+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → БАЯЛИГ (Баялаг) Үсний салаалсан үзүүрийг эмчлэгч флюид
 
21400

Сибирийн бальзамын цуглуулга

БАЯЛИГ (Баялаг) Үсний салаалсан үзүүрийг эмчлэгч флюид

# 403255     50 мл    
Найрлагандаа олон төрлийн ургамлын тоснуудыг ихээр агуулсан энэхүү тэжээлийн коктейль нь гэмтэлтэй үсэнд гүнзгий нэвчиж, үсний салаалсан үзүүрийг найдвартай эмчилнэ. Өдрийн арчилгаанд зориулагдсан бүтээгдэхүүн.

НАМИРСАН ҮСНИЙ НУУЦ

Салаалсан үсэнд зориулсан «Баялиг» (Баялаг) флюид нь «Сибирское здоровье» Корпорациас үйлдвэрлэн гаргаж буй анхны ханаагүй тосны хүчлүүд орсон, пантентлагдсан бүтээгдэхүүн юм. Флюидийн найрлаганд өндөржүүлсэн тэжээллэг чанартай олон төрлийн ашигт бодисууд их хэмжээгээр агуулагдана. Бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа таны үс улам өнгөлөг, толигор, шулуун болж, өтгөн болсон мэт томорч харагдана!

ҮСНИЙ ТЭЖЭЭЛД ГАРСАН ШИНЭЧЛЭЛ

Флюидийн үндсэн найрлаганд ордог хөнгөн жинтэй, өндөр тэжээллэг чанартай ногоон цай, артемизи, чихэр өвсний үрийн тоснуудыг ферментжүүлэх патентлагдсан технологиор гарган авсан.     

Тосыг ферментжүүлэх технологи нь ферментжүүлэх урвалыг удирдах боломж олгодог тул ханаагүй тосны хүчлүүдийн молекулуудыг амархан чөлөөлж болдог. Ферментжүүлсэн тосны хүчлүүдийн молекул нь байгаль дээр орших тосны хүчлүүдтэй харьцуулахад харьцангуй хөнгөн жинтэй тул эсийн бүрхүүлд амархан наалддаг давуу талтай.

Ферментжүүлсэн тоснуудын давуу талууд:
• Ферментжүүлсэн тосыг хатуу тостой харьцуулахад шингэлт нь дунджаар 43% илүү. Ногоон цайны ферментжүүлсэн тосных бүр өндөр буюу 118% илүү байдаг! 
• Ферментжүүлсэн тос нь чөлөөт тосны хүчлүүдийг 60 дахин илүү агуулдаг тул илүү тэжээллэг чанартай.  
• Ферментжүүлсэн тос нь премиум-ангилалын гоо сайхны бүтээгдэхүүний найрлаганд ордог.

ӨНДӨР ҮР ДҮНТЭЙ, УРГАМЛЫН ГАРАЛТАЙ НАЙРЛАГА

Ногоон цай, артемизи, чихэр өвсний үрийн ферментжүүлсэн тоснууд нь үсэнд онцгой тэжээл өгч, үсний үзүүрийн салаалалтыг найдвартай зогсооно. «Сибирское здоровье» Корпорацийн мэргэжилтнүүд тус бүтээгдэхүүний найрлаганд сибирьт ургадаг өндөр биоидэвхитэй эмийн ургамлуудын тоснуудыг нэмж өгөх замаар үс эмчлэх нөлөөг нь улам хүчтэй болгосон. Сархиаг өвсний тос нь хуурайшсан үсэнд тэжээл өгч, үсийг салаалахаас хамгаална. Хушны самрын тос нь үсний бүтцийг сэргээхийн хамт үсний гадаргууг толигор, шулуун болгодог тул үсний даахиралт багасч, үс самнах, үсэнд хэв оруулах ажил хөнгөвчлөгдөнө. Бүтээгдэхүүнийг хэрэглэхэд үр дүн нь хурдан илэрнэ! Фтор, лаурилсульфатууд, ПЭГ, парабен, гуужуулагч нунтаг орц, химийн гаралтай нян устгагч бодисууд ба будагч бодисууд, зохиомол анхилуун үнэртэн агуулагдаагүй. Амьтан дээр туршаагүй.

Хэрэглээ

• Флюидээс гарын алган дээрээ дусааж авна (2-4 дусал).
• Угаасан чийтэй, эсвэл хуурай үсэнд түрхэнэ.
• Флюидийг үсний угаас үзүүр хүртэл нэлэнхүйд нь түрхэнэ. Ялангуяа салаалсан үзүүр орчимд сайтар түрхэнэ. Усаар угаах шаардлагагүй!

Флюидийн үр дүнг бүрэн гаргаж, үсэндээ хангалттай тэжээл өгөхийн тулд «Баялиг» цувралын бусад бүтээгдэхүүнүүдтэй хамт хэрэглэнэ.
 

– артемизи, чихэр өвс, ногоон цайны үрийн тос
– сархиаг өвс, амтат гуаны үр, хушны самрын тос.

шүршигч бөглөө бүхий флаконд савалсан