personal
Манай блогоос жинхэнэ Сибирийг олж мэдээрэй!
Алтай, Байгаль нуур, Якутын хязгааргүй нутгаар сэтгэл эзэмдэм аялалд яваарай. Өвөрмөц байгальтай танилцаж, ширүүн нууцлаг Сибирийн түүхэнд умбаарай!
27
гуравдугаар сар

«Сибирь» гэдэг үгний гарал үүслийн хувилбар

«Сибирь» гэдэг үг нь маш олон гарал үүсэлтэй боловч эрдэмтэд одоо хүртэл аль нь үнэн болохыг тогтоогоогүй байгаа тухай бүлэг...

Бид Сибирийн Номондоо хил хязгааргүй бөгөөд сүр хүчтэй нутгийн нууцуудын тухай олон удаа дурьдаж байсан. Ихэнхи хүмүүсийн хувьд «Сибирь» гэдэг үгэнд энэ нутгийн сүр жавхлан, түүний баялаг түүх, соёл, онцгойд байгаль шингэсэн байдаг. 11-р сарын 8-нд ОХУ-д Сибирийн Өдрийг тэмдэглэсэн, харин бид өнөөдөр энгийн боловч чухал асуудлыг хөндөхөөр шийдлээ: яагаад энэ нутгийг ингэж нэрлэсэн юм бэ?

Эрдэмтэд «Сибирь» гэдэг үгний үнэн зөв гарал үүслийн талаар нэгдсэн саналд хүрч чадаагүй. Гарал үүслийн хэд хэдэн хувилбарууд байдаг бөгөөд аль аль нь нотолгоотой, үндэс суурьтай юм. Гэхдээ тэд бүгдээрээ нэг л баримтыг баталдаг: Уралын нуруудаас Номхон далай хүртэлхи зүүн зүгийн бүх нутгийг оросууд ирэхээс өмнө «Сибирь» гэж нэрлэдэг байсан. Хамгийн алдартай таамаглалуудыг авч үзье.

Албан ёсны хувилбарууд

Бас нэгэн онолын дагуу «сибэр»/«чибэр» гэдэг үгс нь тюрк хэлэнд «гоё, үзэсгэлэнтэй» гэдэг утгатай юм. Эртний татарууд бидний адил сибирийн байгалийн гоо үзэмжийг биширч байсан нь тодорхой. Мөн тэд бүх зүйлсийг энгийн бөгөөд ойлгомжтойгоор нэрлэх дуртай байсан: жишээ нь Чебаркуль нуур нь татар хэлнээс «гоё нуур» гэсэн утгатай.

Өөр нэг хувилбараар энэ үгийг монгол үндэстэй холбож үздэг. Монгол хэлнээс «шибир» (Сибирь) гэдэг үг нь «ойгоор бүрхэгдсэн намагтай газар» гэсэн утгатай. Хэрэв Сибирийн өмнөд бүсийн байгалийг санавал энэ дүр зурагтай тааралдаж байгаа: энд хусан төгөлүүд нь намагтай сэлгэж байгаа. Зүүн өмнөдөөс Сибирьт ирсэн монголчууд намагтай нам доор газраар зайлшгүй дайран өнгөрдөг байсан.

Гурав дахь хувилбар нь «сабыр» эсвэл «сипыр» гэх этгээдийн нэртэй холбоотой. Энэ бүлэг орчин үеийн Тобольск орчимд Иртыш голын эрэгт оршин сууж байсан бөгөөд Баруун Сибирь, Казахстан, Дундад Азийн бусад үндэстэнтэй удаан хугацааны харилцаатай байсан гэж үздэг. Оросууд газрыг тэнд амьдарч байсан хүмүүсийн нэрээр нэрлэсэн байж болохгүй гэх газаргүй. XIII зуунаас өмнө «Сибирь» гэдэг үгийг зөвхөн үндэстний хүрээнд хэрэглэдэг байсан бөгөөд дараа нь хүмүүсийн амьдарч байсан газрыг тодорхойлох болсон.

Албан бус хувилбарууд

Хамгийн таагүй хувилбар бол «Сибирь» гэдэг үг нь оросын «север» (хойд) гэдэг үгнээс үүссэн гэх хувилбар, гэхдээ Москвагийн Русэд харьцуулахад энэ нутаг дэвсгэр нь хойд зүгт биш харин зүүн талд байрладаг. Мөн «Сибирь» хэмээх газар нутгийн нэр нь английн sea ба bear гэдэг үгсийн нийлбэрээс гаралтай гэж үздэг, энэ нь «далайн, эсвэл цагаан баавгай» гэсэн утгатай юм. Гэхдээ англичууд Сибирийг оросуудаас нилээд хойш олж мэдсэн учир англи хэлтэй ямар ч хамааралгүй.

Бас нэгэн тюркийн хувилбараар бол «Сибирь» гэдэг үг нь су «ус» ба бир «зэрлэг ой» гэдэг хоёр үндэстэй байж магадгүй.

Татар хэлэнд «сэбэр» гэдэг үг байдаг, энэ нь «шуурга шуурах» гэсэн утгатай, тиймээс үүнийг сибирийн хатуу хахир өвөлтэй бас холбож болох юм. Монгол ба буряд ардын үлгэр домогт Сымыр уул гэж гардаг, үүнтэй холбоотой бүс нутгийг бас ингэж нэрлэсэн байж магадгүй.

Зарим нэгэн кавказ нутгийн хэлэнд Сибир, Сибирбек гэсэн эрэгтэй хүний нэр байдаг, харин тюркийн ард түмэнд Шибир гэдэг нэр их түгээмэл тааралддаг. Эдгээр нэрсээс Сабуров, Сиеров, Шипуров ба бусад тюрк хэлний олон янзын овгууд үүссэн гэж үздэг.

Бид «Сибирь» гэдэг үгний үүсэл гарлын хэдхэн хувилбаруудыг нэрлэлээ. Орчин үеийн эрдэмтэд одоогоор энэ нэрийн гарал үүслийн талаар маргаж байхад бид тэдний дэвшүүлсэн таамаглалуудыг судласаар байна. Танд харин аль хувилбар нь илүү үнэн санагдаж байна вэ?

[}item{]