personal
Узнай настоящую Сибирь в нашем блоге!
Отправляйся в захватывающее путешествие по бескрайним просторам Алтая, Байкала и Якутии. Познакомься с уникальной природой и погрузись в историю суровой таинственной Сибири!
8
хоёрдугаар сар

Сибирийн бэлэг: хэт өвс

Ягаан цэцэгстэй, асар их чадавхитай эмзэгхэн ургамал нь төрөл бүрийн эмгэгийг эмчилж, урьдчилан сэргийлдэг тухай бүлэг...

Хэрэв та өвлийн ойгоор зугаалахдаа цасан доороос цухуйх тод ногоон өнгийн навчтай таарвал энэ нь хэт өвс байх магадлалтай юм. Мөнх ногоон гоёмсог ургамал нь биднийг өвлийн хүйтэнд ч баярлуулах чадвартай. Түүний өөр юу нь сайхан байдаг вэ?

Шүхэрлэг хэт өвс – нам ургадаг, олон настай арцны бүлийн зэрлэг ургамал, тэрээр ойн бүсэд бөгөөд ихэвчлэн Хойд тал бөмбөрцөгт ургадаг. ОХУ-ын нутаг дэвсгэрт өвлийн хатан хаан нь Сибирь ба Алс Дорнодод тааралддаг, харин Коми Бүгд Найрамдах Улсад түүнийг Улаан номонд оруулсан.

Хэт өвс нь 15 см хүртэл өндөртэй салаалсан иштэй бөгөөд бат бөх мөлхөө үндэстэй, тиймээс нам хэмд ч гэсэн гадаргуу дээр үлдэж чаддаг. Ягаавтар өнгийн хонхон цэцэгс нь 8–12 ширхэгээр шүхэрлэг хэлбэртэй багцлагдсан ба амтлаг гааны анхилуун үнэртэй байдаг.

Түүхэн явцад хүндлэгдэж ирсэн

Хэт өвсний эмчилгээний шинж чанарыг хамгийн анх хойд америкийн индианчууд анзаарсан юм, тэд ургамлыг их хүндэлдэг байсан: навчны тусламжтай цусыг тогтоож, цэцэгсийг нурууны өвчинд хэрэглэж, хандаар нь нүдний үрэвслийг дардаг байжээ. Индианчуудын хэлнээс орчуулбал хэт өвс нь «жижиг хэсэгт бутлах» гэсэн утгатай, учир нь энэхүү ургамал бөөрний чулууг буталж, гадагшлуулах чадвартай байдаг.

Эрдэмтдийн үзэж буйгаар европын анхны оршин суугчид индианчуудаас хэт өвсийг хэрэглэх туршлагыг өвлөн авсан ба бөөрний өвчин, хэрх өвчнийг эмчлэхэд идэвхитэй хэрэглэж, ургамлын хандыг йодын оронд ашигладаг байсан. АНУ-д иргэний дайны үед хандаар гэдэсний хижгээр өвдсөн цэргүүдийг эмчилдэг байлаа. Өнөө үед АНУ ба Германд хэт өвсийг сэргээх чадвартай, хэрх өвчний эсрэг бэлдмэлийн хувьд эмийн ургамлын албан ёсны жагсаалтанд оруулсан.

Сибирийн ардын эмчилгээнд хэт өвсийг эрт дээр үеэс савны өвдөлттэй цус алдалт, хаван, дотоод эрхтэн унжих, чихрийн шижин, ходоод ба элэгний өвчний үед өргөн хэрэглэж байсан юм.

Баялагаар дүүрэн өвс

Мөнх ногоон хагас бут нь исэлдэлтийн эсрэг бодисууд ба ашигтай бичил элементүүдээр маш баялаг. Хэт өвсөнд аминдэмүүд, флавоноидууд, гликозидүүд, давирхай, идлэг бодисууд, эфирийн тос, органик хүчлүүд ба метилийн эфирүүд их агуулагддаг.

Химийн баялаг найрлагатай тул хэт өвс нь төрөл бүрийн ашигтай шинж чанартай:

Үрэвслийн эсрэг үйлчилгээ: биемахбодийн үрэвслийг үр дүнтэй арилгана, өвдөлтийн багасгана, шарх эдгээнэ.

Шээс хөөх үр дүн: биемахбодиос илүүдэл шингэнийг гадагшлуулж, хаван үүсэхээс сэргийлнэ.

Дархлаа бэхжүүлэх шинж чанар: дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлж, биемахбодийн хамгаалах үүргийг нэмэгдүүлнэ, халдвартай тэмцэх чадварыг нь бэхжүүлнэ.

Исэлдэлтийн эсрэг идэвхи: чөлөөт радикалуудыг саармагжуулахад тусалж, эс доторхи исэлдэх стрессээс сэргийлнэ, хөгширөлтийн үйл явцуудыг удаашруулна.

Элэг хамгаалах үйлчилгээтэй ба хоол боловсруулалтыг сайжруулна: өвөрмөц гашуувтар амттай тул хэт өвс нь элэгний эсүүдийг хамгаалж, цэвэршүүлнэ, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, бодисын солилцоог хэвийн болгоно, турахад тусална.

Орчин үеийн анагаах ухаанд ургамлыг эмэгтэйчүүдийн биемахбодид онцгойд тустай гэж үздэг учир түүнийг эмэгтэйчүүдийн өвчнийг эмчлэхэд өргөн хэрэглэдэг. Тэрээр дааврын түвшинг тогтворжуулж, дотоод шүүрлийн булчирхайнуудын үйл ажиллагааг сайжруулдаг, бэлэг эрхтэнд сайнаар нөлөөлж, эмгэг үүсэхээс сэргийлдэг.

Эдгээр шинж чанаруудын ачаар хэт өвс нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг иж бүрнээр тэтгэх зориулалттай Essential Botanics цувралын «Ортилия ба хэт өвс» ургамлын иж бүрдэлд багтдаг.

Яаж ажилладаг вэ?

  • Бага аарцагны эрхтэнүүдэд үрэвсэл үүсэх эрсдлийг багасгана.
  • Микроб эсэргүүцэх үйлчилгээтэй.
  • Хэсэг газрын дархлааг сайжруулна.
  • Нөхөн үржихүйн тогтолцооны үйл ажиллагааг хэвийн болгоно.
  • Цэвэршилтийн өмнөх ба цэвэршилтийн үед үрэвсэл үүсэх эрсдлийг багасгана.

«Ортилия ба хэт өвс» – эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалж, үрэвслээс сэргийлэх бэлэн шийдэл.

Хэт өвсний тухай, ямар гайхалтай шинж чанартай байдаг талаар та мэдэж байсан уу?

[}item{]