2018 оны 11 сарын 26-ны өдөр оруулсан СҮҮЛЧИЙН ӨӨРЧЛӨЛТҮҮД
«Олон улсын компани «Сибирское здоровье» ХХК (цаашид – Компани, «бид» гэнэ) мэдээлэл цуглуулах аргачлал, түүнийг ашиглах болон түгээх талаар та нарт танилцуулахын тулд Нууцлалын тухай журмыг боловсруулсан болно.
Энэхүү Нууцлалын тухай журам нь тухайн сайт, зөөврийн сайт, хавсралтууд, виджэтүүд ба бусад ашиглаж буй харилцан үйлчилдэг хэрэгслүүдэд энэхүү Нууцлалын тухай журмын холбоос (цаашид - сайт гэнэ) илгээгдсэн нөхцөлд эдгээр хэрэгслүүдээр дамжуулан авсан мэдээлэлд хамаарна.
Хэрэв энэхүү баримт бичигт өөрөөр заагаагүй бол энэхүү Нууцлалын тухай журмын үйлчилгээ нь Компанийн зүгээс өөр аргаар цуглуулсан, тэр дундаа сүлжээний бус нөөцөөс авсан мэдээлэлд хамаарахгүй.
Хэрэв та Бизнес Хамтрагчаар болохоор Компанид хандсан бол эсвэл аль хэдийнээ Бизнес Хамтрагч болсон байвал энэхүү Нууцлалын тухай журмын нийтлэг нөхцөлүүд дээр нэмээд «Компанитай Хамтран ажиллах Стандартууд» бүлгийг судлах шаардлагатай, энэ бүлэгт танд хамаарах нууцлалыг сахих талаарх нэмэлт шаардлагуудын тухай чухал мэдээллийг агуулагдсан байгаа.
Бизнес Хамтрагч эсвэл Давуу эрхтэй хэрэглэгчийн хувьд mn.siberianhealth.com сайтаар өөрийгөө таниулах эсвэл бүртгүүлэхэд «Олон улсын компани «Сибирское здоровье» ХХК-ийн оператор таны хувийн мэдээллийг цуглуулах, бичих, системчлэх, хуримтлуулах, хадгалах, тодруулах (шинэчлэх, өөрчлөх), татан авах, ашиглах, гуравдагч этгээдүүдэд дамжуулах (түгээх, танилцуулах, нээх), хувь хүнтэй холбоогүй болгох, блоклох, арилгах, устгах зөвшөөрлийг та өгнө.
Хувийн өгөгдлүүд гэдэг бол таныг таниулах боломж олгодог мэдээлэл юм. Жишээлбэл хувийн өгөгдлүүдэд дараах мэдээллүүд багтана. Үүнд:
1) овог, нэр, таны шуудангийн хаяг, хувь хүнийг гэрчлэх үндсэн баримтын дугаар, тухайн баримт бичгийг олгосон огноо ба түүнийг олгосон байгууллагын мэдээлэл;
2) таны төлөөлөгчийн овог, нэр, түүнийг гэрчлэх үндсэн баримтын дугаар, тухайн баримт бичгийг олгосон огноо ба түүнийг олгосон байгууллагын мэдээлэл, энэхүү төлөөлөгчийн бүрэн эрхийг батлах итгэмжлэлийн (та зөвшөөрсөн тохиолдолд) эсвэл бусад баримт бичгийн тухай мэдээлэл.
Түүнээс гадна хувийн өгөгдлийг боловсруулах зорилгоор Компани нь нэмэлт мэдээлэл авахыг хүсэх эрхтэй бөгөөд үүнд: гар эсвэл суурин утасны дугаар, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо, хүйс зэрэг багтана.
Хувийн өгөгдлүүдийг боловсруулах зорилго нь Хэрэглэгчийн гэрээ, Компанитай Хамтран ажиллах Стандартууд, мөн Зайнаас борлуулалт хийх нөхцөлүүдэд дурьдсан үүрэг хариуцлагыг мөрдөхөд оршино.
Бидний тавьсан санал болон манай хөтөлбөрүүдэд оролцохоор Та шийдсэн бол, эсвэл бусад аргаар шууд бидэнд толилуулахад, жишээлбэл, та манай системд бүртгүүлэх, бүтээгдэхүүн худалдан авах, харилцан үйлчлэх хэрэгслүүд ашиглах эсвэл Сайтаар дамжуулан бидэнтэй харилцахад бид таны хувийн өгөгдлүүдийг авдаг.
Бид дараах зорилгоор таны хувийн өгөгдлүүдийг ашиглана. Үүнд:
Бид таны хувийн мэдээллийг дэлгэж болно:
Энэ үед Компани хувийн өгөгдлүүдийн оператор хэвээр үлдэх ба хувийн өгөгдлүүдийг хамтран ашиглах үйл явцыг хариуцна:
Хувийн бус мэдээллийг авах.
