+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Нүүрний арьсны ухаалаг тос
 
70100

Experalta Platinum

Нүүрний арьсны ухаалаг тос

# 409843     50 мл    
20 гаруй идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд олон түвшинд үр дүнтэй үйлчилнэ: нүүрний арьсны залуу насыг дэмжиж, уртасгана.

Босоо ба хэвтээ үрчлээний тоог багасгана, нүүрний хэлбэрийг засна, татаж, хоргүйжүүлнэ.

ИДЭВХИТЭЙ БҮРДЭЛ ХЭСГҮҮД АРЬСНЫ ТӨРӨЛ БҮРИЙН ДАВХАРГАД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

ОЧИР-ЭРДЭНЭ ЭНГЭСЭГТЭЙ ХОЛБОГДСОН ПЕПТИДҮҮДИЙН ИЖ БҮРДЭЛ - өндөр түвшиний био шингээлттэй исэлдэлтийн эсрэг маш хүчтэй бодис. Эсийн амьдралын мөчлөгийг уртасгана, мөн ДНК түвшинд хуримтлагдсан төрөл бүрийн гэмтлээс үүдэлтэй алдааг залруулна. Үүнд: хэт ягаан туяа, исэлдэх стресс, бичил үрэвслийн үйлчилгээ зэрэг багтана.

ДЕРМИЙН ТҮВШИНД:
БУЛЧИН СУЛРУУЛАГЧ нь духны босоо үрчлээ болон нүд орчмын «галуун сарвууг» тэгшилнэ.
СВЕРЦИЙН ХАНД нь уургийн эзэлхүүнт бүтцийг (коллаген ба эластин) нөхөн сэргээнэ, хэвтээ үрчлээг тэгшилнэ.
АЛЬТЕРОМОНАС ФЕРМЕНТИЙН ШҮҮГЧ нь гадаад орчноос орж ирсэн болон исэлдэх стрессийн үр дүнд үүссэн хорны нөлөөг саармагжуулна, исэлдэлтийн үйл явцын хөгжлийг саатуулна.
МОДНЫ ГЯЛГАР МӨӨГ нь исэлдэлтийн эсрэг бодисыг агуулдаг бөгөөд дархлааг бэхжүүлэх, дасан зохицуулах үйлчилгээтэй.
ТЭРЭГ ЦЭЦГИЙН ХАНД нь цусны бичил эргэлтийг сайжруулж, арьсыг амин хэрэгцээтэй чухал бодисуудаар хангана, судасны ханын нэвчимтгий чанарыг бууруулж, түүний уян хатан чанарыг нэмэгдүүлснээр батга үүсэхийг багасгана.

ДЕРМА БОЛОН ЭПИДЕРМИСИЙН ТҮВШИНД:
ШАР БУУРЦАГНЫ ВАНДУЙН ХАНД нь эсийн хуваагдалт удаашрах үйл явцыг нөхөн сэргээнэ, эсийг нийт нь залуужуулна, эпидермис ба дермийн шинэчлэгдэх үйл явцыг эхлүүлнэ.

ЭПИДЕРМИСИЙН ТҮВШИНД:
БОРОЛЗГОНО нь хэсэг газрын дархлааг дэмжинэ, харшлын урвалууд үүсч хөгжих магадлалыг бууруулна.
ТУУЛАЙН ТАГНАЙ нь тайвшруулах үйлчилгээ үзүүлж, судасны ханыг бэхжүүлнэ.
УД МОДНЫ ЦАЙ нь эпидермис дэх сөрөг үйл явцуудыг идэвхижүүлэгчдийг хянан зохицуулна, эсийн эрч хүчний солилцоог сайжруулна.
ЦАГААН ДАЛЬ нь сэргээж, гадаад болон дотоод цочроогчидыг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ, цусны бичил эргэлтийг хэвийн болгон арьсны байдлыг сайжруулна.
ЯПОН КАМЕЛИЙН ТОС нь коллагений нийлэгшилтийг идэвхижүүлнэ, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, түүний бүтцийг тэгшилнэ.
АБИССИН БАЙЦААНЫ ТОСНЫ ФИТОСТЕРОЛ ЭФИРУУД нь эдийн нөхөн төлжилтийг идэвхижүүлж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.
ХҮН ОРХООДОЙ нь арьсны эс нөхөн сэргэх үйл явцыг идэвхижүүлнэ, сэргээх үйлчилгээ үзүүлнэ, эсийн амьдралын мөчлөгийг уртасгаж, эрч хүчний солилцоо болон эсийн амьсгалыг сайжруулна.

ЭПИДЕРМИС БОЛОН ЭВЭРЛЭГ ДАВХАРГИЙН ТҮВШИНД:
АЛЛАНТОИН нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, идэвхитэй бодисуудын нэвчилтийг хөнгөвчилнө.
БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ЧИЙГШҮҮЛЭГЧ ХҮЧИН ЗҮЙЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД (NMF) нь усны тэнцвэрийг дэмжиж, эпидермисээр нэвчих чийгний алдагдлыг бууруулна.

