+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → НОВОМИН
 
45000

Новомин

НОВОМИН

# 500020     120 капсул     Насанд хүрэгсдэд
ЭСИЙГ ИСЭЛДЭЛТЭЭС ХАМГААЛАГЧ (АНТИОКСИДАНТ) ИЖ БҮРДЭЛ

Хүрээлэн буй орчны сөрөг нөлөөг багасгах зорилгоор исэлдэлтийн эсрэг иж бүрдэл «Новомин»-ыг зохион бүтээсэн юм. Энэ бүтээгдэхүүний найрлаганд орсон исэлдэлтийн эсрэг бодисууд нь чөлөөт радикалууд болон химийн хорт бодисуудын сөрөг үйлдлээс эсийг хамгаалж, эрүүл эд эсийн бодисын солилцоог хэвийн болгох үйлчилгээтэй. Исэлдэлтийн эсрэг бодисуудын хамгаалах чиглэлтэй цогц үйлдэл нь ханиад томуунаас эхлээд архаг хууч өвчин хүртэлх өргөн хүрээг хамарч илэрнэ. Хоол хүнсэнд А, Е, С аминдэмүүдийг түлхүү хэрэглэх нь ДНХ, уураг, липид, болон эсийг бүрэлдүүлэгч бусад элементүүдийг исэлдэлтийн довтолгоонд өртөж гэмтэх, задарч устахаас хамгаалдаг болох нь тогтоогдсон.

Хэрэглээ

насанд хүрэгсэд өдөрт 1 капсулыг хоолны үед ууна.
Курсын үргэлжлэх хугацаа нь 1 сар ба курсыг жилд 2-3 удаа давтана. Хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авна.
 

Бичил талстжуулсан целлюлоз (дүүргэгч), С аминдэм (аскорбины хүчил), Е аминдэм (альфа-токоферолын ацетат), А аминдэм (ретинолын ацетат).
Буудай (глютен), шар буурцаг, гич, гүнжид, цоохор майлз, сүү, загас, хавч хэлбэртэн, нялцгай биетэн ба тэдгээрийн боловсруулсан бүтээгдэхүүний ул мөр илрэх магадлалтай.

1 капсулын агууламж:

Бүрэлдэхүүн хэсгийн нэршил Жин, мг % ХЗТ-аас* % ХДТ-аас**
С аминдэм (аскорбины хүчил) 180 200 20
Е аминдэм (альфа-токоферолын ацетат) 40 267 38
А аминдэм (ретинолын ацетат) 1,52 169 51

* ХЗТ – ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний зохистой түвшин.
** ХДТ – ариун цэвэр, эпидемиологийн болон эрүүл ахуйн шаардлагуудын дагуух хэрэглээний дээд түвшин.

хуванцар банк