personal
Манай блогоос жинхэнэ Сибирийг олж мэдээрэй!
Алтай, Байгаль нуур, Якутын хязгааргүй нутгаар сэтгэл эзэмдэм аялалд яваарай. Өвөрмөц байгальтай танилцаж, ширүүн нууцлаг Сибирийн түүхэнд умбаарай!
4
арван хоёрдугаар сар

Сибирийн бэлэг: шивлээ өвс

Хөлөн доор ургадаг энгийн ургамалд эмчилгээний хүч чадал агуулагддаг тухай бүлэг...

Сибирь бол өвс ургамал бүхэн өөрсдийн түүхийг өгүүлдэг хил хязгааргүй ногоон тэнгис юм. Энэхүү гайхамшигт байгальд жишээлбэл, талын шивлээ өвс, даруухан боловч нууцлаг «ойн үлэг гүрвэл» мэт жинхэнэ өвөрмөц ургамлууд ч тааралддаг. Түүний өнцөгт иш нь сая сая жилийн нууцыг агуулдаг. Илүү ойр дотно танилцая.

Зууныг давж, анагаах ухааныг эзэмдсэн

Талын шивлээ өвс (Equisetum arvense) – Дэлхий дээрх хамгийн эртний ургамлуудын нэг бөгөөд эртний үеэс хадгалагдан ирсэн. Энэ олон настай өвсөн ургамал нь Шивлээ өвсний ургамлын овогт хамаарагддаг. Түүнийг бяцхан нарс мод шиг харагдах өвөрмөц үетэй ишээр нь амархан таньж болно. Ургамал нь урт, мөлхөө үндэстэй тул ган гачигт тэсвэртэй байдаг ба хоёр төрлийн иштэй: хаврын иш – ягаан туяатай, салаалаагүй, 25 см хүртэл өндөртэй, зуны иш – ногоон, салаалсан, үргүй, 30–50 см өндөртэй.

Шивлээ өвс нь цөл болон Хойд Туйлын бүсийг эс тооцвол Оросын бараг бүх нутгаар ургадаг, ойн цоорхой, голын эрэг, жалга, элсэрхэг болон чийглэг хөрс, орхигдсон хээр тал, зам дагуу их ургадаг.

Гаднаасаа даруухан харагддаг ч талын шивлээ өвс өвөрмөц эмчилгээний шинж чанартай бөгөөд үүнийг Авиценнагийн үед ч ашиглаж байсан. Өнөөдөр энэ ургамлыг албан ёсоор эмчилгээний зориулалтаар хүлээн зөвшөөрч, ихэвчлэн шээс хөөх, үрэвслийн эсрэг болон биеийн ерөнхий байдлыг сайжруулах зорилгоор ашигладаг.

Ашигтай бодисоор баялаг байгалийн баяжмал

Шивлээ өвсний эмчилгээний нууц нь түүний өвөрмөц найрлагад оршдог бөгөөд үүнд цахиурын хүчил онцгой үүргийг гүйцэтгэдэг. Тэр нь органик нэгдлүүдтэй холбогдсон, уусдаг хэлбэрээр агуулагддаг бөгөөд хүний биед чухал үүрэгтэй цахиурын шингэц сайтай хэлбэр гэж тооцогддог. Шивлээ өвсөнд агуулагдах цахиурын нэгдлүүд нь юуны өмнө холбогч эдийн бүтцийг хадгалахад зайлшгүй шаардлагатай тул тэднийг эрүүл мэндийн жинхэнэ архитектор гэж нэрлэж болно. Тэд коллагений ялгаралтыг идэвхжүүлнэ, ясны эдийг бэхжүүлнэ, үе мөчний хөдөлгөөнд дэмжлэг үзүүлж, судасны уян хатан байдлыг хадгалж, арьсыг залуу байлгахад тусалдаг. Цахиур мөн байгалийн хоргүйжүүлэгч бодис шиг ажилладаг, биемахбодид хүнд металлуудыг (ялангуяа тугалга ба хөнгөн цагаан) холбож гадагшлуулна, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлнэ. Мөн цахиур дархлааны хамгаалалтад шаардлагатай. Эдгээр бүх шинж чанаруудыг агуулдаг тул шивлээ өвс нь бидний биемахбодид үнэтэй, орлуулашгүй туслах болдог юм.

Ургамалд мөн исэлдэлтийн эсрэг ба үрэвслийн эсрэг үйлчилгээтэй флавоноидууд (кверцетин, лютеолин), сапонинууд (шээс ялгаралтыг сайжруулж, хаиалгахад тусладаг), органик хүчлүүд (алимны, аконитийн, глицериний), идлэг бодисууд, С аминдэмүүд, эрдсүүд (калий, кальци, магни, төмөр) агуулагддаг.

Супер чадвартай ногоон домч

Талын шивлээ өвс нь өргөн хүрээний үйлчилгээтэй тул ардын болон албан ёсны анагаах ухаанд хэрэглэж байна. Эмчилгээний үндсэн шинж чанарууд:

Шээс хөөх – төрөл бүрийн шалтгаантай (бөөрний үйл ажиллагаа хямрах, зүрхний архаг дутагдал) хавагнах шинж тэмдгийн эмчилгээнд хэрэглэнэ.

Үрэвслийн эсрэг – давсаг ба шээс ялгаруулах замын эрхтэнүүдийн үрэвслийн үед (давсагны үрэвсэл, шээсний сувагны үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл) хэрэглэхэд үр дүнтэй.

Исэлдэлтийн эсрэг – хөгширөлтийг удаашруулна, судсыг хамгаална.

Цус тогтоох – умайн ба шамбарамын цус алдагдлын үед хэрэглэнэ.

Шарх эдгээх – шарх, шархлаа, цууралтыг хурдан эдгээнэ.

Биеийн ерөнхий байдлыг сайжруулна – дархлааг дэмжинэ, хортой бодисуудыг (тэр дундаа тугалгыг) гадагшлуулна. Энэ нь байгалийн гаралтай цахиурын үндсэн эх үүсвэрийн нэг юм.

Энгийн боловч эмчилгээний хүчирхэг шинж чанартай энэхүү ургамал нь Siberian Wellness-ийн бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг нь гайхмаар зүйл биш юм.

Жишээлбэл, Baikal Tea Collection цувралын Зэрлэг ургамлын фитоцай № 7 (Хөнгөн хөдөлгөөн) (талын шивлээ өвс).

Шивлээ өвс, зэдгэлж, цангис ба үхрийн нүдний ургамлын цуглуулга нь холбогч эдийн ус, давсны тэнцвэрийг хэвийн болгоно, нөхөн сэргээлтийг хурдасгана, бодисын бүтээгдэхүүнүүдийн солилцооны сөрөг нөлөөг багасгана.
Найрлага дахь шивлээ өвс нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, үе мөчинд хуримтлагдсан давсыг цэвэрлэнэ, хавантай тэмцэхэд тусална.

Энэхүү даруухан ургамлын ишинд эрүүл мэндэд ач тустай бүхэл бүтэн эмийн сан агуулагддаг гэдгийг та мэддэг байсан уу?

[}item{]