+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Olkhon, анхилуун үнэртэй усанд орох гель
 
20500

L'INSPIRATION DE SIBÉRIE

Olkhon, анхилуун үнэртэй усанд орох гель

# 409850     230 мл    
Эрх чөлөөний цэнгэг амьсгал: хад асганы орой дахь сэвшээ салхи, нарны илчинд дулаацсан чулуу, тайгийн ногоо, модны зөөлөн өнгүүд...

Бие арчилгааны бэлдмэлүүдийн цуглуулга L'INSPIRATION DE SIBÉRIE by Siberian Wellness нь цувралын сэтгэл татам анхилуун үнэртэний үргэлжлэл билээ. Бүтээгдэхүүн болгон эвтэйхэн бүтэцтэй, арьсыг гайхалтай тэжээж, зөөлрүүлнэ, L'INSPIRATION DE SIBÉRIE by Siberian Wellness сэтгэл татам дахин давтагдашгүй хослолын үнэрийг арьсанд үлдээнэ.

Усанд орох тансаг гель нь анхилуун үнэртэй хөөс үүсгэж, арьсыг зөөлөн цэвэрлэж, зөөлрүүлнэ, ердийн РН тэнцвэрийг нөхөн сэргээнэ.

Эрх чөлөөний цэнгэг амьсгал тэнгэрийн хаяаг нээнэ: хад асганы орой дахь сэвшээ салхи, нарны илчинд дулаацсан чулуу, тайгийн ногоо, модны зөөлөн өнгүүд... Шүүслэг замбалыг бергамот болон удамбарын тансаг үнэр тодруулж, гаатай төгс хослоно, харин хүдэр, ветиверийн коктейль нь зандан модтой холилдон шинэ өдрийн сэтгэл хөдөлгөм үнэрээр дур татна. Таны замнал ямар байх вэ? Зөвхөн та л мэднэ!

Бүтээгдэхүүний найрлага дахь байгалийн гаралтай хандны өнгө өөрчлөгдөх магадлалтай. Байгалийн гаралтай түүхий эд: бүтээгдэхүүний ашиг шимд нөлөөлөхгүй тундас үүсэх магадлалтай.

Сульфатын давснууд, парабен, фталат, эрдэст тос, зохиомол будаг агуулаагүй. Амьтан дээр туршаагүй.

 

Хэрэглээ

Поролоны тусламжтай эсвэл гарын алгандаа бага хэмжээний гелийг хөөсрүүлээд биеийн арьсанд иллэг хийж түрхэнэ. Их хэмжээний бүлээн усаар зайлж угаана.
 

Бүрэлдэхүүн хэсгүүд (INCI): aqua (water), sodium lauroyl methyl isethionate, lauramidopropyl betaine, glycerin, cocamidopropyl hydroxysultaine, cocoyl methyl glucamide, inulin, disodium cocoyl glutamate, citric acid, lauroyl/myristoyl methyl glucamide, sodium benzoate, parfum, sodium hydroxymethylglycinate, guar hydroxypropyltrimonium chloride, sodium cocoyl glutamate, saccharide isomerate, panthenol, sodium chloride, trisodium ethylenediamine disuccinate, sodium citrate, sorbic acid, limonene, linalool, hydroxycitronellal.