Сибирь – асар их хэмжээний үнэт ургамлуудын нөөц юм. Өнөөдөр бид хамгийн их хүндлэгддэг боролзгоны тухай ярихыг зорьсон, түүнийг ботаникт бутлаг хүрэн шарилж, эсвэл бутлаг гичгэнэ гэдэг.
Эхлээд нэрийг нь авч үзье: эрдэм шинжилгээний нэр нь ургамлын навчны хэлбэртэй холбоотой, энэ бол 3–5 навчтай, тахианы сарвууг санагдуулдаг ургамал юм. Уралаас Курилийн арал хүртэлхи нутагт амьдардаг ард түмэн түүнийг боролзгоно гэж нэрлэсэн, ургамлын навч ба цэцэгсийг эмчилгээнд сэргээх ундааны хувьд хэрэглэдэг байсан.
Дүр төрх ба ургадаг газар
Боролзгоно нь Сибирь ба Алс Дорнодоос Дундад Азийн уулын бүс нутаг хүртэл тархаж ургадаг. Мөн Хятад, Монгол ба Японд их ургадаг.
Боролзгоныг танихад их амархан: энэ бол 50–150 см өндөртэй, 3 см диаметртэй, тод шар цэцэгтэй, өтгөн бөөрөнхий титэмтэй, салаалсан бут сөөг юм. Гэхдээ энэ ургамал нь зэрлэг байгальд уулархаг газар, хад, чулуурхаг налуу газар, голын эрэг дагуу, уулын ойн хормойд ургадаг тул түүнийг олж харах тийм ч амар биш.
Өнөөдөр боролзгоныг төрөл бүрийн зорилгоор хэрэглэж байна: цэцэрлэгт гоёл чимэглэлийн ургамал болгон тарьдаг, амьд хашаа ба гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг боловч ашигтай шинж чанараараа ихэнхи шүтэн бишрэгчдээ байлдан дагуулсан тул ихэвчлэн ууж хэрэглэдэг.
Домогт гайхалтай ургамал
Ургамлын талаархи домог их цөөхөн байдаг, хүмүүс харин гичгэнэд их анхаарсан. Эртний туульст өгүүлснээр оросын баатар Илья Муромец нь Соловей-Разбойниктай тулалдахаас өмнө гичгэний шар цэцэгс ургасан нугад очиж, түүний үндсийг үнэрлэн хүч чадлаа сэлбэсэн гэдэг!
Ургамлын ашигтай шинж чанаруудыг хамгийн анх түвдийн лам нар нээсэн бөгөөд түүнийг олон өвчнийг анагаах чадвартай гэж үздэг. Гичгэний үндсийг ходоод, гэдэсний замын хямрал, доод мөчний хаван, эмэгтэйчүүдийн өвчин ба амьсгалын замын эрхтэнүүдийн өвчинд хэрэглэдэг байсан. Монголд навч ба цэцэгсийг мэдрэл, сэтгэцийн хямралын үед хэрэглэдэг байжээ. Камчаткийн оршин суугчид гэдэсний хурц өвдөлтийн үед навчны хандыг уудаг байсан, харин Сахалинд ургамлын хандаар уушигны сүрьеэг эмчилдэг байсан.
Орчин үеийн анагаах ухаан хэдэн зууны турш хуримтлуулсан ардын туршлагыг батлахаас гадна мөн боролзгоны эмчилгээний үнэ цэнийг үргэлжлүүлэн судласаар байна.
«Бүхнийг чадагчийн» ашигтай шинж чанарууд
Боролзгоны найрлаганд маш олон төрлийн химийн нэгдлүүд багтдаг тул биологийн өндөр идэвхитэй байдаг. Фенолкарбоны хүчлүүд, идлэг бодисууд ба флавоноидуудыг (кверцетин, кемпферол) их хэмжээгээр агуулдаг учир ургамал нь бидний биемахбодид өргөн хүрээний эмчилгээний үр нөлөөг үзүүлдэг. Дашрамд дурьдахад гичгэний эмчилгээний шинж чанаруудаас болж ардын дунд түүнийг «бүхнийг чадагч» гэж нэрлэсэн юм.
