+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Зовхины арьсанд зориулсан сэргээх үйлчилгээтэй, хайлдаг гидрогелен наалт
   
134000

Experalta Platinum

Зовхины арьсанд зориулсан сэргээх үйлчилгээтэй, хайлдаг гидрогелен наалт

# 410682        

Ядаргааны ул мөрийг арилгана, сэргээж, чангална, үрчлээ, хаван ба нүдний доорхи хар хүрээ үүсэхээс сэргийлнэ.

  • Гидрогель хөнгөн сэрүүцүүлэх үйлчилгээтэй, арьсны хаван ба ядаргааны ул мөрийг арилгана.
  • Ниацинамид арьсны өнгийг тэгшилж, тэжээлийг сайжруулна, коллагений нийлэгшилтийг дэмжинэ, уян хатан чанарыг, мөн цусны бичил эргэлтийг нэмэгдүүлнэ, арьсыг тайвшруулна.
  • Аденозин үрэвсэл эсэргүүцэх илэрхий үйлчилгээтэй, эс доторхи энергийн солилцоог хэвийн болгоно.
  • Зууннастын навчны ханд арьсыг богино хугацаанд чийгшүүлж, тэнийлгэнэ, цочроо үүсэхээс сэргийлж, уян хатан чанарыг нэмэгдүүлнэ. Хуурай болон гуужсан арьсанд дан ялангуяа үр дүнтэй.
  • Глюкоз ба өндөр молекултай гиалуроны хүчил бол арьсыг агшин зуур чийгшүүлэх байгалийн гаралтай бүрэлдэхүүн хэсгүүд юм.
  • Сарнайн ханд исэлдэлтийн эсрэг хүчирхэг үйлчилгээтэй, арьсны уян хатан чанарыг сайжруулж, түүнийг чангална, харшлын урвалын илрэлүүдийг багасгана.
  • Ногоон цайны навчны ханд исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй, судсыг бэхжүүлж, түүний нэвчимтгий чанарыг бууруулна.
  • Анар жимсний ханд бол арьсны хөгширөлтийн үйл явцуудыг удаашруулдаг исэлдэлтийн эсрэг хүчирхэг бодис болох байгалийн гаралтай эллагийн хүчлийн эх үүсвэр юм.
  • Цайны модны гидролат нь байгалийн гаралтай ариутгагч бодис.
  • Шар буурцагны үрийн ханд исэлдэлтийн эсрэг хүчирхэг үйлчилгээтэй, өөрийн коллаген ба гиалуроны хүчлийн нийлэгшилтийг идэвхижүүлнэ.
  • Япон бэрсүүт жүржний ханд зөөлөн гуужуулах үйлчилгээ үзүүлж арьсны гадаргууг тэгшилнэ.
  • Эвкалиптын навчны ханд байгалийн гаралтай үрэвслийн эсрэг ба арьс чангалах үйлчилгээтэй.
  • Гялгар мөөгний ханд үрэвслийн эсрэг ба исэлдэлтиийн эсрэг үйлчилгээтэй.
  • Замаг ба ламинарийн ханд исэлдэлтийн эсрэг, чийгшүүлэх, тэжээлийн (аминдэмжүүлэх) болон бактери эсэргүүцэх илэрхий үйлчилгээтэй, эсийн амьсгалыг сайжруулна.
  • Сувдан нунтаг нь эсийн бодисын солилцоог хэвийн болгоно.
  • Шингэн цагаан алт зовхины арьсанд үрчлээ үүсэхийг багасгана, уян хатан чанарыг сайжруулж, арьсыг чийгшүүлнэ.

Гоёмсог савлагаан дотор зөөлөн, сувдан цэнхэр өнгөтэй, таатай үнэртэй 60 ширхэг гидрогелен навчин хэлбэртэй наалтууд байгаа.
Бүтээгдэхүүнийг хатаахаас сэргийлсэн хамгаалах бүрхүүлтэй, цэвэрхэн ашиглахад зориулсан халбага дагалдана.

Хэрэглээ

Наалтыг халбагаар болгоомжтой гаргаж аваад урьдчилан цэвэрлэсэн доод зовхины арьсанд хурц үзүүрийг нь хамрын хөндөл рүү харуулан наана. Хөнгөн товших хөдөлгөөнөөр наалтыг арьсанд нягт нааж өгнө. 30–120 минутын дараа авна.

БЬЮТИ-ЛАЙФХАК № 1
Хэрэв ямар нэгэн шалтгаанаар ийлдэс дууссан бол (хатсан эсвэл гоожсон) ойролцоогоор 20 мл халуун ус аваад (80 °С хэмээс багагүй) түүндээ хоёр ширхэг наалтыг уусгаарай. Уусмалаа хөргөөд наалттай савандаа хийнэ.

БЬЮТИ-ЛАЙФХАК № 2
Хэд хэдэн ширхэг наалтыг халуун усанд (80 °С хэмээс багагүй) уусгаад арьс арчилгааны бие даасан бэлдмэлийн хувьд хэрэглэнэ, эсвэл хөлдөөгөөд, нүүрээ угаасны дараа арьсаа арчиж болно.
 

Ургамлын идэвхит орц: гидрогель, ниацинамид, зууннастын навчны ханд, глюкоз, гиалуроны хүчил, сарнайн ханд, ногоон цайны навчны ханд, анар жимсний ханд, цайны модны гидролат, шар буурцагны ханд, япон бэрсүүт жүржний ханд, эвкалиптын навчны ханд, гялгар мөөгний ханд, замаг ба ламинарийн ханд, сувдан нунтаг, шингэн цагаан алт.

(INCI): aqua, glycerin, dipropylene glycol, niacinamide, carrageenan, ceratonia siliqua (carob) gum, butylene glycol, glucose, sodium hyaluronate, potassium chloride, hydroxyethylcellulose, cyamopsis tetragonoloba (guar) gum, ethylhexylglycerin, mica, pearl powder, fragrance, disodium EDTA, adenosine, aloe barbadensis leaf extract, hydrolyzed collagen, rose extract, camellia sinensis leaf extract, punica granatum fruit extract, melaleuca alternifolia (tea tree) leaf water, glycine soja (soybean) phytoplacenta extract, citrus unshiu peel extract, eucalyptus globulus leaf extract, algae extract, colloidal platinum (100 ppm), ganoderma lucidum (mushroom) stem extract, laminaria japonica extract.