personal
Узнай настоящую Сибирь в нашем блоге!
Отправляйся в захватывающее путешествие по бескрайним просторам Алтая, Байкала и Якутии. Познакомься с уникальной природой и погрузись в историю суровой таинственной Сибири!
25
долоодугаар сар

Сибирийн аугаа гол мөрөн хаашаа урсдаг тухай бүлэг…

Дэлхий дээр Сибирь шиг олон янзын, ер бусын байгальтай хоёр дахь газар байхгүй байх. Энд Siberian Wellness Компани төрж, өсч торниж буйгаар бид бахархдаг бөгөөд сибирь нутгийн байгалийн бэлгийг талархалтайгаар хүлээн авч, анхаарал халамж тавьж байна.

Сибирийн гол мөрнүүд аугаа хөдөлмөрч: тэд олон жилийн турш эх нутагтаа үнэнчээр зүтгэж байна, тахиралдан урсаж, байгалийн үзэмжээрээ гайхшруулан сибирьчүүдийн бахархал болсон ба дэлхий даяар биширдэг. Та бүхнийг багахан онлайн тойрон аялалд урьж байна, Сибирийн хамгийн хүчирхэг таван мөрнийг тольдоно уу.

Енисей: жинхэнэ баатар

Сүрлэг ус, цоглог урсгалаараа зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг, түүний тухай олон домог байдаг, гоо үзэсгэлэнг нь яруу найрагчид, уран бүтээлчид магтан дуулжээ, А.П.Чехов түүний тухай бичихдээ: «Енисей бол хvчирхэг, хvч чадал, залуу насаа яахаа мэдэхгvй байгаа баатар эр шиг мөрөн билээ. Цаг хугацаа өнгөрөхөд энэхүү эрэгт бүрэн дүүрэн, зоримог амьдрал гэрэлтүүлэх болно!» гэж хэлжээ. Ийм тохиолдолд хэлдэг шиг зохиолч усанд тольдсон мэт бичжээ.

Түүний урт 3487 км, харин жилийн урсацын хэмжээгээр (624 шоо км) ОХУ-ын голуудын дунд нэгдүгээрт ордог. Мөрний эх ундарга болох Том ба Бага Енисей Кызыл хотын ойролцоо нийлдэг: эндээс Енисей мөрөн Хойд Мөсөн далайг чиглэн Сибирь даяар урсаж, Карьскийн далайд цутгадаг. Энэ гол бол усан онгоцны зам тул эдийн засгийн чухал ач холбогдолтой бөгөөд нөөцийг нь аж үйлдвэр, хөдөө аж ахуйд өргөн ашигладаг. Енисей дээр хэд хэдэн усан сан, Саяан-Шушений, Майны, Красноярскийн зэрэг усан цахилгаан станцууд баригдсан.

Түүхчид голын нэрийг «ионесси» хэмээх эвенк үгнээс гаралтай бөгөөд «их ус» гэдэг утгатай гэж үздэг. Енисей голын санд 100 мянган нуур, тэр дотроо хамгийн том Байгаль нуур оршдог. Хөндий болон түүний эрэг дээр хуш, нарс, гацуурт ой, 150 гаруй төрлийн ургамал ургадаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь Улаан номонд орсон байдаг. Енисей гол их урт тул эрэг дээр нь олон янзын амьтад нутагладаг: голын дээд хэсэгт Саяны нурууны бэлд тэмээ ба илжгийг, харин хөндийд цагаан баавгайг харж болно. Гол нь Их Арктик, Саяан-Шушений, Красноярскийн Баганууд зэрэг олон дархан цаазат газруудаар урсдаг.

Сибирьчүүд төрөлхи голоороо бахархдаг ба түүнийг хайрлан Енисей аав гэж нэрлэдэг. Хүмүүс загасчилж, жимс түүж эсвэл амрахаар энд их тухалдаг. Энэ нутгийн байгаль үнэхээр гайхалтай, жуулчдын диваажин юм, сүрлэг уулс ба тайгад сэтгэлээсээ баясан тайгын цэвэр тунгалаг агаарыг амталж, Хакасид салаар сэлж эсвэл Красноярскийн нутагт загасчилдаг. Енисейн усанд гутаарь, алгана, цурхай, загалмай загас, мөн их үнэ цэнэтэй гэвэл хулд, омуль, цагаан загас байдаг.

Ангар мөрөн: Байгаль нуурын охин ба Енисейн гэргий

Ангар мөрний эх ундаргад ОХУ-ын хамгийн цэвэр ус байдаг гэдгээрээ алдартай. Энэ бол Байгаль нуураас урсдаг цорын ганц гол юм: нуурын хойд хэсгээс эх авч, Эрхүү мужийг дайран өнгөрч, Красноярскийн нутаг руу урсдаг. Лесосибирск хотын ойролцоо Енисейд цутгадаг.

