Шинэ бараа

Orange Rose & Vanilla, үнэртэй ус, 1,5 мл - Aromapolis Olfactive Studio

  • #108180
Арцны жимс ба халуун ногоотой амтлагчдын тансаг өнгүүд хослолыг гүн гүнзгий сүүдэрлүүлнэ. Үнэртэний зүрхэнд гайхамшигтай дэлгэрсэн мэдрэг бөгөөд олон талтай улбар шар сарнай оршино. Бурбон ванилийн нууцлаг нөмрөгийн сэтгэл татам өнгө нь хөг аялгууг илүү амтлаг болгоно.
3900
0 оноо
Барааны код #108180
Эзэлхүүн 1,5 мл
Тав тухтай хүргэлт
Тайлбар
  • Амжилтын үнэртэн
    Эрч хүчийг сэргээж, өөртөө итгэх итгэлийг ба эд баял...
  • Амжилтын үнэртэн
    Эрч хүчийг сэргээж, өөртөө итгэх итгэлийг ба эд баялгийн тогтвортой байдлыг хүчирхжүүлнэ.
  • Улбар шар сарнай
    Ялалт ба хүлээн зөвшөөрөлтийн бэлгэ тэмдэг: бахархал, хүндлэлийг төрүүлнэ.
  • Зохиогчийн хослол
    Belen Garcia (Белен Гарсия) – Eurofragance-д зориулж үнэртэн бүтээдэг, бие даан суралцсан онцгойд үнэртэн зохион бүтээгч.

Сарнайн үнэртэний шинэ, орчин үеийн хөг аялгууг нээцгээе!
Rose Edition by Aromapolis Olfactive Studio
Сарнай бол зөвхөн цэцэрлэгийн төдийгүй бүх цэцгийн хатан хаан юм. Үнэртэн үйлдвэрлэлд ч тэргүүлэх байр суурийг эзэлдэг бөгөөд орчин үеийн бүтээлүүдийг ихэнхидээ чимдэг.
Сарнай нь ганцаараа ч тэр, мөн бусад өнгүүдтэй хослон гайхалтай дуугардаг тул дахин давтагдашгүй, онцгойд байдаг.

Orange Rose & Vanilla хайртай үнэртэний travel хувилбарыг захиалаарай, үнэртэй ус, 20 мл

Aromapolis Olfactive Studio-ийн Rose Edition цувралаас өөрийн сарнайг олоорой!

  • Цагаан хүдэрт сарнай
    Хамгийн эмэгтэйлэг, эмзэг сарнай. Дулаахан, зөөлөн, сэтгэл татам ба хязгааргүй тансаг.
  • Эрдэст сарнай
    Сэргэг, зөөлөн, сэтгэл хөдөлгөм. Гоёмсог эрдэст, давслаг өнгө нь сарнайн эмзэг зөөлөн аялгууг тодруулна.
  • Анхилуун сарнай
    Тодхон, дулаан ба сэтгэл эзэмдэм – зөгийн балны давирхайтай чихэрлэг сарнай нь кардамон ба гүргэмийн тодхон найралтай хосолно.
  • Дорнын сарнай
    Хар дамасск сарнай. Баялаг бүтэцтэй өнгө нь уд модны утаат аялгуунд умбаж, пачулийн нөмрөгт сүүдэрлэнэ. Сэтгэл татам үнэртэн.
  • Неон сарнай
    Илүү нууцлаг, үзэсгэлэнтэй цэцэгс гэж үгүй билээ! Даванагийн анхилуун гашуухан амтаар сүүдэрлэсэн төрөл бүрийн сарнайн мэдрэг өнгө нь дулаахан модлог амбра ба ванилийн хамт тансаг хослолыг бүрдүүлнэ.

Халуухан сэтгэл хөдлөл
Улбар шар сарнай
Rose Edition цувралын хамгийн тодхон бөгөөд дулаахан үнэртэн. Зөгийн балны давирхайтай хослосон сэтгэл эзэмдэм чихэрлэг сарнай нь кардамон, гүргэм ба тансаг ванилийн тодхон халуухан найралтай хоршино.

Цэцэгсийн, халуун
Дээд өнгө: амтлагчид, чинжүү, арцны жимс
Зүрхэн өнгө: сарнай, хүж, пачули
Нөмрөг: арьс, амбра, ваниль, хүдэр

