+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасАхуйн зориулалттай Эко-шингэн савангууд → Greenpin Сав суулга угаагч Эко-шингэн саван
 
13100

Ахуйн зориулалттай Эко-шингэн савангууд

Greenpin Сав суулга угаагч Эко-шингэн саван

# 401916     450 мл    
Шинэчлэгдсэн технологиор хийсэн сав суулга угаагч шингэн саван

Сав суулга угаах зориулалттай энэхүү хосгүй шингэн саван нь буудайн хальс, манжин, дал модны самрын тос ашиглаж хийгдсэн цэвэр байгалийн гаралтай. Сав суулганд наалдсан өөх тос, хоолны үлдэгдлийг гойд сайн цэвэрлэхийн зэрэгцээ загас, сармис мэтийн эвгүй үнэрийг бүрэн арилгах чадалтай. Бага хөөсөрдөг тул цэвэр усаар зайлмагц савангийн үлдэгдэл бүрэн арилна. Найрлаганд орсон тусгай бодис нь гарын арьсанд гадаргуу үүсгэж бээлий өмссөн мэт хамгаалдаг тул гараа удаан хугацаагаар нойтон байлгахад арьс зөөлөрч гэмтэхгүй. Арьсны харшил тогтоох сорилын шалгалтыг амжилттай давсан. Тус Эко-бүтээгдэхүүн нь био-задралд бүрэн ордог тул байгальд ямар ч хоргүй, бохир ус урсан нийлдэг гол мөрний амьтан ургамалд ямар ч аюул занал учруулахгүй.   

Хэрэглээ

Орон сууцны крантнаас ус гоожуулж аяга тавга, сав суулгаа угаах тохиолдолд сав угаагч пролон дээрээ шингэн савангаас 1-2 дусааж угаах ба угаасны дараа цэвэр усаар зайлна. Харин том савтай усанд аяга тавгаа хийж угаах тохиолдолд 5л усанд 3 дуслыг хийж угаах ба угаасны дараа цэвэр усаар зайлна.
 

Ус, дал модны самрын тосноос гаргаж авсан саахарын глюкозид, черимойя модны жимснээс гаргаж авсан энзим, улаан буудай ба манжингаас гаргаж авсан алкил полиполипентозидууд, С8-С10 алкил полигликозидууд, дал модны самрын тосноос гаргаж авсан натрийн лауроил саркозинат ба натрийн кокоамфоацетат, глицерин, натрийн цитрат, натрийн хлорид, поликватерниум-39, натрийн гидроксиметилглицинат, жүржийн эфирийн тосноос гаргаж авсан үнэртэн, ксантаны камедь, нимбэгний хүчил.

флакон савалгаатай