+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасЭрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдЭрүүл ходоод → ЭПАМ-11
 
14000

ЭПАМ

ЭПАМ-11

# 400265     30 мл    
Хоол боловсруулах системийг дэмжинэ

«Эпам 11» бүтээгдэхүүний найрлаганд ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор эрт дээр цагаас ардын уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн эмийн ургамлууд, зөгийн үүрний сүүнцэр ба прополисын ханднууд орсон. Тус бүтээгдэхүүний найрлаганд агуулагдах идэвхит бодисууд нь организмын өөрөө өөрийгөө цэвэрлэх механизмыг дэмжихийн зэрэгцээ үрэвсэл намдаах үйлдэл үзүүлдэг.

Бүтээгдэхүүний найрлаганд орсон эмийн ургамлуудын ханданд олон төрлийн флавоноид агуулагдана. Биологийн идэвхит бодисууд нь ходоод гэдэсний салст бүрхүүл дээр үүссэн шархыг эдгээх, агшилтыг сулруулах, вирус эсэргүүцэх үйлдэл үзүүлэхийн зэрэгцээ вирусын эс рүү нэвтрэх замыг хааж, эсийн дотор хорт бодис ялгаруулдаг вирусын чадварыг устгадаг.

«Эпам 11» бүтээгдэхүүн нь нүцгэн чихэр өвсний хандыг их хэмжээгээр агуулна. Чихэр өвсний хандыг гастрит, ходоод ба арванхоёр хуруу гэдэсний шархыг эдгээхэд хэрэглэдэг. Чихэр өвсөнд агуулагдах биологийн идэвхит бодисууд нь гөлгөр булчинг сулруулах, шээс хөөх зөөлөн үйлдэл үзүүлдэг тул организмоос хорт бодис, хуримтлагдсан хаягдал хурдсыг гадагшлуулж цэвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Бүтээгдэхүүний найрлаганд ордог сеннагийн үрийн ханданд антрагликозид хэмээх бодисууд агуулагдах ба тэдгээр нь ходоод-гэдэсэнд ормогц бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлдэг. Сеннагийн үр нь зөөлөн үйлчилдэг тулд гэдэс мушгиж өвдөх зэрэг тавгүй мэдрэмж үүсэхгүй. Түүнээс гадна гашуун давирхайлаг бодис агуулдаггүй тул хоолны дуршил нэмэгдэх, өтгөн хатах зэрэг шинж тэмдэг илрэхгүй.

Зөгийн үүрний сүүнцэр ба прополис нь организмыг деценийн хүчлээр хангах эх үүсвэр болохын зэрэгцээ биологийн зохицолт хүчтэй сэргээш хэмээн өндрөөр үнэлэгддэг.

Байгаль дээр дангаар оршдог, олон төрлийн тэжээлийн бодис агуулагч эдгээр бодисууд нь организмыг бүхэлд нь бэхжүүлж, тамиржуулах нөлөө үзүүлнэ. Ажилчин зөгийнүүдээс ялгардаг зөгийн үүрний сүүнцэр нь эсийн тэжээлийг зохицуулах, цус бүрэлдэн үүсэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ организмыг хүч тамир, энергиэр хангана.

Хэрэглээ

Насанд хүрэгчид өдөрт 2 удаа 10 дуслаар (0,5 мл) хоолны үед хэлэн доор дусааж ууна. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Үргэлжлэх хугацаа 1 сар.
 

Сеннагийн навчны ханд, зөгийн үүрний сүүнцэр ба прополисын ханд, падгар бадааны үндэслэг ишийн ханд, хос гэрт халгайн навчны ханд, эрдэнэшишийн үрийн ханд, батрашийн навчны ханд, эмийн багваахай цэцгийн үндэсний ханд, таван салааны ханд, нүцгэн чихэр өвсний үндэс ба үндэслэг ишийн ханд, эгэл төлөгч өвсний ханд, эмийн хулганасүүл цэцгийн навчны ханд.

Хурц навчит ногоон цайны навч, зөгийн сүүнцэр, прополис, падгар бадааны үндэслэг иш, хос гэрт халгайн навч, эрдэнэшишийн үрийн уутанцар, батрашийн навч, эмийн багваахай цэцгийн үндэс, таван салааны навч, гөлгөр чихэр өвсний үндэс ба үндэслэг иш, энгийн төлөгч өвс, эмийн хулганасүүлийн навч.
Туслах бүрэлдэхүүн хэсгүүд: цэвэршүүлсэн глицерин (Е 422), этилийн цэвэршүүлсэн спирт, калийн сорбат (Е202), ундны ус.