+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Olkhon, анхилуун үнэртэй биеийн сүүн шингэн
 
22500

L'INSPIRATION DE SIBÉRIE

Olkhon, анхилуун үнэртэй биеийн сүүн шингэн

# 409851     230 мл    
Эрх чөлөөний цэнгэг амьсгал: хад асганы орой дахь сэвшээ салхи, нарны илчинд дулаацсан чулуу, тайгийн ногоо, модны зөөлөн өнгүүд...

Бие арчилгааны бэлдмэлүүдийн цуглуулга L'INSPIRATION DE SIBÉRIE by Siberian Wellness нь цувралын сэтгэл татам анхилуун үнэртэний үргэлжлэл билээ. Торгомсог бүтэцтэй анхилуун үнэртэй сүүн шингэн нь арьсыг гүн чийгшүүлж, түүнийг зөөлрүүлнэ, уян хатан болгож, нарийн нандин тансаг үнэрийг бэлэглэнэ.

Эрх чөлөөний цэнгэг амьсгал тэнгэрийн хаяаг нээнэ: хад асганы орой дахь сэвшээ салхи, нарны илчинд дулаацсан чулуу, тайгийн ногоо, модны зөөлөн өнгүүд... Шүүслэг замбалыг бергамот болон удамбарын тансаг үнэр тодруулж, гаатай төгс хослоно, харин хүдэр, ветиверийн коктейль нь зандан модтой холилдон шинэ өдрийн сэтгэл хөдөлгөм үнэрээр дур татна. Таны замнал ямар байх вэ? Зөвхөн та л мэднэ!

Бүтээгдэхүүний найрлага дахь байгалийн гаралтай хандны өнгө өөрчлөгдөх магадлалтай. Сульфатын давснууд, парабен, фталат, эрдэст тос, зохиомол будаг агуулаагүй. Амьтан дээр туршаагүй.


Хэрэглээ

Сүүн шингэнийг биеийн цэвэр арьсанд түрхэнэ, хөнгөн иллэг хийж бүрэн шингээнэ.
 

Бүрэлдэхүүн хэсгүүд (INCI): aqua (water), isoamyl cocoate, isostearyl isostearate, polyglyceryl-6 stearate (and) polyglyceryl-6 behenate, glycerin, aloe barbadensis leaf juice, caprylic/capric triglyceride, urea, behenyl alcohol, phenoxyethanol, ethylhexylglycerin, cetearyl glucoside, parfum, hydroxyethyl acrylate/sodium acryloyldimethyl taurate copolymer, allantoin, saccharide isomerate, chlorphenesin, helianthus annuus seed oil, rosmarinus officinalis leaf extract, magnolia officinalis bark extract, citric acid, sodium citrate, limonene, linalool, hydroxycitronellal.