+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасБүтээгдэхүүний брэндүүд → ЭПАМ

ЭПАМ

«ЭПАМ» гэж юу вэ?

«ЭПАМ» бол найрлагандаа эмийн ургамлууд болон зөгийн прополис ба зөгийн үүрний сүүнцэрийн ханд агуулсан биологийн идэвхит хүнсний нэмэлт, цуврал бүтээгдэхүүн юм. Цэвэр байгалийн гаралтай эдгээр орцууд нь бие организмын амин хүчийг тэтгэгч идэвхит бодисуудын хэрэгцээг хангах эх үүсвэр болдог.

«ЭПАМ»-ыг ач холбогдол – аль ч насны хүмүүсийн хоол ундны найрлагыг баяжуулж, зөв хооллолтыг хангах замаар организмыг тэтгэн дэмжлэг үзүүлж, идэвхит бодисуудын хэрэгцээг хялбар нөхөх ач холбогдолтой. Бүтээгдэхүүний хэлбэрүүд:

• дусаагуур бүхий жижиг флакон,
• тодорхой тунгаар шүршдэг спрей.

Прополис ба зөгийн үүрний сүүнцэрийн нууц

«ЭПАМ»-ын төрөл тус бүрийн найрлаганд прополис ба зөгийн үүрний сүүнцэр ордог. Эдгээр нь байгаль дээр дангаар оршдог, маш хүчтэй биологийн идэвхит бодисууд бөгөөд зөвхөн хүн ба зөгийн организмд агуулагддаг деценийн хүчлийн хэрэгцээг хангадаг баялаг эх үүсвэр юм. Энэхүү биологийн идэвхит бодисууд нь дархлаа бэхжүүлэх, эсийг вирусын халдвараас хамгаалах, бактери эсэргүүцэх, үрэвсэл намдаах хүчтэй үйлдэл үзүүлдэг. Зөгийн үүрний сүүнцэр ба прополис нь организмын дотор явагдах бодисын солилцоог хэвийн болгох, ферментийн идэвхжлийг сайжруулах, эсийн тэжээл хийгээд судасны уян хатан чанар, дааврын үйл ажиллагааг зохицуулах, түүнчлэн цусан дахь холестериний хэмжээг бууруулах нөлөө үзүүлнэ.

Эмийн ургамлуудын ханд

«ЭПАМ» бүтээгдэхүүнүүдийн найрлага нь комплекс хэлбэртэй бөгөөд тус бүрдээ тодорхой чиглэсэн үйлчилгээтэй эмийн ургамлын хандан дээр суурилдаг. Тэдгээр ханднууд нь бүх эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй флавонодууд, давирхайлаг бодис, элеутерозидууд, иридоидууд болон бусад бодисуудаар организмын хэрэгцээг хангах эх үүсвэр болдог.

Барагшуны увидас

Зарим «ЭПАМ»-ын найрлаганд нарийн бүтэцтэй органик эрдэс болох барагшун орсон. Барагшун нь байгаль дээр дангаар орших ба организмын амин чадлыг тэтгэгч гайхамшигтай бодис юм. Барагшуны найрлаганд агуулагддаг 80 гаруй төрлийн биологийн идэвхит бодис нь өргөн хүрээтэй анагаах үйлдэл үзүүлдэг. Хүмүүс эрт дээр үеэс өнөөг хүртэл барагшуны энэхүү увидасыг онцгой шүтсээр ирсэн бөгөөд «хадан баатрын нулимс» хэмээн нэрлэдэг байжээ.

Байнгын хэрэгцээтэй 10 төрлийн ЭПАМ

«ЭПАМ» цувралын бүтээгдэхүүнүүд нь организмд байнга шаардагдаж байдаг олон төрлийн биологийн идэвхит бодисуудын хэрэгцээг нэгэн зэрэг хангана. «ЭПАМ» тус бүрийн найрлагын жорыг зохиохдоо тодорхой нэг эрхтэн системд чиглэн үйлчлэх замаар үйл ажиллагааг нь дэмжих үйлдлээрээ анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн эмийн ургамлуудын хандыг сонгон авсан. «ЭПАМ»-ын найрлаганд орсон цэвэр байгалийн гаралтай бусад бүх биологийн идэвхит бодисууд нь бие организмыг ерөнхийд нь бэхжүүлэх, тамиржуулах үйлдэл үзүүлнэ.

Та «ЭПАМ»-ыг өдөр бүр хэрэглэснээр хоол ундныхаа найрлагыг баяжуулж, биеэ эрүүлжүүлээд зогсохгүй ирээдүйд эрүүл амьдрах боломжийг гартаа оруулна. Зөвхөн эрүүл биетэй хүн эрч хүчтэй, аз жаргалаар дүүрэн амьдарч чадна. Танд эрүүл энхийг хүсье!

ЭПАМ