+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → «Кинотто & лемонграсс», амьсгал сэнгэнүүлэх шүдний оо
   
17000

Шүдний оо

«Кинотто & лемонграсс», амьсгал сэнгэнүүлэх шүдний оо

# 411379     75 мл    

Өдөр тутам хэрэглэх зориулалттай амьсгал сэнгэнүүлэх шүдний оо
Зэрлэг ашигтай, зэрлэг цэнгэг амьсгал!
Гашуун ногоон жүрж кинотто болон халуун орны жимс лемонграсс нь гоёмсог замбага цэцэгтэй хослон амьсгалыг маш сайхан сэнгэнүүлж, шүдний чулуу үүсэхээс сэргийлнэ.
Инээмсэглээрэй: таны төлөө байгалийн шилдэг туслахууд хичээж байна!

ДОТОР НЬ ЮУ БАЙГАА ВЭ?
• Цэнгэг амьсгал
• Шүд цооролтоос хамгаална
• Цэвэрхэн паалан
• Эрүүл буйл
• Шүүслэг тодхон амт.

ЦАСАН ЦАГААН ИНЭЭМСЭГЛЭЛ
Байгалийн гаралтай папаин фермент нь пааланг зөөлөн бөгөөд үр дүнтэй цэвэрлэж, хүрэхэд бэрхшээлтэй газруудад үүссэн шүдний өнгөрийг арилгана, шүдний гадаргууг төгс толийлгоно.
ЦЭНГЭГ АМЬСГАЛ
Замбага цэцгийн ханд нь шүд цооролт ба амны эвгүй үнэрийг үүсгэгч бактериудаас хамгаална.
Лемонграсс халдваргүйжүүлэх болон ариутгах гайхалтай шинж чанартай. Амны хөндийн эрүүл мэндийг сахина.
ШҮД ЦООРОЛТООС ХАМГААЛНА
Үр дүнтэй концентрацитай ксилитол (10%) – шүд цооролт үүсгэгч бактериудын эсрэг батлагдсан идэвхитэй.
АМНЫ ХӨНДИЙН АРЧИЛГАА
L-аргинин салст бүрхүүлийг чийгшүүлж, хамгаалах үүргийг дэмжинэ, шүдний хэт мэдрэг чанарыг бууруулна.
Ногоон цай буйлыг бактери болон вирусээс хамгаална, тайвшруулж, үрэвсэл эсэргүүцэх үйлчилгээтэй. Байгалийн гаралтай будагч бодис юм.
ТОДХОН АМТ
Зэрлэг жүржийн шүүс өглөө, оройдоо эрч хүчээр цэнэглэнэ! Үрэвсэл эсэргүүцэх, микробын эсрэг үйлчилгээтэй фитоцидүүдийг агуулна, сэргээж, бодисын солилцоог сайжруулна, буйлыг бэхжүүлнэ.

  • Фторгүй
  • Парабенгүй
  • SLES/SLS агуулаагүй
  • Амьтан дээр туршаагүй
  • Байгалийн гаралтай будагч бодисууд: ногоон цай
  • Ксилитол (10%).

ХЭР ЗЭРЭГ БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ВЭ?
99,1% ашигтай бүрэлдэхүүн хэсгүүд нь байгалийн гаралтай
0,9% аюулгүй нийлмэл бүрэлдэхүүн хэсгүүд, тэдгээр нь жишээлбэл бүтээгдэхүүнд эмгэг үүсгэгч бичил орчин үүсэхээс хамгаална.

ШҮДНИЙ ООНЫ ТУХАЙ ӨӨР ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?
  • Cruelty-free and vegan
  Манай шүдний оог Компанийн бусад бүтээгдэхүүнүүдтэй нэгэн адил амьтан дээр туршдаггүй, мөн амьтны гаралтай бүтээгдэхүүн агуулдаггүй, тиймээс цагаан хоолтой хүмүүст тохирно.
  • Clean beauty
  Шүдний оо нь алдартай CLEAN BEAUTY чиг хандлагад нийцнэ. Энэ бол амьтан дээр туршилт хийгдэггүй бөгөөд илэрхий аюултай бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаггүй бүтээгдэхүүнүүд юм. Эдгээр бэлдмэлүүдийн найрлаганд нийлмэл бүрэлдэхүүн хэсгүүд агуулагддаг ч гэсэн хүн, амьтад, хүрээлэн буй орчинд хор хохирол учруулдаггүй.
  • SLS/SLES freе
  Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүд нь хөөс үүсгэдэг боловч салст бүрхүүлийг гэмтээдэг. Бид SLS/SLES-г хөөс үүсгэгч буюу наргил мод, дал модны дайвар бүтээгдэхүүнүүдээр сольсон, ингэснээр бага хөөсөрч, шүдний ооны үр дүнд нөлөө үзүүлэхгүй.

Амттай, ашигтай, үр дүнтэй шүдний оог байгаль өөрөө бүтээлээ!

Хэрэглээ

Өдөрт хоёроос багагүй удаа шүд болон шүд орчмын буйлыг цэвэрлэнэ.
 

(INCI): hydrogenated starch hydrolysate, silica, aqua, xylitol, sodium lauroyl sarcosinate, aroma, cellulose gum, arginine, citrus aurantium extract, menthyl lactate, xanthan gum, o-cymen-5-ol, cymbopogon citratus leaf powder, magnolia officinalis bark extrakt, camellia sinensis leaf extract, papain.