+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → "Сибириин алтан" (Сибирийн алт) Аминдэмээр баяжуулсан маск (ногоон цуврал)
 
11230

Сибирийн бальзамын цуглуулга

"Сибириин алтан" (Сибирийн алт) Аминдэмээр баяжуулсан маск (ногоон цуврал)

# 402410     75 мл    
Арьсыг аминдэм, эрч хүчээр хангаж, сайтар амарсан, эрүүл өнгөтэй болгоно. Арьсыг уян хатан, толигор, эрүүл жигд өнгөтэй болгоно.

Анагаах үйлчилгээтэй тоснууд, хатааж нунтагласан жимс бүхий энэхүү чийгшүүлэгч маск нь нүүрний арьсыг олон төрлийн аминдэм, тэжээлийн бодисууд, бичил бодисоор хангана. Ши мод, усан үзмийн үрийн тос нь арьсыг сайтар чийгшүүлж, зөөлрүүлэх ба арьсны липидийн хаалтыг сэргээнэ. Хөөсөнцөр замгийн ханд нь нүүрэнд тогтворжсон толбыг багасгаж, дахин бий болохоос хамгаална. Хүн орхоодой, чацаргана, алтангагнуурын ханднууд нь арьсны нөхөн төлжилт, дархлааг сэргээх нөлөө үзүүлнэ.

Нүүрний арьсыг аминдэмээр тэтгэж, эрч хүчээр цэнэглэнэ. Хэрэглэсний дараа царайны өнгө шинэчлэгдэж, гүйцэд амарсан мэт гэрэлтэн туяарна. Нүүрний арьс уян хатан, толигор зөөлөн болж, эрүүл жигд өнгөтэй болно. Сульфат, парабен, фталат, газрын тос, зохиомол үнэртэн агуулаагүй. Амьтан дээр туршаагүй.

Хэрэглээ

Нүүрний цэвэр арьсанд 10-15 минут түрхэнэ. Маскны үлдэгдлийг нойтон даавуугаар арчиж арилгана. Өдөр тутмын тос болгон ашиглаж болно.
 

Ургамлын гаралтай идэвхит орц:
- ши мод ба усан үзмийн үр, эрдэнэшишийн тос;
- хүн орхоодой, чацаргана, алтангагнуурын ханд;
- хөөцөнцөр замгийн ханд.

Банкинд тос маск