Эрдэмтдийн баталсанаар гичгэний хамгийн чухал шинж чанар бол микроб эсэргүүцэх чадвар юм. Ургамалд флавоноидууд, эфирийн тос, идлэг бодисууд, алкалоидууд, давирхай зэрэг биологийн нэгдлүүд агуулагддаг тул бактери, вирусыг үр дүнтэй эсэргүүцдэг.
Боролзгоны бэлдмэлүүд гэдэсний халдвар үүсгэгчдийг устгах хүчирхэг үйлчилгээтэй, дисбактериоз ба хоолны хордлогын үед сайн тусалдаг, цээж хорсох ба гэдэс дүүрэх шинж тэмдгүүдийг арилгадаг, гэдэсний бичил орчныг нөхөн сэргээдэг.
Боролзгоныг эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүдийг эмчлэхэд өргөн хэрэглэдэг, түүний найрлага дахь бодисууд нь цууралт, цагаан юм гарах, миомаг эмчлэхэд сайнаар нөлөөлдөг.
Гичгэнэ нь шээс хөөх ба цөс хөөх шинж чанараараа алдартай. Найрлаганд нь агуулагдах идэвхитэй бодисуудын ачаар ханд нь шээс ялгаруулах тогтолцооны үйл ажиллагааг хэвийн болгож, ус-давсны тэнцвэрийг нөхөн сэргээдэг. Бактерийн гаралтай давсагны үрэвсэл ба шээсний сүвийн үрэвслийн үед ургамал нь өвчин намдааж, шээсний сүвийн хананд микроб наалдахаас сэргийлдэг.
Боролзгоно нь дархлааг хянан зохицуулах хүчирхэг үйлчилгээтэй. Ургамлын навч ба цэцэгст С аминдэм ихээр агуулагддаг бөгөөд үхрийн нүдний жимсэнд агуулагдах хэмжээтэй бараг дүйцдэг. Халдварт өвчний үед ургамлын ундаа нь биемахбодийн дархлааг ба хамгаалах хүч чадлыг үр дүнтэй нөхөн сэргээдэг.
Боролзгоно нь мөн тайвшруулах шинж чанартай, зөөлөн тайвшруулж, нойрыг хэвийн болгодог, тиймээс түүний биемахбодид үзүүлэх үйлчилгээг эмийн бамбайн үйлчилгээтэй байнга харьцуулдаг. Боролзгоны ханд нь стресстэй тэмцэхэд сайн тусалдаг.
Боролзгоныг хаанаас хайх вэ?
Боролзгонотой цайг өөрсдөө чанаж ууж болно. Үүний тулд навч, цэцэгстэй залуу нахиаг цуглуулж, буцалсан усаар хандлаад үлдээвэл хэсэг хугацааны дараа хар цай шиг амттай тунгалаг шар өнгийн цай бэлэн болно.
Ургамлаа цуглуулж амжаагүй хүмүүст зориулсан бэлэн байгаа: боролзгоно нь Baikal Tea Collection цувралын Зэрлэг ургамлын цай № 1 (Цэвэрлэгээ ба шингэн гадагшлуулах) найрлаганд багтдаг.
Ногоон цай, боролзгоно, даливс, үхрийн нүдний навч, гишүүн ба хошоонгортой ургамлын цуглуулга нь биемахбодийг ердийнөөр зөөлөн цэвэрлэж, илүүдэл шингэнийг ба хуримтлагдсан хортой бодисуудыг гадагшлуулдаг. Таван салаа нь гэдэсний бичил орчинг сайжруулж, биемахбодийн ерөнхий байдлыг хэвийн болгодог.
Ашигтай ундаа нь биемахбодийг идэвхижүүлж, сэргээдэг, бодисын солилцоог сайжруулж, хөнгөн мэдрэмжийг бэлэглэдэг, тэр байтугай турахад ч тусалдаг.
Сибирийн боролзгоно нь ийм олон хүчирхэг шинж чанартай гэдгийг та мэддэг байсан уу? Хэрэв үгүй бол энэ нийтлэл нь сонирхолтой бөгөөд ашигтай байсан гэдэгт итгэлтэй байна!