Ангар мөрөн их сонирхолтой түүхтэй. Ангар бол буурал өвгөн Байгаль нуурын ганц охин байсан гэсэн домог хадгалагдан үлджээ. Тэрээр түүнийг цоожилж, Эрхүүтэй гэрлэхийг хүссэн боловч Ангар уулын горхины тусламжтайгаар салж, одоог хүртэл салшгүй холбоотой хайртай Енисейтэйгээ уулзахаар яаравчлав. Уурласан аав оргосон охины араас өнөө цагт Бөө чулуу гэгддэг бүхэл бүтэн хад чулууг шиджээ: нутгийн иргэд энэ газрыг ариун дагшин гэж үздэг бөгөөд жуулчид энэ чулуунд хүрч, хувь заяагаа хайртай хүмүүстэйгээ холбоход тусална гэж итгэдэг.

Улсын хамгийн хүчирхэг Братск, Эрхүү, Богучанск, Усть-Илимск зэрэг усан цахилгаан станцууд Ангар мөрөн дээр баригдсан. Ангар мөрөн нь улсын эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой нөөц болсон хэдий ч унаган төрхөө хадгалсан нь жуулчид, судлаачдын анхаарлыг татдаг.

Обь – Сибирийн ус мөрний гол судас

Обь – ОХУ-ын хамгийн том мөрөн бөгөөд хэд хэдэн үзүүлэлтээр шалгардаг: урт (3650 км), өргөн (50 км хүрдэг), ус цуглуулах талбай (2990 кв. м). Их мөрөн нь Баруун Сибирийн тэгш талыг урд зүгээс хойд зүгт туулан Кара тэнгист цутгаж, зөвхөн хэмжээнээсээ гадна түүх, байгалийн үзэсгэлэнгээрээ гайхшруулдаг.

Обь мөрөн нь одоогийн нэрээ шууд аваагүй - үндэстэн бүр өөр өөрөөр нэрлэдэг бөгөөд нэрний гарал үүслийн хэд хэдэн хувилбар байдаг: «об» иран үг, «ус» гэдэг утгатай; коми үндэстний хувилбар «обь» – «цасан бөмбөг»; орос үг «обе» буюу «хос», энэ нь маш ойлгомжтой, яагаад гэвэл Бия ба Катунь алтайн хоёр голоос эхлэлтэй. Сонирхолтой нь тэд өөр өөр өнгөтэй байдаг тул хавар, зуны улиралд Обь мөрөн тэдний нийлдэг хэсэгт судалтай харагддаг.

Зохиолч С.Елпатьевский Обь мөрөнг Оросын Амазон гэж нэрлэсэн, учир нь хамгийн уудам нам дор газраар урсаж, бүх орны ард түмэнд сав газрынхаа эрдэнэсийг харамгүй хайрладаг юм. Энэ бол байгалийн ашигт малтмал, нөөцөөр баялаг газар юм: энд нүүрс, хий, газрын тос, хүлэр олборлодог. Хэдэн зуун мянган ачаа, зорчигч тээврийн хөлөг онгоцнууд усны гадаргуу дээгүүр хөвдөг. Бухтарма, Новосибирск, Усть-Каменогорск зэрэг томоохон аж үйлдвэрийн хотуудыг тэжээдэг усан цахилгаан станцууд энд баригдсан. Голын эрэг дээр Новосибирск, Барнаул, Сургут, Салехард зэрэг бүс нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой 15 гаруй хот, түүнчлэн 10 гаруй томоохон боомт, усан онгоцны зогсоолууд оршдог. Мөрөн дээгүүр нь авто болон төмөр замын тээвэрт зориулагдсан 16 гүүр баригдсан.

Обь мөрөн цаг уурын хэд хэдэн бүсийг дайран өнгөрдөг тул дээд хэсгийн эрэгт сибирийн усан үзэм, тарвас, амтат гуа ургадаг, харин доод хэсэг нь туйлын тундрын бүсээр урсдаг учир ургамлаар нэлээд тарчиг байдаг. Барнаул, Бийск, Новосибирскийн бүс нутагт халуун зун хийх зүйл үргэлж олдоно - олон тооны элсэрхэг наран шарлагын газрууд нь усан спорт, загас агнуурыг сонирхогчдыг татдаг (Обь мөрөнд 50 орчим төрлийн загас амьдардаг).

