personal
Узнай настоящую Сибирь в нашем блоге!
Отправляйся в захватывающее путешествие по бескрайним просторам Алтая, Байкала и Якутии. Познакомься с уникальной природой и погрузись в историю суровой таинственной Сибири!
20
есдүгээр сар

Новосибирск: хамгийн сонирхолтой баримтууд

Новосибирск Siberian Wellness Компанийн төрсөн газар юм. Энэ нь мөн өөр өөр улс орны Компанийн Бизнес Хамтрагчдын уулзах хамгийн алдартай хот, Оросын Азийн бүсийн хамгийн том хот, Сибирийн албан бус нийслэл бөгөөд үүнийг нуух юун бидний дуртай хот учир бид анхаарлаа хандуулж, Сибирийн тухай манай блогт өгүүлж байна.

Бид Новосибирскийн тухай магадгүй таны сонсож байгаагүй сонирхолтой баримтуудыг цуглууллаа. Таныг үнэхээр гайхшруулна)

Баримт 1. Новосибирск бол Оросын хоёр цагийн бүсэд байрладаг цорын ганц хот юм. Новосибирск хот Обь голын хоёр талын эргийн дагуу янз бүрийн хэсэгт үүсч хөгжсөн бөгөөд цагийн бүс голын тэг дундуур өнгөрдөг тул зүүн эрэг нь тав дахь бүсэд, баруун тал нь зургаа дахь цагийн бүсэд хамаардаг байсан. Тиймээс Новосибирскийн оршин суугчид нэг эргээс нөгөө талд гарах болгондоо цагаа өөрчлөх хэрэгтэй болдог байв. 1955 онд Обь гол дээгүүр автомашины анхны гүүрийг барьсан ч хот 1958 онд л нэгдмэл цагийн бүсэд шилжсэн юм.

Баримт 2. Новосибирск өмнө нь Ново-Николаевск гэдэг нэртэй байсан. Орчин үеийн нэр нь хотоос хамаагүй залуу. Новосибирск 1893 онд байгуулагдсан гэж тооцогддог: тэр үед нэрт инженерүүд, барилгачид Обь дээгүүр гүүр барихаар тосгонд ирцгээсэн. Тухайн үед суурин газруудын нэрийг захирагчдын нэрээр нэрлэж байсан тул тосгоныг эхлээд эзэн хаан III Александрын нэрэмжит Александровск, хожим нь II Николайн хүндэтгэлд зориулж Новониколаевск, харин дараа нь Ново-Николаевск хот гэж нэрлэжээ. 1925 онд большевикууд засгийн эрхэнд гарснаар хот Новосибирск болжээ, энэ нэр нь Сибирьт шинэ амьдралыг бүтээхийг илэрхийлж байлаа.

Баримт 3. Новосибирскт Красный проспект хэмээх нэртэй дэлхийн хамгийн урт, эргэлтгүй бараг 7 км урт гудамж байдаг. Энэ нь Обь голыг Транссибирийн төмөр зам гаталж буй эргээс эхэлж, урдаас хойд зүгт урсдаг. Энэ гудамжинд хотын төв талбай буюу Лениний талбай байрладаг. Мөн энд архитектор Андрей Крячковын бүтээсэн алдарт Зуун орон сууцны байшин, 1915 онд Романовын засаглалын 300 жилийн ойд зориулан барьсан Гэгээн Николайн сүм, 1899 онд баригдсан Александр Невскийн сүм, ОХУ-ын хамгийн том (мөн дэлхийд хоёрдугаарт орох) театрын барилга болох өвөрмөц Дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг барилгууд бий.

Баримт 4. Новосибирск хотод эртний соёл иргэншил, ард түмний нарны шүтлэгт зориулсан Нарны музей байдаг. Музейн цуглуулгад эртний нарны цаг, хадны зурагтай нарны чулуунууд, нарны дарь эх Изидагийн Египетийн хөшөө, Тутанхамоны сэнтий зэрэг археологийн жинхэнэ олдворууд, тэдгээрийн хуулбарууд байдаг.