Хувийн бус мэдээлэлд таныг таниулах боломжгүй дурын мэдээлэл хамрагдана, жишээлбэл:
Компани болон үйлчилгээ үзүүлэх гаднын нийлүүлэгчид төрөл бүрийн хувийн бус мэдээллийг авч болно. Жишээ нь бид дараахь мэдээллийг мэдэж болно:
Хавсарсан өгөгдлүүд.
Бид хувийн өгөгдлүүдийг нэгтгэж болно, тиймээс нэгтгэсэн мэдээллийн тусламжтайгаар таныг ч тэр, бусад этгээдүүдийг ч тэр таниулах боломжгүй, жишээлбэл, тодорхой бүс нутагт байгаа манай Хэрэглэгчдийн хувийг тооцоолохын тулд хувийн мэдээллийг ашиглах тохиолдолд таниулах боломжгүй. Зарим тохиолдолд бид хувийн болон хувийн бус мэдээллийг нэгтгэж болно (жишээ нь таны нэр ба газар зүйн байрлалын тухай мэдээлэл). Хувийн болон хувийн бус өгөгдлүүдийг нэгтгэсэн мэдээлэлд хувийн мэдээллийг ашиглах дүрмүүд хэрэглэгдэнэ.
Хувийн бус мэдээллийг ашиглах ба дэлгэх. Хувийн бус мэдээллээр таныг таниулах боломжгүй тул бид түүнийг дурын зорилгоор авч, ашиглаж, мөн дэлгэж болно.
Cookies. Компани болон үйлчилгээ үзүүлэх гадны нийлүүлэгчид Сайтад cookies-ийг ашиглаж болно. Cookies нь компьютерт хадгалах болон бусад зорилгоор өгөгдлүүдийг веб-серверээс дамжуулах боломж өгдөг. Жишээлбэл үйлчилгээний илүү өндөр төвшинг хангах, илүү бүрэн дүүрэн мэдээлэл олгох, танд Сайтыг байнга ашиглах боломж олгохын тулд бид cookies ба бусад технологиудыг ашигладаг. Манайд үйлчилгээ нийлүүлэгчид мөн манай сайтад cookies-ийг ашиглахыг зөвшөөрсөн. Хэрэв танд cookies-ийн тусламжтайгаар авсан мэдээлэл хэрэгцээгүй бол та cookies ашиглахаас татгалзаж болно - энэ бол бараг бүх браузерт байдаг стандарт функц юм. Компанитай холбоогүй дараах сайтаас дараах сайтаас та cookies-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Пиксель-тегүүд болон бусад технологиуд. Тунгалаг GIF-файлууд – энэ бол өвөрмөц нэртэй жижигхэн дүрслэлүүд, функцийн хувьд cookies-тэй их төстэй. Гэвч cookies таны компьютерын хатуу дискэнд хадгалагддаг бол тунгалаг GIF-файлууд нуугдмал хэрэгслүүд бөгөөд веб-сайтуудын хуудаснаа багтан ордог. Бид Сайтдаа тунгалаг GIF-файлуудыг (мөн веб-дохио, гарал үүслийг нь олж тогтоох багууд болон пиксель-тегүүд хэмээн нэрлэдэг), түүнээс гадна Сайтад зочилж буй хүмүүсийн үйлдлүүдийг олж тогтоож, Сайт ашиглах статистикийг бүрдүүлэх, ажиллагааны хурдыг тогтоохын тулд ашиглаж болно. Компани болон гадны үйлчилгээ нийлүүлэгчид мөн адил хариултуудын давтамжийг хянах, маркетингийн кампанит ажлуудын амжилтыг тодорхойлоход ба манай захидлуудыг хэзээ үзэж байгааг, хэзээ илгээгдэж байгааг мэдэхийн тулд HTML хэмжээтэй цахим мэдээлэлд GIF-тунгалаг файлуудыг ашиглаж болно.
Сайтын дүн шинжилгээ. Сайтад дүн шинжилгээ хийх, Сайтад зочилж буй хүмүүсийн гарал үүслийг олж тогтоох, Сайтыг ашиглах зарчмуудыг ойлгох зорилгоор энэхүү бүлэгт дурдсан технологиудыг ашигладаг гадны үйлчилгээ нийлүүлэгчидтэй Компани ажиллаж болно.
Жишээлбэл, веб дүн шинжилгээ хийх үйлчилгээ үзүүлдэг Google компани бидэнд Сайтын ажиллагааг болон хэрэглэгчидтэй харилцах үйл явцыг боловсронгуй болгоход тусалдаг. Google-ийн нууцлалын бүлгээс та илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч, Google шийдвэр гаргалтдаа хэрэглэдэг Нууцлалын бодлоготой, мөн түүнийг ашиглахаас татгалзах аргуудын талаар танилцаж болно.
