Чацаргана бол маш гоёмсог! Мөнгөлөг ногоон өнгийн навчтай мөчрүүдийг алтан жимс битүү бүрхсэн байдаг, хэн ч харсан чацаргана гэж шууд таньдаг. Ард түмний дунд түүнийг мөн «сибирийн ханборгоцой» гэдэг, учир нь исгэлэн, чихэрлэг, бага зэрэг гашуун амттай, жимсний үнэртэй байдаг.
Сибирьчүүд чацарганад дуртай: түүгээр анхилуун чанамал ба амттай цэлцэгнүүр хийж, хөлдөөж, царцмаг болон жимсний шүүсийг чанадаг. Сибирьт өргөн тархсан учраас гадна энэхүү жимс нь эрүүл мэнд, залуу насны нууцыг агуулдаг бөгөөд мөн бүхэл бүтэн аминдэм, эрдсийн иж бүрдэл гэдгийг тэд мэддэг юм. Чацаргана баялаг «дотоод ертөнцтэй» тул түүнийг анагаах ухаан ба гоо сайханд, тэр дундаа онцгойд хүнсний нэмэлтүүд, сироп, үрэл, шүдний оо ба зөгийн балтай нухаш хийхэд өргөн хэрэглэдэг.
Чацаргана ямар ч зовлонгоос ангижруулна
Түвдийн домч нар энэ ургамлын эмчилгээний шинж чанарыг нээсэн, хүмүүс түүний нахиа ба цэцгээс авахуулаад бүх хэсгүүдийг янз бүрийн өвчин эмгэгт хэрэглэж байсан. Өнөөдөр жимсийг нь илүү авч үзье. Жимс болгонд ойролцоогоор 200 төрлийн фитохимийн бодисууд агуулагддаг: омега хүчлүүдийн бүрэн багц (ПХТХ омега-3, -6, -9 ба тэр байтугай -7), төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх ба эмчлэх 10 аминдэмүүд, маш чухал 24 бичил элементүүд, тэр дундаа кали, магни, төмөр, кальци, фосфор ба биемахбодийн биохимийн олон олон үйл явцуудад оролцдог, мөн исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй үнэ цэнэтэй флавоноидууд багтдаг.
Сибирийн чацаргана юуны түрүүнд ханиад томууг эмчилдэг гэдгийг ихэнхи хүмүүс мэддэг боловч энэ ургамал нь маш олон төрлийн авьяастай:
– үрэвслийн эсрэг ба бактери эсэргүүцэх шинж чанартай
– төрөл бүрийн шархлаа, шарх ба түлэгдэлтийг эдгээнэ, үе мөчинд ашигтай;
– бүрхэх нөлөөтэй тул ходоод, гэдэсний замын өвчин эмгэгийн үед тусална (гэвч хүчиллэг ихтэй бол жимсийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй);
– холестериний түвшин ба артерийн даралтыг бууруулдаг тул зүрх, судасны тогтолцоог эрүүлжүүүлнэ;
– С аминдэмийг асар их хэмжээгээр агуулдаг тул дархлааны тогтолцоог идэвхижүүлнэ, мөн ашигтай тос ба каротиноидуудын ачаар элэгний эсүүдийг найдвартай хамгаална;
– аз жаргалын даавар буюу серотонин их хэмжээтэй байдаг тул биемахбодийн янз бүрийн үйл ажиллагаанд ба бидний сэтгэл зүйд сайнаар нөлөөлнө.
Чацарганыг хайрлаж, хоол хүнсэндээ оруулах олон шалтгаан байдаг бөгөөд гоо сайхны хувьд чацарганатай эн зэрэгцэх зүйл байхгүй гэдгийг бид хараахан авч үзээгүй байна.
Залуу нас, урт наслалтын алтан түлхүүр
Чацарганы тос бол үрчлээнээс ангижрахыг хүссэн хүмүүст жинхэнэ үнэт олдвор юм. Арьсны уян хатан чанарыг дэмжиж, хөгширөлтийн илрэлүүдийг удаашруулахыг хүсвэл бид арьсанд шаардлагатай исэлдэлтийн эсрэг бодисууд ба аминдэмүүдээр байнга тэжээх хэрэгтэй, эдгээр нь чацарганы тосонд их хэмжээгээр агуулагддаг. Тосыг чацарганы жимснээс гаргадаг (тэдгээрийг үртэй нь хамт боловсруулдаг), хүйтэн шахалтын аргаар гаргасан тос нь хамгийн шилдэг нь юм.
Байгалийн гаралтай залуу насны эликсир мэт үйлчилдэг:
1. Эргэлтэнд орох үүдэл эсүүдийн тоо хэмжээг нэмэгдүүлэх полифенолууд тосонд агуулагддаг тул эдийн нөхөн сэргэх үйл явцууд илүү эрчимтэй, үрэвсэлгүй явагддаг.
2. Чацарганы тос бол биологийн хүртээмжтэй бета-каротиний хамгийн баялаг эх үүсвэрүүдийн нэг юм: энэхүү исэлдэлтийн эсрэг бодис нь арьсны эсүүдийг дотроос нь тэжээж, эрт хөгширөлтөөс хамгаалдаг.
3. В-гийн бүлгийн аминдэмүүд бодисын солилцоог хэвийн болгоно, мөн С аминдэмийг их хэмжээгээр агуулдаг тул коллагений үүсэлт идэвхижиж, арьс илүү татагдана, эрүүл ба уян хатан болно.
Сибирьт төрсөн компанийн хувьд Siberian Wellness төрөлхи нутгийнхаа гайхамшигт жимсийг, түүний шинж чанарыг онцгойдоор хүндэлдэг, тиймээс чацарганыг гоо сайхан ба эрүүл мэндэд зориулсан хэд хэдэн бүтээгдэхүүнүүдийн найрлаганд оруулсан:
– «Байгалийн гаралтай бета-каротин ба чацаргана» (чацарганы тосны баяжмал);
– Омега хүчлүүдтэй нүүрний тос (чацарганы тос);
– Чацаргана ба шанцайтай зажилдаг цэлцэгнүүр (байгалийн чацарганы шүүс);
– BeautySense ба BEAUTY Box (чацарганы тос).