+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Body Compliment. Целлюлитийн эсрэг концентрат
 
24070

Body Compliment

Body Compliment. Целлюлитийн эсрэг концентрат

# 403031     100 мл    
Х50 Silhouette молекулуудаас бүтсэн галибаржуулагч концентрат нь өөхний эсүүд ба липидийг эрчимтэй хайлуулах үйлдэл үзүүлнэ.

Body Compliment – энэ бол биеийн асуудалтай хэсэгт үүссэн целлюлитийг арилгахад хамгийн өндөр үр дүн үзүүлдэг галибаржуулагч бүтээгдэхүүн юм. Тус бүтээгдэхүүний үр дүнг туршихад 28 өдрийн дотор нэг хэмжээгээр багассан байна*!

Х50 Silhouette млекулууд – та өөрийн эд эстэй ярилцаарай!

2007 онд европын эрдэм-шинжилгээний томоохон төвүүдийн нэг болох Барселоны ЭШХ-ийн инкубаторт нэгэн шинэ молекулыг нээн илрүүлж, хожим Х50 хэмээн нэрлэжээ. Энэ молекул нь мэдээллийг адипоцитэд (өөхний эсэд) хүргэж өгдөг ба ингэснээр эсүүд үйл ажиллагааны шинэ горимд шилждэг. Х50 молекулуудыг пептидийн шинэ хэлбэрийн молекултай холбох замаар бид Х50 Silhouette-ыг гарган авсан. Энэ бол нэг ёсондоо эс рүү илгээж буй өсөлтөө зогсоох, илүүдлээсээ ангижирч, хэвийн байдалдаа эргэн орохыг тушаасан «тушаал» юм. Үүнийг хүлээн авсан асуудалтай эсүүд илүүдэл өөх болон илүүдэл шингэнээсээ ангижирч, арьсыг толигор болгож, хүссэн галибар төрхийг эргүүлэн авчирна. Ингэж Body Compliment нь таны арьсны эсүүдтэй «ярилцах» замаар үр дүн үзүүлнэ. 
Ягаан чинжүүний ханд нь биеийн илүүдэл өөхийг хайлуулахад тусална!

Биеийн асуудалтай хэсгийн эсүүд Body Compliment-оос илүүдэл өөх, илүүдэл шингэнээсээ ангижрах тушаал авмагц адипоцитууд нь бодисын хурдавчилсан солилцоонд шилждэг. Энэ шатанд бид дахиад л бие махбодид тусалдаг. Яагаад гэвэл ягаан чинжүүний ханд нь өөхийг хайлуулахад нөлөөлж (илүүдэл шингэнийг гадагшлуулна), анхны үр дүнг ойртуулах үйл явцыг худасгана.

Ургамлын гаралтай орц болох эмийн ургамлын хандууд нь таны арьсыг тэтгэнэ!

Заяахай, туулайн бөөр, тавалгана, хэрээнүдийн ханд нь Х50 Silhouette ба ягаан чинжүүний үзүүлэх нөлөөг дэмжих ба ингэснээр шингэний бичил эргэлт сайжирч, илүүдэл шингэнийг гадагшлуулах урсгал хурдсана. Бразиль чинжүү нь липидийн задралын бүтээгдэхүүнүүдийг биеэс гадагшлуулах үйл явцыг хөнгөвчилж, өөхийг эрчимтэй хайлуулахад тусална. 

* 28 өдрийн турш өдөрт хоёр удаа хэрэглэхэд гарсан үр дүн: эмэгтэйчүүд – бүсэлхийний тойрог 2, 2 см-ээр, өгзөгний тойрог – 2 см-ээр, гэдэсний тойрог – 0,7 см-ээр; эрэгтэйчүүд – гэдэсний тойрог 0,7 см-ээр багассан байна.

 

Сульфатын давснууд, парабен, фталат, газрын тос, химийн будаг, зохиомол үнэртэн агуулаагүй. Амьтан дээр туршаагүй.

Хэрэглээ

биеийн асуудалтай хэсгийн арьсыг цэвэрлэсний дараа бүтээгдэхүүнийг дангаар нь түрхэж, эрчимтэй иллэг хийнэ. Арьсыг уян хатан болгох зорилгоор өөртөө тохирсон тостой хольж, бүх биеэндээ түрхэж болно.
 

– Х50 Silhouette
– ягаан чинжүүний ханд
– кофеин, РР аминдэм
– ванилийн эфир
– батрашийн эфирийн тос
– туулайн бөөр, далсарын навчны ханд
– тавалгана, хэрээнүд, заяахайн цэцгийн ханд
– чийр, бергамотын тос

Флакон савалгаатай концентрат