+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Зөөлөн цэвэрлэх бэлдмэл
 
33000

Experalta Platinum

Зөөлөн цэвэрлэх бэлдмэл

# 409977     100 мл    
Үнэт тоснуудтай торгомсог эмульс нь арьсыг зөөлөн цэвэрлэж, тйавшруулна, хүрээлэн буй орчны хорт нөлөөнөөс хамгаална.

Үнэт тоснууд болон гялгар мөөгний хандтай сэргээгч, торгомсог эмульс нь нүхжилтийг цэвэрлэнэ, арьсны чийгний зохистой түвшинг нөхөн сэргээж, зөөлрүүлнэ. Хүрээлэн буй орчны хорт хүчин зүйлсийн үйлчилгээнээс улбаатай стрессийн ул мөрийг арилгана. Мэдрэг арьсанд, тэр дундаа зовхины арьсанд тохиромжтой.

АРЬСЫГ ТАЙВШРУУЛЖ, ЦЭВЭРЛЭНЭ
Арьсны бохирдол болон нүүр будалтыг арилгана: арьс шинэчлэгдэж, сэргэнэ!

ЧИЙГНИЙ ЗОХИСТОЙ ТҮВШИНГ НӨХӨН СЭРГЭЭНЭ, АРЬСЫГ ЗӨӨЛРҮҮЛНЭ
Үнэт тоснууд болон ургамлын хандууд арьсыг арчилж, чийгний зохистой түвшинг нөхөн сэргээнэ, түүнийг зөөлрүүлнэ.

ИСЭЛДЭЛТИЙН ЭСРЭГ ХАМГААЛАЛТЫГ ХАНГАНА
Алтайн үнэт гялгар мөөгний ханд исэлдэлтийн эсрэг хүчирхэг хамгаалалтыг хангана.

Хэрэглээ

Гарын алгандаа эмульсээс бага зэргийг аваад устай хольж, хөөсрүүлнэ. Нүүрэндээ түрхэнэ, зөөллөн иллэг хийгээд бүлээн усаар зайлж угаана. Цэвэрлэгээний үндсэн бэлдмэлийн хувьд шаардлагатай үед хэрэглээрэй.
 

Идэвхитэй найрлага: сибирийн хуш болон шар буурцагны тос, тэрэг цэцэг, гагадай, ийвс, маалангийн үр, чихэр өвс болон гялгар мөөгний ханд.

Найрлага: ус, глицерин, динатрийн лаурилсульфосукцинат, натрийн кокоилизетионат, шүвтэр, эрдэнэшишийн цардуул, цетеарилийн спирт, гидроксиэтилшүвтэр, пропандиол, гидрогенжүүдсэн касторын тос, 1,2-гександиол, дегидроксантаны давирхай, хуш модны тос, шар буурцагны тос, пантенол, ксантаны давирхай, титаны диоксид, кокоамидопропилбетаин, сүүний хүчил, үнэр оруулагч, склеротиумын давирхай, каприлгидроксамын хүчил, тэрэг цэцгийн ханд, амарантын ханд, гибискусын ханд, маалингийн үрийн ханд, чихэр өвсний ханд, гялгар мөөгний ханд, токоферол, нимбэгний хүчил.