personal
Манай блогоос жинхэнэ Сибирийг олж мэдээрэй!
Алтай, Байгаль нуур, Якутын хязгааргүй нутгаар сэтгэл эзэмдэм аялалд яваарай. Өвөрмөц байгальтай танилцаж, ширүүн нууцлаг Сибирийн түүхэнд умбаарай!
10
долоодугаар сар

Сибирийн бэлэг: ганга өвс

Даруухан ганга өвсний ганцхан мөчирт хэдэн мянган жилийн түүх, нарийн төвөгтэй химийн найрлага, хэдэн арван эмчилгээний ач тус хэрхэн багтдаг тухай бүлэг...

Хэрэв өвс ургамлуудын дунд «Ноён Харизм» тэмцээн болдог байсан бол ганга өвс ямар ч эргэлзээгүйгээр гран-при шагналыг авах байсан. Олон хүн гангыг бага наснаасаа мэддэг бөгөөд цайнд хийж эсвэл ханиадны үед цээжний ургамлын ханданд хэрэглэж байхдаа гал тогоогоор нэг тархдаг хахуун, үл ялиг гашуун атлаа зөөлөн амтлаг үнэрийг нь одоо ч санадаг. Гэхдээ энэ даруухан ургамал нь ургамлын ертөнцийн жинхэнэ супер баатар гэдгийг хүн бүр мэддэггүй.

Ямар төрөл зүйлүүд байдаг вэ: энгийн түгээмлээс эхлээд Сибирийн эндемик хүртэл

Дэлхий дээр ойролцоогоор 400 орчим төрлийн ганга байдаг. Тэдгээр нь гадаад төрхөөрөө харилцан адилгүй: зарим нь газраар хивс мэт дэвсэн ургадаг бол, зарим нь сөөг хэлбэртэй ургана, нимбэг, гоньд эсвэл шилмүүст модны үнэртэй байдаг. Эмийн төрөл зүйлүүдээс мөлхөө ганга (Thymus serpyllum) хамгийн алдартай, албан ёсны анагаах ухаанд чухам энэ ургамлыг ашигладаг.

Энгийн ганга (Thymus vulgaris) нь их түгээмэл бөгөөд эмчилгээний шинж чанартай боловч хоолны амтлагч болгон өргөн хэрэглэдэг. Нимбэгэн ганга (Thymus citriodorus) нь эрлийз ургамал, түүний зөөлөн, анхилуун үнэр нь амттан болон цайнд өвөрмөц өнгө аяс, тансаг амтыг нэмдэг. Ганганы олон зүйл Алтайн уулын бэл, мөн Оросын Европын хэсэгт ургадаг, мөн цэцэрлэгт хөрс хучигч ургамал болгон өргөн ашигладаг.

Сибирьт түгээмэл тархсан зүйлүүдийн зэрэгцээ зөвхөн тухайн бүс нутагт ургадаг ховор эндемик зүйлүүд ч бий. Енисейн ганга нь Сибирийн өмнөд хэсгийн тал хээрийн бүсэд тархсан байдаг. Эвенкийн ганга нь Төв Сибирийн Путораны, Тунгусын, Дээд Енисейн ургамалзүйн бүс мужууд, мөн Зүүн Сибирийн Приленск–Катангийн болон Оленекск–Доод Ленскийн ургамалзүйн бүс мужуудад тархаж ургадаг. Талиевын ганга нь ботаникч Талиевын нэрээр нэрлэгдсэн бөгөөд Сибирийн хязгаарлагдмал нутаг дэвсгэрт л ургадаг.

Дээр дурдсан эндемик зүйлүүд өвөрмөц, ховор нандин хэдий ч албан ёсны ба уламжлалт анагаах ухаанд эмчилгээний зориулалтаар голчлон мөлхөө ганга (Thymus serpyllum), арай ховор тохиолдолд энгийн ганг өвсийг хэрэглэдэг.

Эрэлхэг эмийн ургамлын хөрөг: мөлхөө ганга

Мөлхөө ганга (Thymus serpyllum L.) нь сөөгөвчтний овогт (Lamiaceae) хамаарах олон наст хагас сөөг ургамал юм. Газрыг бүрхсэн нягт ногоон хивсийг төсөөлөөрэй: суурь хэсгээрээ модлог нарийхан ишнүүд тал бүр тийш мөлхөн тархан үндэслэж, тэдгээрээс дээш 5–15 см өндөр, цэцэгтэй богинохон нахианууд дээш тэмүүлэн ургана. Ганганы навч нь маш жижиг (5–10 мм), арьслаг, доошоо нугарсан ирмэгтэй. Ургамал 6-р сараас 8-р сарын хооронд зөөлөн ягаан, эсвэл ягаан-нил ягаан өнгийн сэвсгэр толгой хэлбэрийн багцаар цэцэглэдэг. Гэхдээ ганганы хамгийн тод санагддаг зүйл нь түүний үнэр юм: хурц, хахуун, камфор болон гааны өнгө аяс хосолсон байдаг.

