personal
Узнай настоящую Сибирь в нашем блоге!
Отправляйся в захватывающее путешествие по бескрайним просторам Алтая, Байкала и Якутии. Познакомься с уникальной природой и погрузись в историю суровой таинственной Сибири!
28
арван нэгдүгээр сар

Сибирийн бэлэг: сибирийн өвөрмөц тайга

Өнөөдөр тайгын «ногоон далай» юугаар амьдарч, хүмүүст ямар баялгийг бэлэглэж буй тухай ба яагаад түүнийг онцгой анхаарах ёстой вэ? гэдэг бүлэг...

Сибирийн байгаль маш онцгой бөгөөд сүрлэг билээ. Сибирийн тайга үргэлж бидний сэтгэлийг ихээр хөдөлгөж, гүн гүнзгий сэтгэгдлийг төрүүлдэг. Өмнө нь тийшээ очиж байгаагүй ч гэсэн есөн мянган километр үргэлжлэх хил хязгааргүй тайгын уудам нутаг ухаан санааг гайхшруулна. Энэ бол зүгээр нэг асар том ой биш харин түүнээс ч илүү зүйл гэдгийг та ойлгох болно.

Эрдэмтэд сибирийн тайгыг «дэлхийн ногоон уушиг» гэж зүгээр нэг нэрлээгүй юм. Энэ бол дэлхийн бөмбөрцгийн хойд хагасыг бүхэлд нь хамарч, эрүүл амьдрах орчныг хангадаг хүчилтөрөгчийн үйлдвэр юм. Сибирийн тайгын онцлог нь манай гаригийн агаарын хэмийн хамгийн огцом өөрчлөлт энд бүртгэгддэгт оршино. Хүмүүст зориулсан гол баялаг бол үнэт мод, ашигт малтмалын орд, догшин урсгалтай гол мөрөн, ховор эмийн ургамал, олон янзын амьтад юм.

Сибирийн тайгын дэд бүсүүд

Сибирийн тайгыг илэрхий гурван дэд бүсүүдэд хувааж болох бөгөөд тэдгээр нь уур амьсгал, мөнхийн цэвдэг, ургамал ба амьтдын ертөнцийн онцлогоороо ялгардаг.

Хойд тайга нь Таймирын өмнөд хэсэгт орших тундртай хиллэдэг бөгөөд эрс тэс уур амьсгалтай байдаг. Энд өвөл нь удаан үргэлжилж, агаарын дундаж хэм -30–50 °С байдаг, харин зун нь богино, агаарын хэм +17 °C хүртэл нэмэгддэг. Сонирхолтой нь тайгад зуны үзүүлэлтүүд их чухал байдаг, учир нь мод амьдрахыг тулд ядаж зуны нэг сард агаарын дундаж хэм 16 °С-аас илүү байх ёстой. Хойд дэд бүсийн нутаг дэвсгэр их намагтай, тиймээс энд намхан шилмүүст ой их тархсан.

Дундад тайгын дэд бүс нь Енисей, Обь ба Лена мөрний дунд урсгалд байрладаг. Энд хүйтэн өвөл, дулаан зунтай, тивийн уур амьсгалтай байдаг онцлогтой. Намаг ихтэй, өтгөн шилмүүст ойтой, дан ялангуяа гацуур их ургадаг.

Өмнөд тайгын дэд бүсэд Сибирийн өмнөд хэсэг багтдаг ба шилмүүст мод ургахад таатай дулаан уур амьсгалтай. Энэ бүс нь амьтдын ба ургамлын баялаг аймагтай. Өвөл хүйтэн, удаан үргэлжилдэг, агаарын дундаж хэм -12 °С-аас дээш, харин зун нь богинохон, дулаахан, агаарын хэм +16–22 °С байдаг.

Тайгын ургамлын ертөнц

Ургаж буй модны төрлөөс хамааран сибирийн тайгыг бараан шилмүүст ба цайвар шилмүүст гэж хуваадаг. Бараан шилмүүст гацуур, жодоо мод, хуш мод багтана. Сибирийн хойд хэсэгт тархсан: энд байнга бүрэнхий байдаг, учир нь моддын орой нугаларч, гэрлийг нэвтрүүлдэггүй, хөвд, өвс ногоо их элбэг ургадаг.