ЭВЭРЛЭГ ДАВХАРГИЙН ТҮВШИНД:
БУЛГАНЫ ТОС нь эвэрлэг давхаргийг төгс зөөлрүүлж, тэжээнэ, тосны хаалтыг нөхөн сэргээнэ.
НАТРИЙН ГИАЛУРОНАТ (гиалуроны хүчил) нь арьсны өнгөц давхаргийг чийгшүүлж, түүнийг тэгш, толигор болгоно.
ГАЛАКТОАРАБИНАН (сибирийн шинэсийн полисахарид) нь агшин зуурын механик таталтыг хангана.
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ФОСФОЛИПИДУУДЫГ арьс ижил төрлийн бодис хэмээн хүлээн авдаг: эвэрлэг давхаргийн тоснуудыг нөхөн сэргээнэ, эпидермисээр нэвчих чийгний алдагдлыг бууруулж, идэвхитэй бодисуудын нэвчилтийг сайжруулна.
ДАЛСАР нь эвэрлэг давхаргийн тоснуудыг исэлдэлтээс хамгаална.
САРХИ ӨВСНИЙ ТОС нь арьсыг зөөлрүүлж, чийгшүүлнэ.

Сульфатууд, парабенууд, фталатууд, эрдэст тос, зохиомол будаг агуулаагүй. Амьтан дээр туршаагүй.

 

Хэрэглээ

ӨДӨР ТУТМЫН БИЕ ДААСАН АРЧИЛГААНЫ БЭЛДМЭЛИЙН ХУВЬД:
Өглөө ба/эсвэл орой бага зэрэг тосыг нүүрний цэвэрхэн арьсанд хөнгөн иллэг хийж түрхэнэ.

ГОО САЙХНЫ КОКТЕЙЛИЙН НАЙРЛАГАНД:
Зорилтот үйлчилгээтэй өтгөрүүлсэн ийлдсүүдийн тусламжтайгаар ховор, зэрлэг ургамлуудын эмчилгээний хүч чадлыг нэмээрэй:
– Гарын алгаа хооронд нь үрж дулаацуулна.
– Тосыг нэг юмуу хэд хэдэн өтгөрүүлсэн ийлдсүүдтэй дараахь харьцаатайгаар холино: бага зэрэг (шошны хэмжээтэй) тосыг өөрийн сонгосон 1-2 дусал өтгөрүүлсэн ийлдэстэй холино.
– Нүүрний цэвэрлэсэн арьсанд (зовхины арьсыг оролцуулан), хүзүү болон цээжний ил хэсэгт хөнгөн иллэг хийх хөдөлгөөнөөр түрхэнэ.

АРЬСНЫ АГШИН ЗУУРЫН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН МЭДРЭМЖИНД  
ӨТГӨРҮҮЛСЭН ИЙЛДЭС «ЧИЙГШҮҮЛЭЛТ БА ГЭРЭЛ ГЭГЭЭ»

ТӨГС ЗАЛУУЖУУЛАЛТЫН ҮР ДҮНД  
ӨТГӨРҮҮЛСЭН ИЙЛДЭС «ҮРЧЛЭЭНИЙ ЗАСАЛ»

АРЬСНЫ ГАЙХАЛТАЙ ТАТАЛТАНД  
ӨТГӨРҮҮЛСЭН ИЙЛДЭС «ЗАГВАРЧЛАЛ БА АРЬС ТАТАЛТ»
 

Ингредиенты: aqua (water), cetearyl alcohol, sorbitan stearate, crambe abyssinica seed oil, nigella sativa (caraway) seed oil, isohexadecane, macadamia integrifolia (macadamia) seed oil, isoamyl laurate, maltodextrin, caprylyl methicone, propanediol, sucrose cocoate, galactoarabinan, sodium acrylates copolymer, glycerin, 1,2-hexanediol, camellia japonica (tsubaki) seed oil, crambe abyssinica seed oil phytosterol esters, phosphatidylcholine, allantoin, isoamyl cocoate, glucose, caprylhydroxamic acid, parfum, tocopherol, sorbitol, butylene glycol, helianthus annuus (sunflower) seed oil, rosmarinus officinalis (rosemary) leaf extract, phenoxyethanol, swertia chirata extract, sodium glutamate, urea, bacillus/soybean/folic acid ferment extract, sodium anisate, sodium levulinate, epilobium angustifolium (willow herb) extract, spiraea ulmaria (meadowsweet) extract, ganoderma lucidum (lingzhi mushroom) extract, panax ginseng (ginseng) root extract, arnica montana flower extract, alteromonas ferment filtrate, dasiphora fruticosa (tundra rose) extract, rhododendron adamsii extract, potassium sorbate, sodium hyaluronate, hydrolyzed wheat protein, glycine, l-lactic acid, sodium PCA, panthenol, sodium benzoate, silica, ethylhexylglycerin, tetrasodium glutamate diacetate, acetyl tetrapeptide-17, colloidal platinum, palmitoyl hexapeptide-19, acetyl sh-pentapeptide-35 (and) diamond powder.