+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасЭрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдХүчтэй дархлаа → ЭПАМ-900
 
14000

ЭПАМ

ЭПАМ-900

# 400273     30 мл    
Ханиаднаас урьдчилан сэргийлнэ

Эпам 900» бүтээгдэхүүний комплекс найрлаганд эрт дээр цагаас өнөөг хүртэл ардын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгдэж ирсэн бие организмын эсэргүүцлийг нэмэгдүүлэх, уушиг, мөгөөрсөн хоолойн үрэвслийг хурдан эдгээх үйлчилгээтэй эмийн ургамлуудын ханд орсон.

«Эпам 900» бүтээгдэхүүний найрлаганд ордог алтангагнуурын ханд нь салидрозид ба полифенолын нэгдлүүдийг агуулах ба энэхүү биологийн идэвхит бодисууд нь нян, бактерийн халдвар эсэргүүцэхийн зэрэгцээ бүх эд эрхтний хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах, сүрьеэ болон хорт хавдрын эсрэг үйлдэл үзүүлнэ. Полифенолын нэгдлүүд нь амьсгалын замын эрхтэн системийг хамгаалах хүчтэй хамгаалалтыг үүсгэдэг. Эдгээр бодисууд нь салст бүрхүүлийн гадаргуу дээр халдвар болон цочрол өгдөг бодисуудаас хамгаалах нимгэн хальсан давхрагыг үүсгэх ба ингэснээр салст бүрхүүл дээр үүссэн гэмтэл ба шархны хэмжээ, цус алдалт багасдаг.

Мать-и-мачеха хэмээх эмийн ургамал нь үрэвсэл намдаах, мөгөөрснөөс ялгарах булчирхайн ялгаралтыг идэвхижүүлэхийн зэрэгцээ халдвар эсэргүүцэх, цэр ховхлох, хөлрүүлэх үйлдэл үзүүлнэ. Энэхүү эмийн ургамлын навч нь амьсгалын дээд замын халдвар, мөгөөрсөн хоолойн хурц ба архаг үрэвсэл, төвөнхийн үрэвсэл, уушгины үрэвсэл, хоолой сөөхөд сайнаар нөлөөлнө. Мать-и-мачеха нь ханиад эмчлэх чанараараа онцгой үр дүнтэй ба «Эпам 900» бүтээгдэхүүнд ихээр агуулагдана.

Анис нь нь шээс хөөх, үрэвсэл намдаах, халдвар эсэргүүцэх үйлдэл үзүүлнэ. Анисны ширгээмэл хандыг бөөр чулуужих өвчин, тулай өвчин, давсагны үрэвсэл, шээсний замыг халдваргүйжүүлэх зорилгоор хэрэглэдэг. Анисанд агуулагдах биологийн идэвхит бодисууд нь бидний организмд үүсдэг хорт бодисууд, организмд хуримтлагдсан хаягдал хурдас, бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг шүүн зайлуулах үүрэгтэй амьд шүүлтүүр болсон бөөрний үйл ажиллагааг хэвийн болгоход сайнаар нөлөөлнө.

Хэрэглээ

Насанд хүрэгчид өдөрт 2 удаа 10 дуслаар (0,5 мл) үдээс өмнө хооллох үедээ хэлэн доор дусааж ууна. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Үргэлжлэх хугацаа 1 сар.
 

Алтангагнуурын үндэс ба үндэслэг ишийн ханд, анисны ханд, мать-и-мачехийн навчны ханд, зөгийн үүрний сүүнцэр ба прополисын ханд, алтейн үндэсний ханд, хусны навчны ханд, зоосон цэцгийн ханд, хахууны ханд, далдуу модны цэцгийн ханд, алтантовч цэцгийн ханд, хулганасүүлийн навчны ханд, тавансалааны ханд, батрашийн навчны ханд, эгэл нарсны шилмүүс ба нахианы ханд.

Алтангагнуурын ишлэг үндэс, энгийн цангис жимс, эмийн элхаршийн навч, зөгийн сүүнцэр, прополис, эмийн жамбаганы үндэс, унжуу хусны навч, энгийн цангис жимсний навч, зоосон цэцгийн үндэс, энгийн хахуун өвс, зүрхэн хэлбэрт далдуу модны цэцэг, эмийн алтантовч цэцэг, эмийн хулганасүүлийн навч, таван салааны навч, батрашийн навч, энгийн нарс модны нахиа ба шилмүүс.
Туслах бүрэлдэхүүн хэсгүүд: глицерин (Е 422), этилийн цэвэршүүлсэн спирт, калийн сорбат (Е 202), ундны ус.