+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Ойн гүзээлзгэнэ & ногоон цай. Биеийн арьсыг чийгшүүлэгч сүүн шингэн
 
21300

SPA Collection

Ойн гүзээлзгэнэ & ногоон цай. Биеийн арьсыг чийгшүүлэгч сүүн шингэн

# 410019     250 мл    
Зөөлөн бүтэцтэй сүүн шингэн нь арьсыг зөөлрүүлж, тэжээнэ, арьсан дээр мэдрэг гүзээлзгэнэ болон сэргээх ногоон цайны амттай үнэрийг үлдээнэ.

Арьс арчилгаагаа жинхэнэ таашаал болгоорой! Зөөлөн бүтэцтэй сүүн шингэн нь арьсыг зөөлрүүлж, тэжээнэ, арьсан дээр мэдрэг гүзээлзгэнэ болон сэргээх ногоон цайны амттай үнэрийг үлдээнэ. Бүтээгдэхүүний зүрхэнд агуулагдах - ши ургамлын болон фисташкийн тансаг тоснууд, ногоон цайны навчны сэргээгч ханд, мөн гайхалтай чийгшүүлж, тэжээх чанартай байгалийн гаралтай гүзээлзгэнэ ба бөөрөлзгөнийн хандууд.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗҮРХЭНД АГУУЛАГДАХ:

  • Ногоон цайны ханд бол байгалийн гаралтай исэлдэлтийн эсрэг бодис бөгөөд хөгширөлтийн эсрэг, хордлого тайлах үйлчилгээтэй. Өдөр тутам арьсаа арчлах ногоон цайны хандтай бэлдмэлүүдэд таны арьсыг төгс болгох гол нууц оршино!
  • Гүзээлзгэний ханд нь арьсыг гайхалтай тэжээж, биемахбодийн дотоод үйл явцуудыг идэвхижүүлснээр залуужуулах үйлчилгээ үзүүлнэ. Гүзээлзгэний ханд агуулсан бэлдмэлүүд нь хуурай болон гууждаг арьсны арчилгаанд төгс тохирдог.
  • Бөөрөлзгөний ханд нь аминдэмээр баялаг, арьсны эсүүдийг сэргээж, шинэчлэх үйлчилгээ үзүүлнэ. Е, РР, А, В2 аминдэмүүд, органик хүчлүүд болон исэлдэлтийн эсрэг бодисуудын ачаар түүнийг сууриласан бэлдмэлүүд нь арьсыг чангалж, залуужуулах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд целлюлиттэй тэмцэхэд тусладаг.

Өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой
SPA Collection цувралын дурын бүтээгдэхүүнтэй төгс хослоно. Биеийн арьсанд ногоон цай болон боловсорч гүйцсэн ойн гүзээлзгэний тансаг үнэрийг үлдээнэ.

Сүүн шингэн нь арьсыг зөөлрүүлж, тэнийлгэнэ, мөн байгалийн гаралтай тоснууд, жимс, ургамлуудын хандуудыг агуулдаг тул арьсыг зөөлөн арчилна. Усанд орсоны дараа эсвэл усан санд сэлсэний дараа, наранд шарсаны дараа сүүн шингэнийг арьсандаа тойрог хөдөлгөөнөөр түрхэнэ. Бага зэрэг шингээгээд таны арьсанд үлдсэн хайртай үнэрээс таашаал аваарай!

SPA Collection-ын бэлдмэлүүдийг хэрэглээд үзээрэй: манай Компанийн Үйлчилгээний төвүүдэд хүрэлцэн ирж тэдгээрийн бүтэц болон сэтгэл татам үнэрийг үнэлээрэй.

Хэрэглээ

Цэвэр (хуурай эсвэл чийгтэй) арьсанд сүүн шингэнийг хөнгөн иллэг хийж түрхээд шингээнэ.
 

Идэвхитэй найрлага: гүзээлзгэнэ, ногоон цай болон бөөрөлзгөнийн хандууд.

Найрлага: ус, полиглицерил-6 стеарат, глицерин, этилгексилстеарат, рапсагийн тос, гидрогенжүүлсэн этилгексилоливат, бензилийн спирт, полиглицерил-6 бехенат, үнэр оруулагч, бетаин, инулин, натрийн стеароил глютамат, хуайсны давирхай, глицериллаурат, ксантаны давирхай, чидун жимсний тосны гидрогенжүүлсэн ханаагүй фракц, нимбэгний хүчил, шар буурцагны тос, гүзээлзгэний ханд, склеротиумын давирхай, ногоон цайны ханд, маннан, феноксиэтанол, токоферол, натрийн бензоат, калийн сорбат, бөөрөлзгөнийн ханд, бета-ситостерол, сквален, CI 19140, CI 17200.

Найрлага (INCI): aqua (water), polyglyceryl-6 stearate, glycerin, ethylhexyl stearate, brassica campestris (rapeseed) seed oil, hydrogenated ethylhexyl olivate, benzyl alcohol, polyglyceryl-6 behenate, aroma, betaine, inulin, sodium stearoylglutamate, acacia senegal gum, glyceryl laurate, xanthan gum, hydrogenated olive oil unsaponifiables, citric acid, glycine soja oil, fragaria vesca (strawberry) fruit extract, camellia sinensis (green tea) leaf extract, sclerotium gum, glucomannan, phenoxyethanol, tocopherol, sodium benzoate, potassium sorbate, rubus idaeus (raspberry) fruit extract, beta-sitosterol, squalene, CI 19140, CI 17200.