Виджетүүд, хавсралтууд болон бусад хэрэгслүүд. Хэрэв та бидний санал болгож байгаа технологиудыг (виджет гэх мэт) ашиглахаар шийдвэл эдгээр технологиудын тусламжтайгаар авсан хувийн ба хувийн бус дурын мэдээлэл нийтэд зарлагдах боломжтой, жишээ нь сошиал сүлжээ, бусад сайтууд болон зохих хэрэгслийг идэвхжүүлэх талбараар дамжин зарлагдана. Түүнээс гадна зарим нэгэн технологиуд бусад талбарт халдварлан дамжих шинж чанартай байдаг (жишээлбэл, таны найз эсвэл хэрэглэгч өөрийн блогдоо таны мэдээллийг агуулсан виджетийг байршуулж болно). Нийтэд дэлгэгдсэн хувийн мэдээлэл (эсвэл) бусад мэдээллийг авах, ашиглах эсвэл түгээхэд Компани хариуцлага хүлээхгүй.
Дараах cookies файл нь манай веб сайтын ажиллагаанд шаардлагатай.
Cookies файлын нэр | Зориулалт |
---|---|
Cart-content | Энэхүү cookies файлд зочны худалдан авалтын Сагсны тухай мэдээлэл хадгалагдана. |
Дараах cookies файлууд нь манай веб сайтын ажиллагаанд шаардлагагүй бөгөөд ихэвчлэн бидний үзүүлэх үйлчилгээг дэмжих, боловсронгуй болгоход ашиглагддаг. Зөвхөн таны зөвшөөрлийг авч таны төхөөрөмжид эдгээр файлуудыг бид байршуулдаг.
Cookies файлын нэр | Зориулалт |
---|---|
Language | Энэхүү cookies файлд хэрэглэгчийн зөвшөөрлөөр хэрэглэгдэх хэлний тухай мэдээлэл хадгалагдана |
POLL_LV_ID_* | Энэхүү cookies файл нь хэрэглэгч асуулгад аль хэдийнээ оролцсон хэмээх тэмдэглэгээ болдог |
QUESTIONNAIRE_ |
Энэхүү cookies файл нь хэрэглэгч аль хэдийнээ асуулгыг бөглөсөн хэмээх тэмдэглэгээ болдог |
sibvaleo_language_ |
Энэхүү cookies файлд хэрэглэгчийн сонгосон улс орны тухай мэдээлэл хадгалагдана |
preview_permission_ |
Энэхүү cookies файлд хэрэглэгчийн зөвшөөрсөн профайлын үзүүлэлтүүдийн тухай мэдээлэл хадгалагдана |
IP-хаягийг тодорхойлох аргууд.
Таны компьютерын IP-хаяг бол интернет-провайдераас (ISP) таны компьютерт автоматаар олгогдох дугаар юм.
Хэрэглэгч Сайтад ороход IP-хаяг автоматаар тодорхойлогдож, серверийн бүртгэлд бүртгэгдэнэ; түүнээс гадна зочилсон цаг болон орсон хуудаснуудыг тогтоодог. IP-хаягийг тодорхойлох – энэ бол ихэнх веб сайтуудад автоматаар хэрэгждэг стандарт практик юм.
IP-хаягийг ашиглах болон дэлгэх дүрмүүд.
Бид Сайтыг ашиглах статистикийг тодорхойлох, серверт үүссэн асуудлуудыг оношлох, залилангийн тохиолдлуудыг илрүүлэх, Сайтыг удирдан зохион байгуулах болон бусад зорилгоор IP-хаягийг ашиглаж болно. Мөн бид хувийн мэдээллийг ашиглах болон дэлгэх дурын зорилгоор IP-хаягийг ашиглаж, гуравдагч этгээдэд мэдээлэх болно. Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль эрх зүйд тусгайлан заагдаагүй бол IP-хаяг, серверийн бүртгэл болон тэдгээрт хамаарах өгөгдлүүдийг бид хувийн бус мэдээлэл хэмээн тооцдог гэдгийг анхаарна уу.
