+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасЭрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдЭрүүл мэдрэл → ЭПАМ-1000
 
11000

ЭПАМ

ЭПАМ-1000

# 400264     30 мл    
Мэдрэлийн тогтолцоог дэмжинэ

«Эпам 1000» бүтээгдэхүүний найрлаганд оюуны болон биеийн хүчний ажил гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх, сэтгэл санааны хямралаас хамгаалах үйлчилгээтэй биологийн идэвхитэй бодисууд агуулдаг эмийн ургамлын ханднуудаас гадна мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг хэвийн болгох, тайвшруулах, биемахбодийг тамиржуулах үйлдэл үзүүлдэг бодисууд орсон.
Бүтээгдэхүүний найрлаганд хүчтэй тайвшруулах үйлчилгээтэй бамбайн ханд агуулагдана.
Энэхүү эмийн ургамал нь төв мэдрэлийн тогтолцооны хямрал, нойргүйдэл, толгой хатгаж өвдөх, хэт цочромтгой болсон үед тайвшруулж, өвчин намдаах үйлдэл үзүүлнэ. Бамбайг түүнчлэн зүрх-судасны эрхтэн тогтолцооны ажиллагаа доголдох, цусны даралтын хэвийн байдал алдагдахад хэрэглэдэг.
Бүтээгдэхүүний найрлаганд орсон алтангагнуур нь биемахбодид шаардагдах салидрозидуудын хэрэгцээг хангах эх үүсвэр болдог. Салидрозид хэмээх идэвхитэй бодисууд нь эсийг хүчилтөрөгчөөр хангах, бодисын солилцоог хэвийн болгох, азотын солилцоог тогтворжуулах, биемахбодийг тамиржуулах нөлөө үзүүлнэ. Энэхүү эмийн ургамлын ханд нь сэтгэл санааны хөөрлийг хэвийн болгоход бас нөлөөлдөг. Алтангагнуурын идэвхитэй бодисууд нь цусан дахь глюкозын хэмжээг нэмэгдүүлэх замаар тархины энергийг тэтгэдэг. Энэ нь оюуны болон биеийн хүчний ажил гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд нөлөөлнө.
Өргөст самархай буюу элеутерококкт агуулагдах элеутерозид хэмээх бодисууд нь тайвшруулах нөлөө үзүүлэхийн зэрэгцээ биемахбодийн нян вирусын халдвар болон хорт бодисууд, орчны сөрөг нөлөөг эсэргүүцэх чадварыг дээшлүүлнэ. Элеутерозидууд нь биемахбодийг тамиржуулж, оюуны болон биеийн хүчний ажил гүйцэтгэх, анхаарал төвлөрүүлэх чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ нүдний харааг сайжруулна.

Хэрэглээ

Насанд хүрэгчид өдөрт 2 удаа 10 дуслаар (0,5 мл) хоолны үед хэлэн доор дусааж ууна. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Үргэлжлэх хугацаа 1 сар.
 

Бамбайн үндэс ба үндэслэг ишийн ханд, алтангагнуурын үндэс ба үндэслэг ишийн ханд, өргөст самархайн (элеутерококк) үндэс ба үндэслэг ишийн ханд, хотой өвсний ханд, зөгийн үүрний сүүнцэр ба прополисын ханд, эмийн алтантовч цэцгийн ханд, нугын шивлээн ханд, батрашийн навчны ханд, хумсан цэцгийн ханд, эгэл анисны навчны ханд, хусны нахианы ханд.