+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасЭрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдГоолиг бие → Body Compliment. Актив Файбер
 
16900

Body Compliment

Body Compliment. Актив Файбер

# 403729     120 капсул     Насанд хүрэгсдэд
Илчлэг тохируулагч иж бүрдэл

Идэвхижүүлсэн эслэгийн үндсэн үүрэг нь гэдсэнд хуримтлагдсан хорт бодисууд, өөх, нүүрс-усыг өөртөө шингээж, гэдэсний бичил орчинг хэвийн болгоход оршино. Эслэг нь ходоодонд ормогцоо хэмжээ нь хэд дахин томордог тул гэдэс өлсөх мэдрэмжийг арилгаж, идэж буй хоол ундны илчлэг болон хэмжээг багасгах сайн талтай. Энэ маягаар «Актив Файбер» бүтээгдэхүүн нь илүүдэл жинг бууруулахад туслаад зогсохгүй гэдсийг цэвэрлэж, гэдэсний бичил орчин болон дархлааны системийг хэвийн болгоход дэмжлэг үзүүлдэг.
Тус бүтээгдэхүүн нь хүний биед зайлшгүй хэрэгцээтэй 5 төрлийн хүнсний эслэгээс бүрдэнэ. Тэдгээрийг биоинженерийн технологийн тусламжтайгаар богино молекулаас тогтох, усанд уусдаг хэлбэрт шилжүүлсэн бөгөөд ингэснээр тэдгээрийн хорт бодис шингээх чадвар болон өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээг 8–10 дахин нэмэгдүүлсэн.

1. Богино молекулт пектин (монопектин) хорт бодисуудыг өөртөө шингээх, гэдэсний хэвийн орчныг бүрдүүлэх, гэдэсний хорт хавдар үүсгэгч бодисуудыг хоргүйжүүлэх үйлдэл үзүүлнэ.  

2. Гуар нь гэдсэн дэх илүүдэл нүүрс-ус ба саахарыг өөртөө шингээж, гэдэс өлсөх мэдрэмжийг арилгадаг тул гэдэс амархан цадна.

3. Олигохитозан нь гэдсэн дэх илүүдэл өөх ба холестериныг өөртөө шингээнэ. Усанд амархан уусдаг, богино молекулаас тогтдог тул жирийн хитозантай харьцуулахад 10 дахин өндөр идэвхитэй.

4. Инулин нь бие махбодийн нүүрс-усны хэрэгцээг багасгах, цусан дахь саахарын хэмжээг бууруулах, гэдэсний бичил орчныг хэвийн болгох нөлөө үзүүлнэ. Инулиныг даливс ба дуулгавчин цахирамын үндэснээс гарган авна.

5. Альгинатууд нь хүнд металлуудыг өөртөө шингээж, хоол ундны гэдсээр дамжих хугацааг богиносгох замаар бие махбодид хоол унд ба согтууруулах ундааны илүүдэл шингэх, түүнчлэн хорт бодисууд үүсэхээс хамгаална. Альгинатуудыг далайн замагнаас гарган авна.

Хэрэглээ

2–3 ш капсулаар өдөрт 2 удаа, хоол идэхээс 30–40 минутын өмнө ууна. Курс нь 2–3 сар үргэлжилнэ. Баярын найр цэнгүүн, хүлээн авалтын зоог барихаас 1 цагийн өмнө 10–12 ш капсулыг ууна.
 

пектиний иж бүрдэл Полипектинат™ (цитрусын жимснүүд, алим, жимсний пектинүүд), гуарын камедь, далайн байцаа, даливсын үндэс, алтейн үндэс, хүнсний олигохит (хитозаны олигосахарид).

  • Антидопинговый сертификат Body Compliment. Актив Файбер
    Антидопинговый сертификат
  • Сертификат соответствия  Body Compliment. Актив Файбер
    Сертификат соответствия
  • Свидетельство о гос. регистрации Body Compliment. Актив Файбер
    Свидетельство о гос. регистрации