Манай Сайтын тусгай функцүүд бидэнтэй болон бусад хэрэглэгчидтэй харилцах боломжийг танд олгодог. Блог, форумууд, хувийн мэдээлэл, чатууд болон тусгайлан үүсгэсэн бүлгүүдээр дамжуулан харилцдаг. Хэрэв та харилцааны эдгээр хэрэгслүүдийг ашиглаж байвал таны толилуулах мэдээлэл, тэр дундаа таны нэр, байршил болон цахим шуудангийн хаяг нь бусад хэрэглэгчдэд нээлттэй байх магадлалтайг санаарай. Харилцан үйлчилдэг хэрэгслүүдийн тусламжтайгаар нийтлэгдэж байгаа мэдээллийг бид хариуцахгүй бөгөөд ач холбогдолтой хувийн мэдээллээ (жишээлбэл, таны эрүүл мэндийн байдал эсвэл банкны картын тухай) мэдээлэхгүй байхыг хатуу сануулж байна. Хэрэв та харилцааны заагдсан хэрэгслүүдийг ашиглаж байвал таны хувийн мэдээлэл Сайтыг та орхиж гарсан ч хадгалагдаж үлддэг.
Бидний хяналтад байгаа хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор бид бүхий л боломжит, ухаалаг, зохион байгуулалтын, техникийн болон удирдан хянах арга хэмжээг авдаг. Харамсалтай нь өгөгдлүүдийг Интернетээр дамжуулах болон тэдгээрийг системд хадгалахад аюулгүй байдлыг бүрэн батлах боломжгүй. Хэрэв та бидэнтэй харилцахад аюулгүй байдал алдагдаж байна хэмээн үзэж байвал (жишээ нь, манай систем дэх таны аккаунт аюулд өртөж байна гэж та сэрэмжилж байвал) «Холбоо барих өгөгдлүүд» бүлэгт заагдсан хаягаар үүссэн асуудлын талаар бидэнд яаралтай мэдээлнэ үү.
Хэрэв та маркетингийн саналын тухай ба (эсвэл) Компанийн акцуудын тухай мэдээллийг хүлээн авахаас татгалзаж байвал «Холбоо барих өгөгдлүүд» бүлэгт заагдсан хаягаар бидэнд мэдэгдэл илгээнэ үү. Таны бүх асуулгад бид шуурхай хариу өгөх болно.
Та Компанийн сайт дахь Хувийн тасалгаанд эсвэл Компанийн хаалттай сайтын BackOffice бүлэгт хувийн ба бусад өгөгдлүүдээ засварлах боломжтой. Компанитай хамтран ажиллахаа зогсоонгуут нэгэн зэрэг таны хувийн өгөгдлүүдийг устгана, учир нь Компани нь Хэрэглэгчийн гэрээ, Хамтран ажиллах стандартууд болон Зайнаас борлуулалт хийх нөхцөлүүдийн дагуу үүрсэн хариуцлагаа биелүүлэх боломжгүй болно. Хэрэв та үүнийг харгалзаж үзэлгүйгээр Компанитай хамтран ажиллахаа зогсоохыг хүсвэл «Холбоо барих өгөгдлүүд» бүлэгт заагдсан хаягаар чөлөөт хэлбэрээр зохих мэдэгдлийг илгээж болох бөгөөд Бизнес Хамтрагчийн Гэрээний дугаар эсвэл Давуу эрхтэй хэрэглэгчийн Хувийн картын дугаарыг заавал зааж илгээнэ. Таны өргөдлийг ажлын 5 хоногт багтаан шийдэх ба үүний дараа улсын хууль эрх зүйд заагдсан бусад тохиолдлууд биш бол бид таны бүх хувийн өгөгдлүүдийг устгана.
Хэрэв хуульд мэдээлэл хадгалах илүү удаан хугацаа заагдаагүй бол бид таны хувийн мэдээллийг энэхүү Нууцлалыг мөрдөх журамд заагдсан зорилгуудыг биелүүлэхэд шаардлагатай хугацааны турш хадгалах болно.
Энэхүү Сайт нь 18 (арван найм) нас хүрээгүй хүмүүс ашиглахад зориулагдаагүй, тиймээс эдгээр хүмүүс Сайтаар дамжуулан хувийн мэдээллээ толилуулахгүй байхыг бид хүсэж байна.
Энэхүү Нууцлалын тухай журамд бид үе үе өөрчлөлт оруулах эрхийг өөртөө үлдээж байна. Нууцлалын тухай журамд хамгийн сүүлд засвар оруулсан огноог хуудасны дээд хэсэгт байрлах «... оны ... сарын ...-ны өдөр оруулсан СҮҮЛЧИЙН ӨӨРЧЛӨЛТҮҮД» мөрийг хараад мэдэх боломжтой. Нууцлалын тухай журамд оруулсан өөрчлөлтүүд Сайтад Журмын шинэ хувилбарыг нийтэлсний дараа хүчин төгөлдөр гэж тооцогдоно. Эдгээр өөрчлөлтүүдийг оруулсны дараа та Компанитай хамтран ажиллах болбол Нууцлалын тухай журмын шинэ хувилбарыг та хүлээн зөвшөөрнө гэсэн үг.