personal
Узнай настоящую Сибирь в нашем блоге!
Отправляйся в захватывающее путешествие по бескрайним просторам Алтая, Байкала и Якутии. Познакомься с уникальной природой и погрузись в историю суровой таинственной Сибири!
25
нэгдүгээр сар

Сибирийн бэлэг: алтанцэгцүүхэй

Домогт олон настай ургамал биднийг тайвшруулж, сэтгэл гутралаас аварч, халдвараас сэргийлдэг тухай бүлэг...

Цэлгэр уудам Сибирь нутаг ба түүний баялгийн тухай үргэлжлүүлэн танилцуулахдаа бид өнөөдөр бүх хүмүүсийн мэддэг алтанцэгцүүхэйн талаар ярилцана. Энэхүү ганц шар цэцэгтэй 30-70 см хүртэл өндөр бут нь Хойд туйлын ойн зах, нуга, шинэс модны ба нарсан ойд ургадаг, анх харахад энгийн боловч их гайхалтай ургамал юм.

Алтанцэгцүүхэйн нууц ба хүч чадал юунд оршдог вэ?

Алтанцэгцүүхэйн гарал үүслийн тухай олон домог байдаг. Энэ өвсийг газарт гал авчраад дараа нь гэмтсэн галт шувууны өднөөс гарч ирсэн гэж үздэг байлаа. Дэлбээ ба навчин дээрээ тод улаан толботой тул хүмүүс түүнийг Иоанн Адислагчийн толгойноос унасан цусны дуслаас гаралтай гэж итгэдэг байсан. Алтанцэгцүүхэй 6-р сард цэцэглэдэг тул түүнийг зуны хамгийн урт өдөртэй зүйрлэж, муу сүнсийг хөөдөг сахиусын шидтэй гэж үздэг байсан.

Тод шар өнгөтэй эмзэгхэн харагдах энэ ургамал ямар шидтэй вэ? гэж олон хүмүүс сонирхдог. Энэ ургамлыг үхэр, хонь идвэл маш аюултай, хордлогонд орж, амьтдын бие нь их мууддаг. Мөн казах хэлний «джерабай» буюу «шарх эдгээгч» гэсэн утгатай гэж хүмүүс бас тайлбарладаг.

Алтанцэгцүүхэйг эмийн ургамлын хувьд Эртний Грек ба Ромд хэрэглэдэг байсан, түүний шинж чанарын тухай Гиппократ, Диоскорид нар бичиж үлдээсэн. Орост алтанцэгцүүхэйгээр 99 өвчнийг эмчилдэг байв. Ургамлын хандаар зүрхний өвчин, үе мөчний үрэвсэл, ханиад томуу, толгойн өвчин, элэг, ходоод, давсаг ба бусад эрхтэний өвчинг эмчилдэг байсан.

Ургамал биш, харин тал нутгийн эмийн сан

300 гаруй төрлийн алтанцэгцүүхэй байдаг боловч эмчилгээнд зөвхөн сиймхий буюу энгийн алтанцэгцүүхэйг ашигладаг. Навчин дээр нь улаан өнгийн гиперицин хэмээх бодисоор дүүрэн жижигхэн булчирхайнууд байрладаг. Биемахбодь дахь серотонин, дофамин, норадреналиний түвшинг нэмэгдүүлдэг гиперицин ба гиперфорины ачаар энэ ургамлыг сэтгэл гутралын эсрэг хүчирхэг үр нөлөөтэй гэж үздэг бөгөөд үүнийг шинжлэх ухааны судалгаагаар батласан юм.

Алтанцэгцүүхэйд мөн бусад олон төрлийн ашигтай бодисууд агуулагддаг: исэлдэлтийн эсрэг бодисууд, флавоноидууд (рутин, кверцетин), фенолийн хүчлүүд ба каротиноидууд (виолаксантин, лютеин ба бусад), сапонинууд, фитонцидууд буюу ургамлын «антибиотикууд», идлэг ба давирхайлаг бодисууд, эфирийн тос, токоферол, С, Р аминдэмүүд, В-гийн бүлгийн аминдэмүүд, мөн төмөр, цайр, марганец, кали, селен, зэс зэрэг багтана.

Алтанцэгцүүхэйг уламжлалт ба ардын эмчилгээнд бактери эсэргүүцэх, ариутгах, өвчин намдаах, шарх эдгээх, үе мөчний үрэвслийн эсрэг, шээс хөөх, цөс хөөх, холбогч бэлдмэлийн хувьд ашигладаг.

Алтанцэгцүүхэйн ашигтай чанарууд

Найрлага нь олон бүрэлдэхүүн хэсгүүдтэй тул ургамал нь хүний биемахбодид хэд хэдэн ашигтай үр нөлөөг үзүүлдэг:

  • Мэдрэлийн тогтолцооны ажиллагааг сайжруулна, нойр хямрахын эсрэг, сэтгэл гутралаас сэргийлэх үйлчилгээтэй.
  • Эсийн нөхөн төлжилтийг хурдасгана, шарх, зулгаралт, бяцралтыг үр дүнтэй эдгээнэ.
  • Эмэгтэйчүүдийн сарын мөчлөгийн өмнөх шинж тэмдгүүдийг хөнгөвчилнө.
  • Шээс хөөх хүчтэй үйлчилгээтэй, биемахбодиос хортой бодисуудыг гадагшлуулна, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлнэ.
  • Цөс ялгаруулах замын ажиллагааг идэвхижүүлнэ, цөсний урсгалыг сайжруулна, гэдэсний ажиллагааг хэвийн болгоно.
  • Судасны ханыг бэхжүүлнэ, венийн ба бичил судасны цусны эргэлтийг хэвийн болгосноор бүх эрхтэний цусан хангамжийг сайжруулна.

Алтанцэгцүүхэй Зэрлэг ургамлын фитоцай № 6 (Элэгний хамгаалалт)Baikal Tea Collection найрлаганд багтдаг.

Алтанцэгцүүхэй, марал цэцэг ба эрдэнэшишийн үрийн уутанцар нь хортой бодисууд ба бодисын солилцооны бүтээгдэхүүнүүдийг зөөлөн гадагшлуулна, элэгний хамгаалах үүргийг нэмэгдүүлнэ, үрэвсэл үүсэхээс сэргийлнэ.
Хоргүйжүүлэх энэхүү үйл явц нь дотоод эрхтэний ачааллыг бууруулж, биемахбодийг сэргээдэг.

Таны мэддэг алтанцэгцүүхэй маш баялаг түүхтэй бөгөөд маш олон ашигтай шинж чанартай гэдгийг та мэддэг байсан уу?

[}item{]