+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Арьсыг гүн цэвэрлэж, тэгшлэх гуужуулагч
 
34000

Experalta Platinum

Арьсыг гүн цэвэрлэж, тэгшлэх гуужуулагч

# 408370     200 мл    
Арьсыг гүн цэвэрлэх тансаг бэлдмэл: нүүрний өнгийг сайжруулж, гундаж буй арьсыг нөхөн сэргээнэ.

Гуужуулагч бол гүн цэвэрлэгээний тансаг бэлдмэл. Гундаж буй арьсыг нөхөн сэргээж, нүүрний өнгийг сайжруулна, тосон гялбааг багасгана, жимсний хүчлүүдийг бага зэргээр агуулдаг тул зөөлөн гуужуулах үйлчилгээтэй.

Experalta Platinum цувралын өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн нь гоо сайхны салоны мэргэжлийн бэлдмэлүүдтэй эн тэнцэнэ. Тэрээр гундаж буй арьс, нөсөө толбо, өргөссөн нүхжилт, тослог гялбаа, үрэвсэл зэрэг бүхэл бүтэн иж бүрдэл асуудлуудыг шийдэхэд туслана. Энэ бол арьсны залуу насыг хадгалж, нүүрний арьсыг сайжруулж, төгс гуужуулах үйлчилгээтэй бэлдмэл юм.

Бусад гуужуулагчийн нэгэн адил бэлдмэлийг зовхины нимгэн мэдрэг арьсанд түрхэж болохгүй - учир нь бичил судсыг гэмтээж, арьсны нэвчимтгий чанарыг нэмэгдүүлж, чийг алдагдлыг ихэсгэдэг. Үүний үр дүнд зовхинд үрчлээ, хаван, хар толбо эрт үүсэх эрсдлийг дагуулдаг. Түүнээс гадна хүчиллэг гуужуулагчид зовхины зөөлөн арьсыг цочроож магадгүй.
Эвэршсэн хэсгүүдийг арилгах үйл явцуудыг хэвийн болгож, чийгшүүлэх үйлчилгээ үзүүлдэг жимсний хүчлийн ачаар хуурайших болон гуужих хандлагатай арьсанд хэрэглэж болно.

Сульфатын давснууд, парабен, фталат, газрын тос, химийн будаг, зохиомол үнэртэн агуулаагүй. Амьтан дээр туршаагүй.

Хэрэглээ

Гуужуулагчийг хөвөнд шингээн зовхиноос бусад нүүрний цэвэрлэсэн хэсэгт түрхэнэ. Хэвийн арьсанд долоо хоногт 1-2 удаа болон тослог/холимог арьсанд өдөрт 2 удаа хэрэглэнэ. Усаар зйлах шаардлагагүй.
 

Найрлага: 1,2-гександиол, сүүний хүчил, пачулийн эфирийн тос, нимбэгэнийн ханд, шикшийн ханд, хувын хүчил, глицерин, натрийн гидроксид, нимбэгний хүчил, арцны үрийн эфирийн тос, пропандиол, гялгар мөөгний ханд, каприлгидроксамын хүчил, бисаболол, калийн сорбат, ус, полисорбат 20, гликолийн хүчил, алимны хүчил.

Бүрэлдэхүүн хэсгүүд (INCI): aqua (water), lactic acid, propanediol, polysorbate 20, glycolic acid, 1,2-hexanediol, glycerin, empetrum nigrum (crowberry) fruit juice, citric acid, sodium hydroxide, caprylhydroxamic acid, bisabolol, succinic acid, malic acid, schizandra chinensis fruit extract, ganoderma lucidum (lingzhi mushroom) extract, pogostemon cablin (patchouli) leaf oil, juniperus communis (juniper) fruit oil, potassium sorbate.