+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Цуглуулга «Торгомсог ид шид»: нүүрний арьсны тэжээлийн тосон маск + гарын арьсыг нөхөн сэргээх тос
 
23700

Сибирийн бальзамын цуглуулга

Цуглуулга «Торгомсог ид шид»: нүүрний арьсны тэжээлийн тосон маск + гарын арьсыг нөхөн сэргээх тос

# 409852     2 бүтээгдэхүүн    
Два легендарных средства — вместе!

Два легендарных средства – вместе! Хоёр домогт бэлдмэлүүд нэгэн доор! Нэмэлт чийгшүүлэлт болон тэжээл, эрчимтэй бөгөөд нэгэн зэрэг зөөлөн арчилгаа дутагдаж буй нүүрний ба гарын арьсанд төгс тохирно.

Булганы тостой нүүрний арьсны тэжээлийн тосон маск «Баархад» (Хамба хилэн)

Арьсыг үр дүнтэй тэжээж, чийгшүүлнэ, арьсны нөхөн төлжилтийг идэвхижүүлж, нүүрний өнгийг сайжруулан уян хатан болгоно.
Тосон маскийн найрлаганд багтах байгалийн гаралтай булганы тос нь арьсыг үр дүнтэй тэжээж, чийгшүүлнэ, арьсны нөхөн төлжилтийг идэвхижүүлж, нүүрний өнгийг сайжруулан уян хатан болгоно. Хүзүү, зовхи болон уруулын эргэн тойрны жижиг үрчлээсийг тэнийлгэнэ. Тосон маскийг хэрэглэсний дараа арьс толигор, торгомсог бөгөөд уян хатан болно. Поли ханаагүй тосны хүчлүүд болон глицерүүдийн онцгойд хослол нь хэт ягаан туяа ба жавартай агаараас идэвхитэй хамгаална. Тосон маск нь нөхөн төлжих үйл явцуудыг идэвхижүүлж, гэмтсэн арьсыг эдгээнэ (зулгаралт, цочроо, гуужилт).

Гарын арьсыг нөхөн сэргээх тос «Баархад» (Хамба хилэн)

Булганы тос болон байгалийн гаралтай гайхамшигт бүрэлдэхүүн хэсгүүдтэй ханасан тос нь гарын арьсыг тэжээж, хамгаална.
Орлуулашгүй тосны хүчлүүдийг өндөр концентратаар агуулах булганы тос нь арьсыг зөөлрүүлж, арьсны байгалийн тэнцвэрийг нөхөн сэргээж, түүнийг толигор, уян хатан болгоно. Рапса, ши ургамал, чацаргана болон хуш модны биологийн идэвхитэй тоснууд нь арьсны байдлыг сайжруулж, хуурайшилт ба гуужилтийг арилгана. Аллантоин нь арьсыг зөөлрүүлж, тайвшруулна.
Сульфатууд, парабенууд, фталатууд, эрдэст тос, зохиомол будаг агуулаагүй. Амьтан дээр туршаагүй.

Хэрэглээ

Булганы тостой нүүрний арьсны тэжээлийн тосон маск «Баархад» (Хамба хилэн)
Урьдчилан цэвэрлэсэн нүүрний арьсанд тосон маскийг түрхэж, 15-20 минут үлдээнэ. Маскны үлдэгдлийг зөөлөн хөвөнгөөр арилгана эсвэл илүү эрчимтэй нөлөө үзүүлэхийн тулд арьсандаа үлдээж болно. Хүсвэл тосон маскийг хүзүү, гар болон зовхины арьсанд шөнийн тосны хувьд түрхэж болно.

Гарын арьсыг нөхөн сэргээх тос «Баархад» (Хамба хилэн)
Тосыг гарын арьсанд хөнгөн массаж хийх хөдөлгөөнөөр хэрэгцээний дагуу өдрийн турш түрхэнэ.