Хүргэлт болон төлбөр төлөлт

ХҮРГЭЛТ

Хүргэлтийн зардал

Компанийн зүгээс танд талархал илэрхийлж анхнаы захиалгыг Монгол улс дотор үнэгүй хүргэж өгнө.
Таныг Siberian Wellness-д нэгдсэнд бид баяртай байна. Дараагийн захиалгын төлбөр 6500 төгрөг байх болно.

Монгол Шуудангийн хүргэлт

Монгол Шуудангийн салбар байрлах Монгол улсын бүх бүс нутгуудад Монгол Шуудангийн хүргэлтийг хийнэ.
Монгол Шуудангаар хүргэлт хийхийг сонговол хүн ам оршин суух газрын шуудангийн салбараас барааг хүлээн авч болно. Илгээх цэгт захиалгыг шилжүүлсний дараа Монгол Шуудангаар хүргэлт хийх хугацаа: Улаанбаатар хотод – ажлын 2 хоног, бүс нутагт – ажлын 5 хоног.
Захиалгыг явуулангуут таны E-mail хаягаар захиалга бэлэн болсон тухай мэдэгдэл илгээнэ. Захиалгын хөдөлгөөнийг лавлах утас 1800-1613.

Siberian Wellness дэлгүүр

Мөн та бүхэн Siberian Wellness-ийн дэлгүүрээс бүтээгдэхүүн худалдан авах боломжтой болохыг сануулж байна.
Siberian Wellness дэлгүүрийн цагийн хуваарь: Даваа-Баасан гарагуудад 10:00 цагаас 20:00 цаг хүртэл, Бямба Ням гарагуудад 10:00 цагаас 18:00 цаг хүртэл ажиллаж байна.


ТӨЛБӨР ТӨЛӨЛТ

Та банкны картаар (Visa, MasterCard) агшин зуур төлбөр хийх боломжтой эсвэл сайтаар төлбөр төлөх дурын аргыг сонгож болно.

БАНКНЫ КАРТААР (VISA, MASTERCARD) ТӨЛБӨР ТӨЛӨХ

Та банкны Visa, MasterСard картаар захиалгынхаа төлбөрийг хийж болно. Үүний тулд сайтаар захиалга хийсний дараа төлбөр төлөх зохих аргыг сонгоорой. Захиалга батлагдсаны дараа таныг Худалдаа Хөгжлийн Банкны хамгаалалттай төлбөрийн нүүрэнд шилжүүлэх бөгөөд энд та картынхаа мэдээллийг оруулах шаардлагатай. Шилжүүлэг амжилттай хийгдсэний дараа таны E-mail хаягаар электрон чек илгээгдэнэ. Чекэнд заагдсан мэдээлэлд шилжүүлгийн талаар бүх мэдээлэл агуулагдана. Төлбөрийг дурын банкны картаар хийж болно.

Бүх тохиолдолд шилжүүлгийг PayMaster системээр дамжуулан хийнэ. Төлбөрийн энэхүү арга нь таны банкны карт дахь мэдээллийн аюулгүй байдлыг баталгаажуулдаг ба PCI DSS аюулгүй байдлын стандартад нийцдэг. Картын мэдээллийг хамгаалагдсан төлбөртэй хуудсанд оруулдаг ба HTTPS/SSL нууцлагдсан протоколоор PayMaster технологийн төвд шилжүүлдэг. Цаашид мэдээллийг дээд зэргийн найдвартай төвшинтэй банкны хаалттай сүлжээгээр дамжуулдаг. PayMaster таны картын мэдээллийг гуравдагч этгээдүүдэд дамжуулдаггүй.

MASTERCARD SECURECODE / VERIFIED BY VISA

MasterCard SecureCode болон Verified by Visa ашиглан онлайн худалдан авалт хийх илүү аюулгүй боллоо. Хэрэв таны банк энэхүү протоколуудыг дэмждэг бол төлбөр төлөх үед таныг банктай тань холбож өгөх нэмэлт цонх нээгдэнэ. Картын бүрэн эрхтэй эзэмшигч гэдгийг батлахын тулд хувийн нууц үгээ (үүнийг зөвхөн та болон таны банк л мэднэ) оруулна уу.

Таны банк эдгээр технологиудыг дэмждэг эсэх талаар мэдэхийн тулд банкны зөвлөхөд хандана уу.

КАРТААС ТӨЛБӨР ТӨЛӨХӨД ХЭДИЙ ЗЭРГИЙН ХУГАЦАА ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Ихэнхдээ шууд захиалга бүрдүүлсний дараа эсвэл хэдэн цагийн дараа таны данснаас бидэнд мөнгө илгээгддэг.

КАРТЫГ ШАЛГАХ ДУГААР ГЭЖ ЮУ ВЭ?

Энэ бол картын ар талд гарын үсэг зурах талбарын хажууд байрлах гурван оронтой дугаар юм.

Танд өөр асуух зүйл байна уу?
Хэрэв үйлчилгээ болон хүргэлтийн талаар танд асуух зүйл байвал call-центрт хандаарай эсвэл e-mail руу захидал бичээрэй

[}item{]