+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Ашагтай (Ашигтай) Омега-3, -6, -9 тосны хүчлүүдийн иж бүрдэлтэй нүүр угаах гель
   
15200

ENDEMIX™ Танилцуулга

АШАГТАЙ (Ашигтай) Танилцуулга

Сибирийн бальзамын цуглуулга

Ашагтай (Ашигтай) Омега-3, -6, -9 тосны хүчлүүдийн иж бүрдэлтэй нүүр угаах гель

# 405604     300 мл     30+
Маш зөөлөн үйлчилгээтэй томъёо нь нүүрний будгийг гайхалтай арилгаж, арьсыг хуурайшуулахгүйгээр цэвэрлэнэ. Эрт хөгширөлтөөс хамгаална.

Байгалийн гаралтай иж бүрдлүүдтэй ба зөөлөн бүтэцтэй тул нүүр угаах гель нь арьс цэвэрлэгээний таны дуртай бэлдмэл болж чадна. Эхиум, чацаргана болон цангисийн үрийн тосноос гаргаж авсан омега-3, -6, -7 ба -9 хүчлүүдийн үр дүнтэй хослол нь арьсыг шаардлагатай бичил элементүүдээр хангана. Омега-3 хүчлүүд нь тосны давхаргийг нөхөн сэргээж, коллагений хямралыг удаашруулснаар арьсыг эрт хөгширөлтөөс хамгаална. Омега-6 ба омега-7 хүчлүүд нь эсийн нөхөн төлжилт болон шинэчлэлийг идэвхижүүлнэ, арьс хуурашихтай тэмцэж, түүнийг уян хатан болгож, үрчлээ эрт үүсэхээс сэргийлнэ. Омега-9 хүчлүүд нь арьсыг чангална, бэхжүүлж сэргээнэ, хүрээлэн буй орчны хямраах үйлчилгээнд түүний үзүүлэх эсэргүүцлийг нэмэгдүүлнэ.Поли ханаагүй тосны хүчлүүдийн үйлчилгээг маалинга болон дөнгөж боловсорч гүйцсэн овьёосны үрийн хандаар баяжуулсан тул арьсны цочроог арилгаж, тайвшруулна.

Бүх төрлийн арьсанд тохирно. Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд «Ашагтай» цувралын бүх бүтээгдэхүүнүүдийг, мөн Essentials by Siberian Health цувралын «Хойд туйлын Омегу-3»-ийг хэрэглээрэй.

Сульфатууд, парабенууд, фталатууд, эрдэст тос, зохиомол будаг агуулаагүй.

Хэрэглээ

Нүүрний чийгтэй арьсанд массажны хөнгөн хөдөлгөөнөөр түрхэнэ, бүлээн усаар зайлж арилгана.