Лена: үзэсгэлэнтэй, догшин, ширүүн

Лена бол Сибирийн хамгийн урт гол бөгөөд 4400 км урттай: Байгаль нуурын нуруунаас хойд зүгт Хойд Мөсөн далайн Лаптевын тэнгис рүү урсдаг. Голын онцлог: түүний суваг бүхэлдээ мөнх цэвдгийн бүсэд оршдог. Түгээмэл таамаглалын дагуу голын нэр нь «их ус» гэсэн утгатай «элю-эне» хэмээх эвенк үгнээс гаралтай.

Лена гол дээр далан, усан цахилгаан станц байхгүй, тэрээр ердийн сувгийн дагуу урсдаг, гэхдээ усан онгоцоор явах боломжтой бөгөөд бүс нутгийн тээврийн чухал судасны үүргийг гүйцэтгэдэг. Дамжин урсдаг тал нутагт газар тариалан түгээмэл дэлгэрсэн, мөн голын дагуух өргөн уудам газар нутаг нь бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Ойролцоох газар нь ашигт малтмалаар баялаг ба энд байгалийн хийн ордууд идэвхитэй хөгжиж байна.

Онгон байгаль, түүхэн дурсгалт газрууд нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчдыг Лена голын зүгт татдаг. Хүн бүр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан Ленагийн багана хэмээх байгалийн өвөрмөц тогтоцуудыг үзэхийг хүсдэг. Эдгээр хадан цохио нь Синскийн баганатай хамт Лена голын эрэг дагуу сунаж «Ленагийн багана» Якутын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг үүсгэдэг: энд байдаг олон төрлийн ургамал, амьтад Улаан номын жагсаалтад орсон. Голын сав газарт байгалийн өөр нэг гайхалтай нууц буюу элсэрхэг цөл (тукулан) байдаг. Зун, намрын улиралд Лена улс орны өнцөг булан бүрээс ирсэн загас агнуурын сонирхогчдыг угтан авдаг: омуль, гутаарь, тул, мөрөг, цурхай, алгана, тугун, пелядь, хадран, түүнчлэн сибирийн хилэм зэрэг загас түүний усанд амьдардаг.

Иртыш: гурван улсын гол

Иртыш бол маш хүчтэй бөгөөд урт тул олон хүн үүнийг бүрэн хэмжээний гол гэж үздэг боловч энэ нь тийм биш юм: Иртыш бол Обь мөрний цутгал юм. Энэ голыг бид хэчнээн ууган Оросын гол гэж хэлэхийг хүссэн ч Хятад, Казахстан, Орос гэсэн гурван улсын нутаг дэвсгэрээр урсдаг. Эх булаг нь БНХАУ-д байрладаг - өндөр уулсын нуруунаас эх авч, Казахстаны Омск мужтай хиллэдэг Оросын нутаг дэвсгэрээр урсдаг. Иртыш голын урт нь 4248 км бөгөөд энэ нь Обь мөрний уртаас давж, Ханты-Мансийск мужид Обь мөрөнтэй нэгддэг.

Түгээмэл хувилбарын дагуу турк хэлнээс орчуулбал Иртыш нь «газар ухах» эсвэл «ухагч» гэсэн утгатай бөгөөд энэ нь голын урсацын шинж чанарыг илэрхийлдэг: зарим газар нэлээд ширүүн урсдаг ба эргийг угааж, чиглэлээ өөрчилдөг юм.

Иртыш – Баруун Сибирийн чухал тээврийн гол судас: голоор тогтмол завь, усан онгоц хөвдөг. Омск хотод голын өртөө, хэд хэдэн голын боомт, усан онгоцны зогсоол байдаг. Голыг мөн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашигладаг: энд гурван усан цахилгаан станц суурилуулсан бөгөөд түүний эрэг дагуу шувуу судлалын хэд хэдэн үржүүлгийн газар, мөн бусад алдартай газрууд байдаг, тэдгээрийн дотор «Шувууны боомт» (нүүдлийн шувуудын замд байрладаг) байгалийн цэцэрлэгт хүрээлэн болон Павлодар мужийн «Галууны нислэг» нэртэй палеонтологийн өвөрмөц дурсгал байдаг. Голын амьтны аймаг нь баялаг, олон янз байдаг - 20 гаруй төрлийн загас, тэдгээрийн 15 нь (хилэм, мөрөг, цурхай, алгана, гутаарь) загас агнуурын объект болсон юм.

Сибирийн аугаа гол мөрөнгийн талаар маш их ярьж болно, гэхдээ сибирийн байгалийн хүч чадлыг бүрэн мэдрэхийн тулд энд нэг удаа ирж, бүх зүйлийг өөрийн нүдээр үзэх нь дээр...

[}item{]