personal
Узнай настоящую Сибирь в нашем блоге!
Отправляйся в захватывающее путешествие по бескрайним просторам Алтая, Байкала и Якутии. Познакомься с уникальной природой и погрузись в историю суровой таинственной Сибири!
11
долоодугаар сар

Сибирийн бэлэг: тэс жимс

Тэс жимс зүрх, судсыг хэрхэн дэмждэг тухай бүлэг

Тэс жимс нь исгэлэн, чихэрлэг амттай, сэрүүн хурц, зуурамтгай гэдгийг ихэнхи хүмүүс мэддэг. Тэс жимс том биш ч гэсэн асар их ашиг тустай. Тэр ч байтугай түүний ерөнхий нэрийг Грек хэлнээс «тусламж», «ашиг тус» гэж орчуулдаг. Антоциан хэмээх будагч бодисыг агуулдаг тул тансаг, гүн гүнзгий бөгөөд бүхний мэддэг хар өнгөтэй байдаг.

Тэс жимсний бут Хойд Америкаас гаралтай. Европт XIX зуунд танигдсан боловч зөвхөн гоёл чимэглэлийн зориулалттай ургуулдаг байсан. Орост тэс жимс 1930 онд орж ирсэн, түүнийг Уулын Алтайн жимс, жимсгэнийн станцид ургуулсан ба улс даяар өргөн хүрээнд түгээж эхэлсэн.

Бидний зүрхэнд зориулсан эрдэнэсийн сан

Тэс жимс – зүрх, судасны тогтолцооны үйл ажиллагааг сайжруулдаг алдартай туслагч.

Түүнд судасны байдлыг хариуцах Р аминдэм их хэмжээгээр агуулагддаг. Энэхүү чухал аминдэм нь судасны ханыг бэхжүүлж, цусны эргэлтийн эрчимтэй урсгалд тэсвэртэй болгож, бичил судасны нэвчимтгий чанар хэт ихсэхээс сэргийлдэг.

Мөн тэс жимс нь эрдсүүдээр их баялаг. Түүнд төмөр, фтор, кальци, молибден, мөн их хэмжээний кали ба магни агуулагддаг. Чухамхүү эдгээр хоёр бодисууд нь зүрхний булчинд илүү их нөлөөлж, зүрхний зөв хэмнэлийг хангадаг. Тиймээс тэс жимс нь зүрх, судасны эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлэх ба эмчлэх үр ашигтай бэлдмэл юм.

Төрөл бүрийн бөгөөд олон талтай

Тэс жимс нь мөн ходоод, гэдэсний замд их ашигтай. Түүнд их хэмжээний пектин агуулагддаг, энэ бол хоргүйжүүлэгч юм: хортой бодисуудыг гэдсэнд цуглуулж, гадагшлуулдаг. Тэс жимсийг зуурамтгай болгодог идлэг бодисууд нь илэрхий ариутгах үйлчилгээтэй. Йодыг өөртөө хуримтлуулах чадвартай тул бамбай булчирхайд их ашиг тустай. Харин түүнд агуулагдах кератин ба антоцианууд бидний харааг хамгаалдаг: тэд нүдний торлог бүрхүүлийн судсан дахь бичил эргэлтийг сайжруулж, гэрэл мэдрэх родопсин нөсөөт бодисын ялгаралтыг нэмэгдүүлдэг.

Мөн энэ жимс нь олон төрлийн аминдэмүүдтэй. Тэс жимсэнд В-гийн бүлгийн аминдэмүүд их хэмжээгээр агуулагддаг бөгөөд мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Жимс нь А, К, Е, мөн дархлааг хамгаалах байгалийн гаралтай С аминдэмүүдээр баялаг.

Энэхүү сонирхолтой ургамал нь маш олон ашигтай талуудтай. Тиймээс манай Компани тэс жимсийг өндрөөр үнэлж, эрүүл мэнд ба гоо сайхны бүтээгдэхүүнүүдийнхээ найрлаганд нэмсэн:

«Тэс жимс ба лютеин» – Essential Botanics;
«Синхровитал VII».

[}item{]