Тодхон өнгөтэй жимс, ногоонд байгалийн гаралтай будагч бодисууд флавоноидууд агуулагддаг тул хамгийн ашигтай байдаг гэдгийг олон хүмүүс мэддэг. Прополист флавоноидууд буюу эдгээр маш ашигтай исэлдэлтийн эсрэг бодисууд таван төрлөөр байдаг: апигенин, акацетин, кемпферол, кемпферид ба эрманин.
Прополисийн идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд нь маш олон халдвар үүсгэгчдийг устгах чадвартай. Прополисийг зүгээр урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд ч биеийн байдлыг сайжруулж, биемахбодийг сэргээж, сэтгэл санааг өөдрөг болгож, сайн нойрсоход тусалдаг.
Прополисийг гоо сайханд өргөн хэрэглэдэг: эсийн бүрхүүлийг нөхөн сэргээж, арьсны уян хатан чанарыг дээшлүүлнэ, эсийн нөхөн төлжилтийг дэмжинэ, залуужуулах ба шарх эдгээх үйлчилгээтэй.
Манай Компанид сибирийн прополисийн ашигтай шинж чанаруудыг өндөр үнэлдэг тул Siberian Wellness-ийн олон бүтээгдэхүүний найрлаганд багтдаг:
– Шүдний оо «Сибирийн прополис». Ердийн хамгаалалт;
– Зажилдаг цэлцэгнүүр CoreNRG прополистой;
– Нүүр угааж, чийгшүүлэх гель – Experalta Aurum;
– Нүүрний арьсны тэжээлийн маск – Experalta Aurum;
– Нүүрний арьсыг сэргээх ийлдэс – Experalta Aurum;
– Зөөлөн арчилгааны гель – ENDEMIX™ иж бүрдэлтэй гоо сайхан.