Баримт 5. Новосибирскийн талбай нь 500 гаруй кв.км, энэ нь Ниуэ зэрэг халуун орны зарим улс орны газар нутгаас том юм. ОХУ-д Новосибирск нь Москва, Санкт-Петербургийн дараа ордог. Хотод 1500 гаруй гудамж байдаг, нийт урт нь 1400 км.

Баримт 6. Новосибирск нь 2 км-ээс дээш урттай, дэлхийн хамгийн урт метроны гүүртэй. Түүгээр орон нутгийн метроны галт тэрэгнүүд Обь голыг гаталдаг. Гүүр нь өвөрмөц загвараараа түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн. Барилга угсралтын явцад гулсах тэнхлэгийн технологийг анх удаа ашигласан. Гүүр нь зүүн ба барууныг тэнцвэржүүлдэг тусгай хөдөлгөөнт бултай: ингэснээр гүүр нь температурын хүчтэй өөрчлөлтөд ч тууштай ажиллах боломжтой юм.

Баримт 7. Обь гол нь сав газрын талбайн хувьд Оросын хамгийн том гол бөгөөд 3 сая кв.км талбайтай. Энэ үзүүлэлтээрээ Обь гол нь ОХУ-д нэгдүгээрт ордог (Сибирийн голуудын тухай материалыг үзнэ үү).

Баримт 8. Дэлхийд алдартай ховсдогч Вольф Мессинг өнгөрсөн зууны 40-д оны дундуур Новосибирскт амьдарч байжээ. Дайны жилүүдэд хараахан ажиллаагүй байсан дуурийн театрын тайзан дээр жүжигчин хүний бодлыг унших үзүүлбэрийг хийдэг байв.

Баримт 9. Новосибирск нь Уралын нуруунаас хойшхи хамгийн том амьтны хүрээлэнтэй бөгөөд энэ нь ОХУ-д хоёрт ордог (Москвагийн амьтны хүрээлэнгийн дараа). Нарс ойн нутаг дэвсгэрт орших амьтны хүрээлэн нь 65 га нутаг дэвсгэртэй: 770 зүйлийн 11 000 орчим амьтад амьдардаг бөгөөд 350 гаруй төрөл зүйл нь олон улсын Улаан номонд бичигдсэн. Новосибирскийн амьтны хүрээлэнд дэлхийн хамгийн баялаг муур, суусарын бүлд багтах олон тооны амьтад амьдардаг.

Баримт 10. Новосибирск нь дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй хотуудын нэг юм. Түүний оршин суугчдын тоо 70 хүрэхгүй жилийн дотор 1 сая хүнд хүрчээ. Харьцуулбал: Москвад 700 жил, Токио – 400, Нью-Йорк – 250, Чикаго – 90 жил үүнд шаардагдсан байна.

Баримт 11. Новосибирск нь ОХУ-ын шинжлэх ухааны төв юм. Тус хотод 100 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, Академгородок, ОХУ-ын шинжлэх ухааны академийн (ШУА) Сибирийн салбарын Тэргүүлэх байгууллага байдаг, 1500 гаруй шинжлэх ухааны доктор, 3400 эрдмийн зэрэг горилогчид энд амьдарч, ажиллаж байна. Siberian Wellness-ийн эрдэм шинжилгээ, шинэчлэлийн төв, лабораториуд мөн энд байрладаг.

Хот болгон өөр өөрийнхөөрөө сайхан байдаг ч таны төрсөн газар эсвэл олон зүйлээрээ тантай холбогдсон газар үргэлж онцгой байх болно. Новосибирск хот нь Siberian Wellness Компани шиг олон жилийн турш цэцэглэн хөгжиж байгааг харахад таатай байна!

[}item{]