   • Арцны жимс
Ой мод, нуга талыг санагдуулам халуун, хөнгөн үнэртэй.
   • Сарнай
Чихэрлэг мэт санагдавч энэ үнэртэнд агуулагдах сарнайн үнэр нь хэт их нялуун биш, түүнд хатуу чихэр, зөгийн бал ба хөнгөхөн модлог, бальзамын сүүдрийн өнгө хоорондоо хослон оршдог.
   • Пачули
Пачулийн утаатай, давирхайлаг үнэр нь бэлгийн дур хүслийг сэргээдэг. Бүсгүйчүүдийн ба эрчүүдийн арьсан дээр адилхан гайхалтай дуугарна. Үнэрт сэтгэлзүйн дагуу энэ өнгө нь таны амьдралд эд баялгийг татдаг.
   • Хүж
Арьс, тамхи, амбра ба модлог үнэрийг төгс сүүдэрлэж, хослолыг дулаахан, сэтгэл татам өнгөтэй болгож, давирхайн нөмрөгөөр бүрхэнэ. Тэрээр үнэртэнг чиглэсэн, гүн гүнзгий бөгөөд нууцлаг шинж чанартай болгодог ба үүнийг зөвхөн дорнын үнэртэй уснаас сонсож боломжтой юм.
   • Бурбон ванилийн ханд
Бага зэрэг халуун, амбратай, утаат, өтгөн ликерийг санагдуулах үнэр. Мэдрэг ба согтууруулах үнэр, толгой эргэм тогтоцтой нөмрөгийг бүрдүүлэн эсрэг хүйстний сэтгэлийг хөдөлгөж, өөртөө татна.
   • Арьс
Арьсны өнгөтэй үнэртэн нь гашуун, хурц ба халуун ногооны өвөрмөц үнэртэй, түүнд гашуувтар бөгөөд чихэрлэг, сэргэг ба дулаахан нийлмэл өнгүүд холилдсон байдаг. Сэтгэл сэргээх, маш мэдрэг арьсны үнэр нь бидний төрөлхийн зөн совинг сэрээдэг. Тансаг чемодан, төлөөлөгчийн газрын автомашин, арьсан хүрэм, шинэ үнэтэй гутлын үнэрийг санагдуулж нэг үгээр хэлбэл толгой эргүүлдэг. Арьсан үнэр нь хэв маяг ба тансаг байдлыг мэдрүүлдэг. Чанартай хийгддэг тул үнэтэй үнэртэж, таны байр суурийг дээшлүүлэн нуруугаа тэгшлэхэд хүргэдэг.
   • Хүдэр ба амбра
Хүдэр ба амбрагийн мэдрэг, сэтгэл хөдөлгөм өнгө нь дүр төрхийг тань сэтгэл татам болгодог, түүнээс гадна үнэртэн ба арьсны нэгдмэл байдлыг хангадаг.

  • Eurofragance
    Бутик гэдэг нь үнэртэнг үйлдвэрлэж, дэлхий даяар борлуулдаг үнэртэний байр юм.
    Ердөө нэг үеийн өмнө үүсгэн байгуулагдсан олон уламжлал, соёлын ажиллах хүчтэй, дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг энэ компани Испанид байрладаг. Eurofragance-ийн амжилт нь бизнесийн үзэл баримтлалтай хослуулсан түүний сэтгэлгээтэй ихээхэн холбоотой.
  • 100% жинхэнэ чанарын баталгаатай
    «Шудрага ТЭМДЭГ» – энэ бол бүтээгдэхүүний шошго ба хяналтын үндэсний тогтолцоо юм. Тусгай дижитал код нь барааны жинхэнэ байдлыг ба чанарыг баталгаажуулдаг.
  • Чанарын тэмдэг GMP
    Зүүн өмнөд Азийн улс орнуудын гэрчилгээ олгох тэргүүлэх байгууллага, Олон улсын магадлан итгэмжлэлийн IAF, APAC, IAAC, ILAC-ийн гишүүн.

Зориулалт
• Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдэд.
• Тодхон, сэтгэлд үлдэх хослолыг илүүд үздэг хүмүүст.
• Эрч хүч, амьдралын хүчийг сэргээхэд.
• Өөртөө илүү их итгэлтэй болохыг хүссэн хүмүүст.
• Сэтгэл татам, өвөрмөц хүмүүст.

Савлагаа болгонд:
   • 4–6 цаг хүртэл
Үнэртэй усны тогтоц.
   • 100% байгалийн гаралтай спиртийн суурь
Улаан буудай, арвай, хөх тарианы үрээс гаргасан.
   • 1,5 мл тестер
7–10 өдөр тутам хэрэглэнэ.

Амьтан дээр туршаагүй.

Бүтээгдэхүүний гадаад үзэмж сайтад заагдсан бүтээгдэхүүнээс ялгаатай байж болох ба энэ нь түүний үнэр, хэрэглээний шинж чанарт ямар ч нөлөө үзүүлэхгүй.

Хэрэглээ

Үнэртэн нь таны биеийн дулаан илчээр сэрдэг гэдгийг санаарай, тиймээс хувцсан дээрээ биш харин хувцасны дор түрхэх хэрэгтэй. Усанд орсоны дараа үнэртэнг шууд түрхэнэ (цэвэрхэн, ууранд орсон арьс үнэртэнг гайхалтай шингээдэг) эсвэл агаарт цацаад үнэртэний үүлэнд умбаарай. Үнэртэнийг хуурай, сэрүүн, нарны шууд тусгалаас хол газар хадгалж, үнэрийг өөрчлөгдөхөөс сэргийлнэ.

Тав тухтай хүргэлт
Найрлага

(INCI): Alcohol (80% vol.), Parfum (Fragrance), Water (Aqua), Geraniol, Benzyl Alcohol, Hydroxycitronellal, Limonene, Coumarin, Citronellol, Benzyl Benzoate, Cinnamyl Alcohol, Linalool, Alpha-Isomethyl Ionone, Benzyl Cinnamate, Evernia Prunastri Extract, Eugenol, Benzyl Salicylate, Citral, Isoeugenol.