+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасЭрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдЭрүүл элэг → ЭПАМ-4
 
14000

ЭПАМ

ЭПАМ-4

# 400268     30 мл    
Элэгний үйл ажиллагааг дэмжинэ

«Эпам 4» бүтээгдэхүүний найрлаганд уламжлалт эмчилгээнд хэрэглэгдэж ирсэн элэгний үйл ажиллагааг нөхөн сэргээх үйлчилгээтэй биологийн идэвхит бодисуудаар баялаг эмийн ургамалуудын ханд орсон. Тэдгээр ханднууд нь цөс хөөх, өвчилсөн эсийг нөхөн төлжүүлэх, хорт бодисын нөлөө, цөсний чулуу үүсэхээс хамгаалахад тусална. Түүнчлэн бүтээгдэхүүний найрлаганд организмыг ерөнхийд нь бэхжүүлэх, сэргээн засах үйлчилгээтэй бодисууд орсон.

«Эпам 4» бүтээгдэхүүний найрлаганд орсон эмийн ургамлын флавоноидууд нь элэгний янз бүрийн гаралтай өвчний үед элэгний эсүүд дээр явагддаг исэлдэн-ангижрах урвалыг дэмжих ба организмыг ерөнхийд нь сэргээн засч, бэхжүүлэх нөлөө үзүүлнэ. Бүтээгдэхүүний найрлаганд олон төрлийн флавоноидоор баялаг мөнхцэцэгийн ханд их хэмжээгээр орсон. Мөнхцэцэг нь элэгний эсийг вирус, бактерийн халдвараас хамгаалж, организмоос хорт бодис, биед хуримтлагдсан хаягдал хурдсыг хөөн гадагшлуулахад дэмжлэг үзүүлнэ. Идэвхит бодисууд нь элэгний үйл ажиллагааг сэргээхийн зэрэгцээ гөлгөр булчингийн агшилтыг сулруулж зөөлөн туулгах үйлдэл үзүүлнэ.

«Эпам»-ын найрлаганд деценийн хүчлүүдийг их хэмжээгээр агуулагч зөгийн гаралтай бүтээгдэхүүнүүд болох зөгийн үүрний сүүнцэр ба прополисын ханднуудыг орсон. Нарийн учир шалтгааныг төдийлөн ухаж ойлгодоггүй байсан ч хүмүүс эрт дээр үеэс элэгний өвчнийг эмчлэхдээ зөгийн гаралтай бүтээгдэхүүнийг өргөн хэрэглэсээр иржээ. Харин орчин үеийн эрдэмтэд деценийн хүчил нь организмд үүсдэг хорт бодис, хуримтлагдсан бохир хурдсыг зайлуулах чадалтай илүүдэл хүчилтөрөгчийн атом агуулдаг болохыг олж тогтоосон аж. Зөгийн үүрний сүүнцэр ба прополис нь элэгний эсийн нөхөн төлжилт ба хуваагдлыг хурдасгаж, некроз болон элэгний өөхөлсөн эсийг эсийн шинэчлэхэд нөлөөлнө.

«Эпам 4» бүтээгдэхүүний найрлаганд орсон бодисууд нь чиглэсэн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ бие организмыг бүхэлд нь бэхжүүлэх нөлөө үзүүлнэ. Флавоноидууд нь дархлааг дэмжих үүрэгтэй. Прополис, зөгийн үүрний сүүнцэр нь организмд шаардлагатай кальци, магни, кали, төмөр, В бүлгийн аминдэмүүд, С, Е, А аминдэмүүд, глицин, аланин гэх мэт эрдэс бодисууд, аминдэм, аминхүчлүүдийг өөртөө их хэмжээгээр агуулдаг.

Хэрэглээ

Насанд хүрэгчид өдөрт 2 удаа 10 дуслаар (0,5 мл) үдээс өмнө хоолны үед хэлэн доор дусааж ууна. Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Үргэлжлэх хугацаа 1 сар.
 

Мөнхцэцгийн ханд, бамбайн үндэс ба үндэслэг ишийн ханд, зөгийн үүрний сүүнцэр ба прополисын ханд, унжгар хусны навчны ханд, алтейн үндэсний ханд, зоосон цэцгийн үндэсний ханд, сиймхий алтан цэгцүүхэйн ханд, хос гэрт халгайн ханд, эрдэнэшишийн үрийн ханд, батрашийн навчны ханд, багваахай цэцгийн үндэсний ханд, эгэл төлөгч өвсний ханд, нохойн хошууны ханд, барагшун.

Элсний мөнхцэцэг, бамбайн үндэс ба үндэслэг иш, зөгийн сүүнцэр ба прополис, унжгар хусны навч, алтейн үндэс, зоосон цэцэгний үндэс ба үндэслэг иш, сиймхий алтан цэгцүүхэйн, хос гэрт халгайн навч, эрдэнэшишийн үрийн уутанцар, батрашийн навч, багваахай цэцгийн үндэс, төлөгч өвс, нохойн хошуу, барагшун.
Туслах бүрэлдэхүүн хэсгүүд: глицерин (Е 422), этилийн цэвэршүүлсэн спирт, калийн сорбат (Е 202), ус.