Бараан шилмүүст тайгын хамгийн том моддын нэг бол сибирийн хуш мод юм. Энэхүү аварга том модны өндөр нь 40 м-т хүрдэг, гэхдээ маш удаан ургадаг. Хуш модны самарт хүмүүс, мөн тайгын маш олон амьтад, тэр дундаа хүрэн баавгай их дуртай. Бараан шилмүүст ойд лаа шиг боргоцойтой гоёмсог жодоо мод ургадаг. Хуш модноос ялгаатай нь тэрээр маш хурдан ургадаг бөгөөд 400–600 жил амьдардаг. Эмчилгээний хүчирхэг шинж чанартай тул бидэнд маш их үнэ цэнэтэй байдаг.

Цайвар шилмүүст тайгын төрөл нь Дунд ба Зүүн Сибирьт тархсан. Энэ тайгад нарс ба шинэс мод ургадаг. Энд одой хус, яшил, бут сөөгөөр баялаг ургамлын ертөнц зонхилдог. Нарсан ойд моддын орой газрын гадаргаас өндөрт байрладаг тул нарны гэрлийг их хэмжээгээр нэвтрүүлдэг, тиймээс энд цангис, нэрсэн шугуй, ховор ургамал, мөөг элбэг тархсан.

Нарс мод нарны гэрэлд их дуртай, харин уур амьсгал, хөрсийг голдоггүй тул газарзүйн хувьд их түгээмэл тархсан.

Шинэс – тайгын хамгийн хүйтэнд тэсвэртэй мод юм, учир нь -70 °C хүртэл хэмийг тэсвэрлэдэг. Шув шулуухан ургадаг онцлогтой. 50 м өндөр хүртэл ургадаг, маш эрчимтэй, жилд ойролцоогоор 1 м ургадаг. Шинэс модны ой нь нарсан ойгоос илүү гэрэл гэгээтэй бөгөөд давирхай нь наранд халж, шилмүүсний таатай анхилуун үнэрийг ялгаруулдаг.

Тайгын амьтдын ертөнц

Сибирийн тайгад том ба жижиг сүүн тэжээлтэн амьтад амьдардаг ба тэд хүнд хэцүү нөхцөлд дасан зохицож чадсан. Сибирийн тайгын эзэн бол хүрэн баавгай ба өвлийг унтаж өнгөрүүлдэг. Мөн тайгад чоно, шилүүс, үнэг, хойд туйлын буга, хандгай, сибирийн булга амьдардаг.

Маш олон төрлийн шувууд байдаг, тэдгээрийн ихэнхи нь нүүдэлчин шувууд юм. Эгэл сойр, самарчин шувуу, сибирийн хөөндэй, шар шувуу ба тоншуул их тархсан. Мөн энд хар тогоруу, хар өрөвтас, алтан бүргэд зэрэг улаан номонд багтдаг шувуудын ховор төрлүүд тааралддаг.

Хүн тайгад

Өнөө үед тайгын ой хяналтгүй мод огтлохоос болж сүйрч, мөн түймэрт өртөж байна, хүний буруугаас үүдэлтэй олон ургамал, амьтад үхэж үрэгддэг. Хэдий их хүчтэй ч гэсэн сибирийн тайгад бидний хамгаалалт, анхааралтай хандлага хэрэгтэй байна. Эдгээр ой мод сая сая жилийн настай ч маш амархан үрэгддэг ба нөхөн сэргээхэд их хүндрэлтэй байдаг.

Сибирийн тайгын баялаг хүмүүст асар их үнэ цэнэтэй: энэ бол мод, амьтдын үс, давирхай, самар, жимс юм. Дэлхийн амин чухал үйл явцууд ба бидний сайн сайхан байдалтай уялдаатай байгаль эхдээ бид талархаж, хайрлан хамгаалах ёстой.

Siberian Wellness-ийн олон бүтээгдэхүүнүүдийн найрлагад сибирийн тайгаас авсан байгалийн гаралтай түүхий эдийн бүрэлдэхүүн хэсгүүд багтдаг. Үүнд:

Өргөн хүрээний үйлчилгээтэй «Корень» бальзам (жодоо модны тос, нарсны давирхай);
Биеийн бальзам «Уян Номо» (жодоо модны тос, жодоо модны давирхай);
Урьдчилан сэргийлэх шүдний оо CoreNRG (жодоо модны эсийн шүүс).

Үнэлж баршгүй байгаль эхийнхээ бэлгийг хайрлаж, хамгаалцгаая!

[}item{]