+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасЭрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдЭрүүл бөөр → ЭПАМ-96
 
14000

ЭПАМ

ЭПАМ-96

# 400274     30 мл    
Бөөрний үйл ажиллагааг дэмжинэ

«Эпам 96» бүтээгдэхүүн нь бөөр, шээс ялгаруулах эрхтэн системийн үйл ажиллагааг идэвхижүүлэх үйлчилгээтэй биологийн идэвхит бодисуудаар баялаг төрөл бүрийн эмийн ургамал, прополис, зөгийн үүрний сүүнцэрийн ханднууд агуулсан комплекс найрлагатай. Комплексын бүрэлдэхүүнд шээс хөөх, бактери эсэргүүцэх, үрэвсэл намдаах үйлдэл үзүүлэгч эмийн ургамлуудын ханд орсон.

Бүтээгдэхүүний найрлаганд орсон эмийн ургамалууд нь организмд шаардлагатай флавоноидын хэрэгцээг хангах эх үүсвэр болдог. Биологийн идэвхит бодисууд нь шээс хөөх зөөлөн үйлчилгээ үзүүлэх ба бөөрний судсыг тэлж, цусан дахь аммиакийн хэмжээг бууруулна. Флавоноидоор баялаг эмийн ургамлууд нь бөөрний архаг дутагдал болон бөөр чулуужих өвчнөөс урьдчилан сэргийлэх нөлөө үзүүлнэ.

Ардын уламжлалт эмнэлэгт бөөр эмчлэхэд ашигладаг элеутерококкийн хандыг «Эпам 96»-ын найрлаганд оруулсан. Элеутерококкийн идэвхит бодис - элеутерозидууд нь үрэвсэл дарах, хавдар эсэргүүцэх үйлдэл үзүүлэх ба бөөрний үйл амжиллагааг сэргээхэд дэмжлэг үзүүлнэ.

Иридоидууд шээс хөөх чанараараа алдартай бөгөөд усыг гадагшлуулж, организмоос хорт бодисуудыг хөөн гадагшлуулна. Иридоидууд нь рганизмд хуримтлагдсан хорт бодисуудыг шүүн цэвэрлэх үүрэгтэй бөөрний үйл ажиллагаанд биологийн зохицолт дэмжлэг үзүүлнэ. Иридоидууд агуулсан эмийн ургамлуудыг бөөрний чулуу үүсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж ирсэн.

Бүх «Эпамын» найрлаганд ордог зөгийн үүрний сүүнцэр ба прополис нь организмд шаардагддаг деценийн хүчлийн хэрэгцээг хангах эх үүсвэр юм. Деценийн хүчлүүд нь организм дахь бодисын солилцоог хэвийн болгох, ферментийн идэвхийг нэмэгдүүлэх, эсийн хоол, судасны тонус, дааврын үйл ажиллагааг зохицуулах, цусан дахь холестерины хэмжээг бууруулах нөлөө үзүүлдэг.

Хэрэглээ

Насанд хүрэгчид өдөрт 2 удаа 10 дуслаар (0,5 мл) үдээс өмнө хоолны үед хэлэн доор дусааж ууна. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Үргэлжлэх хугацаа 1 сар.
 

Мөнхцэцгийн ханд, хотой өвсний ханд, элеутерококкийн үндэс ба үндэслэг ишийн ханд, зөгийн үүрний сүүнцэр ба прополисын ханд, бадааны үндэслэг ишийн ханд, хахууны ханд, алтанцэгцүүхэйн ханд, хос гэрт халгайн ханд, эгэл арцны үрийн ханд, тавансалааны ханд, алтантовч цэцгийн ханд, гонидны үрийн ханд, төлөгч өвсний ханд, ганга өвсний ханд, унжгар хусны навч ба нахианы хаанд, барагшун.

Мөнхцэцэг, хотойн өвс, элеутерококкийн үндэс ба үндэслэг иш, зөгийн сүүнцэр, прополис, бадааны үндэслэг иш, хахуун өвс, алтанцэгцүүхэй, халгайн навч, арцны үр, таван салааны навч, эмийн алтантовч цэцэг, гоньд, төлөгч өвс, ганга өвс, унжуу хусны нахиа ба навч, барагшун.
Туслах бүрэлдэхүүн хэсгүүд: глицерин (Е 422), калийн сорбат (Е 202), этилийн цэвэршүүлсэн спирт, ус.