Эрт дээр үеэс: хэрэглээний түүх

Ганганы түүх нь маш эртний үеэс эхлэлтэй. Эртний Египетэд тахилч нар түүнийг бальзамжуулалтад ашигладаг байсан, ургамлын найрлагад агуулагдах тимол нь маш хүчтэй байгалийн ариутгагч болох нь тогтоогдсон. Эртний Грекчүүд энэ ургамлыг Thymon гэж нэрлэсэн бөгөөд энэ нь «сүнсний хүч» гэсэн утгатай: тэд Афродитын сүмүүдэд гангыг шатааж хэрэглэдэг байсан, түүний үнэр нь дайчдын эр зоригийг сэргээдэг гэж итгэдэг байжээ. Орост энэ ургамал «богородская» хэмээх хүндэтгэлийн нэртэй болжээ: Пресвятая Богородицын таалал төгссөн өдрөөр түүнийг сүмд авч явдаг байсан ба айл гэрүүдэд муу хэл амнаас хамгаална хэмээн өлгөдөг байв.

Химийн найрлага: яагаад энэ нь ажилладаг вэ?

Ганганы хамгийн гол баялаг нь эфирийн тос бөгөөд энэ нь ургамлыг таниулдаг тэр өвөрмөц үнэрийг өгдөг. Түүнд гол үйлчлэгч бодисууд нуугдан агуулагддаг. Хамгийн чухал бүрэлдэхүүн нь тимол бөгөөд энэ нь микробыг үр дүнтэй устгах чадвартай байгалийн антибиотик юм. Түүний хажуугаар тэсвэртэй бактериудыг ч устгах чадвартай карвакрол хэмээх бодис ажилладаг. Мөн найрлагад борнеол ба цинеол агуулагддаг бөгөөд эдгээр нь үрэвслийн эсрэг болон цэр ховхлох үйлчилгээтэй.

Гэхдээ ганга бол зөвхөн эфирийн тос биш юм. Түүний навч болон ишинд идлэг бодисууд (холбож, шарх эдгээнэ), флавоноидууд (хүчирхэг исэлдэлтийн эсрэг бодис), гашуун бодисууд (хоолны дуршил ба хоол боловсруулалтыг идэвхжүүлдэг), мөн цайр, селен, кали, кальци, магни зэрэг олон төрлийн эрдэс давсууд агуулагддаг. Эдгээр бүх бодисууд хамтдаа харилцан үйлчилж, бие биеийнхээ нөлөөг хүчирхжүүлдэг тул ганга нь дан нэг химийн нэгдлээс илүү зөөлөн, олон талт үйлчилгээгээр биед нөлөөлдөг.

Эрүүл мэндэд ашигтай шинж чанарууд

Ганга эмчилгээний гайхалтай өргөн хүрээтэй:

1. Амьсгалын замыг дэмжинэ
Ганга цэрийг шингэлж, гуурсан хоолойн хучуур эдийн сормуусыг идэвхтэй ажиллуулж, салстыг гадагш түлхэн гаргадаг. Ханиалгах, бронхит болон амьсгалын замын бүх төрлийн үрэвсэлт өвчний үед үр дүнтэй тусалдаг.

2. Микроб эсэргүүцэх үйлчилгээ (ариутгагч)
Тимол нь салст бүрхүүлийн өвчин үүсгэгч бактериудыг устгах үйлчилгээтэй тул амны хөндий болон хамар-залгиурын өвчний үед өргөн хэрэглэдэг. Ялангуяа гүйлсэн булчирхайн ба амны хөндийн үрэвсэлд өндөр үр дүнтэй байдаг. Гүйлсэн булчирхай, буйлны үрэвслийн үед ганганы хандаар амаа зайлахад тусалдаг.

3. Хоол боловсруулалтыг сайжруулна
Ганга бол залхуу ходоодны найз юм. Хоол боловсруулах шүүсний ялгаралтыг идэвхжүүлж, агшилтыг намдааж, гэдэсний өвчин үүсгэгч бичил орчныг устгадаг. Хэт их идэх эсвэл гэдэс дүүрэх үед ганганы цай нь энэ асуудлыг намдаахад тусалдаг.

4. Дархлааг бэхжүүлнэ
Ургамлын навчинд их хэмжээний С аминдэм агуулагддаг бөгөөд энэ нь биеийн хамгаалах хүчийг дэмжихэд гол үүрэг гүйцэтгэдэг.

5. Цус багадалтаас сэргийлнэ
Ганга нь төмрөөр баялаг бөгөөд энэ нь цусны улаан эсийг нийлэгшүүлэхэд зайлшгүй шаардлагатай бичил элемент юм.

6. Зөөлөн тайвшруулах үйлчилгээтэй
Ганганы анхилуун үнэр нь тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд түгшүүрийг бууруулж, нойргүйдэлд тусалдаг.

7. Хоёрдугаар төрлийн чихрийн шижингээс сэргийлнэ
Зарим судалгаагаар ганга нь эдийн инсулинд мэдрэг чанарыг нэмэгдүүлэх чадвартай гэж үздэг. Өөрөөр хэлбэл эсүүд инсулины дохиог илүү сайн «сонсож», цусан дахь глюкозыг илүү үр дүнтэйгээр шингээн авах чадвартай болдог.


Ганга нь Siberian Wellness-ийн дараах бүтээгдэхүүнүүдийн найрлагад багтдаг:

Siberian Wellness. Биед иллэг хийх бальзам, 280 мл (ганга өвсний ханд).

ЭМНБ Renaissance Triple Set. Formula 3, 60 капсул (ганга өвсний ханд).

ЭМНБ Renaissance Triple Set, 180 капсул (ганга өвсний ханд).

Бидний дуртай ганга ийм өргөн хүрээний ашигтай шинж чанартай гэдгийг та мэдэж байсан уу?

[}item{]