Сибирьчүүд чацарганад дуртай: түүгээр анхилуун чанамал ба амттай цэлцэгнүүр хийж, хөлдөөж, царцмаг болон жимсний шүүсийг чанадаг. Сибирьт өргөн тархсан учраас гадна энэхүү жимс нь эрүүл мэнд, залуу насны нууцыг агуулдаг бөгөөд мөн бүхэл бүтэн аминдэм, эрдсийн иж бүрдэл гэдгийг тэд мэддэг юм. Чацаргана баялаг «дотоод ертөнцтэй» тул түүнийг анагаах ухаан ба гоо сайханд, тэр дундаа онцгойд хүнсний нэмэлтүүд, сироп, үрэл, шүдний оо ба зөгийн балтай нухаш хийхэд өргөн хэрэглэдэг.
Чацаргана аливаа гай зовлонгоос хамгаална
Түвдийн домч нар энэ ургамлын эмчилгээний шинж чанарыг нээсэн, хүмүүс түүний нахиа ба цэцгээс авахуулаад бүх хэсгүүдийг янз бүрийн өвчин эмгэгт хэрэглэж байсан. Өнөөдөр жимсийг нь илүү авч үзье. Жимс болгонд ойролцоогоор 200 төрлийн фитохимийн бодисууд агуулагддаг: омега хүчлүүдийн бүрэн багц (ПХТХ омега-3, -6, -9 ба тэр байтугай -7), төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх ба эмчлэх 10 аминдэмүүд, маш чухал 24 бичил элементүүд, тэр дундаа кали, магни, төмөр, кальци, фосфор ба биемахбодийн биохимийн олон олон үйл явцуудад оролцдог, мөн исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй үнэ цэнэтэй флавоноидууд багтдаг.
Сибирийн чацаргана юуны түрүүнд ханиад томууг эмчилдэг гэдгийг ихэнхи хүмүүс мэддэг боловч энэ ургамал нь маш олон төрлийн авьяастай:
– үрэвслийн эсрэг болон бактери эсэргүүцэх үйлчилгээтэй – төрөл бүрийн шарх, шархлаа, түлэгдэлтийн эдгэрэлтийг түргэсгэдэг, үе мөчинд тустай;
– бүрхэх нөлөөтэй тул ходоод, гэдэсний замын өвчин эмгэгийн үед тусална (гэвч хүчиллэг ихтэй бол жимсийг хэтрүүлэн хэрэглэж болохгүй);
– холестериний түвшин ба артерийн даралтыг бууруулдаг тул зүрх, судасны тогтолцоог эрүүлжүүүлнэ;
– С аминдэмийг асар их хэмжээгээр агуулдаг тул дархлааны тогтолцоог идэвхижүүлнэ, мөн ашигтай тос ба каротиноидуудын ачаар элэгний эсүүдийг найдвартай хамгаална;
– аз жаргалын даавар буюу серотонин их хэмжээтэй байдаг тул биемахбодийн янз бүрийн үйл ажиллагаанд ба бидний сэтгэл зүйд сайнаар нөлөөлнө.
Чацарганыг хайрлаж, хоол хүнсэндээ оруулах олон шалтгаан байдаг бөгөөд гоо сайхны хувьд чацарганатай эн зэрэгцэх зүйл байхгүй гэдгийг бид хараахан авч үзээгүй байна.
Залуу нас, урт наслалтын алтан түлхүүр
Чацарганы тос бол үрчлээнээс ангижрахыг хүссэн хүмүүст жинхэнэ үнэт олдвор юм. Арьсны уян хатан чанарыг дэмжиж, хөгшрөлтийн илрэлүүдийг удаашруулахыг хүсвэл бид арьсанд шаардлагатай исэлдэлтийн эсрэг бодисууд ба аминдэмүүдээр байнга тэжээх хэрэгтэй, эдгээр нь чацарганы тосонд их хэмжээгээр агуулагддаг. Тосыг чацарганы жимснээс гаргадаг (тэдгээрийг үртэй нь хамт боловсруулдаг), хүйтэн шахалтын аргаар гаргасан тос нь хамгийн шилдэг нь юм.
Байгалийн гаралтай залуу насны эликсир мэт үйлчилдэг:
1. Эргэлтэнд орох үүдэл эсүүдийн тоо хэмжээг нэмэгдүүлэх полифенолууд тосонд агуулагддаг тул эдийн нөхөн сэргэх үйл явцууд илүү эрчимтэй, үрэвсэлгүй явагддаг.
2. Чацарганы тос бол биологийн хүртээмжтэй бета-каротиний хамгийн баялаг эх үүсвэрүүдийн нэг юм: энэхүү исэлдэлтийн эсрэг бодис нь арьсны эсүүдийг дотроос нь тэжээж, эрт хөгшрөлтөөс хамгаалдаг.
3. В-гийн бүлгийн аминдэмүүд бодисын солилцоог хэвийн болгоно, мөн С аминдэмийг их хэмжээгээр агуулдаг тул коллагений үүсэлт идэвхижиж, арьс илүү татагдана, эрүүл ба уян хатан болно.
Сибирьт төрсөн компанийн хувьд Siberian Wellness төрөлхи нутгийнхаа гайхамшигт жимсийг, түүний шинж чанарыг онцгойдоор хүндэлдэг, тиймээс чацарганыг гоо сайхан ба эрүүл мэндэд зориулсан хэд хэдэн бүтээгдэхүүнүүдийн найрлаганд оруулсан:
– Өргөн хүрээний үйлчилгээтэй бальзам «Корень» – чацарганы тос
– Siberian Wellness. Баяжуулсан ургамлын гаралтай шүдний оо «Сибирийн прополис», 100 мл – чацарганы тос
– «Байгалийн гаралтай бета-каротин ба чацаргана» – Essential Fatty Acids