+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Усанд орох чийгшүүлэгч гель «Цагаан гаа & Гашуун чинжүү»
 
19500

SPA Collection

Усанд орох чийгшүүлэгч гель «Цагаан гаа & Гашуун чинжүү»

# 412460        
Усанд орох зөөлөн хар тосон гель нь хоргүйжүүлэх үйлчилгээтэй, арьсыг гайхалтай цэвэрлэж, арьсан дээр цагаан гаа ба гашуун чинжүүний тансаг үнэрийг үлдээнэ.

Модны нүүрс ба байгалийн гаралтай цагаан гааны хандтай усанд орох хар өнгөтэй гайхалтай тосон гель нь арьсыг цэвэрлэж, хоргүйжүүлнэ, эрчимтэй чийгшүүлж, нөхөн сэргээнэ.
Цагаан гаа ба гашуун чинжүүний тансаг, хөнгөн үнэр спа арчилгааны дараа арьсан дээр удаан хугацаанд үлдэж, эрч хүчийг бэлэглэж, сэтгэл санааг дэмжинэ.

  • Сэвсгэр, торгомсог хөөсийг үүсгэнэ
  • Нягт бүтэцтэй, хэрэглэхэд хэмнэлттэй
  • Арьсыг хорт бодисуудаас чөлөөлнө
  • Зөөлөн цэвэрлэж, сэргээнэ
  • Арьсыг хуурайшуулахгүй, арьс таталдахгүй
  • Өдөр тутмын арчилгаанд, бүх төрлийн арьсанд тохирно

Модны нүүрс гелийн цэвэрлэх шинж чанарыг хүчирхжүүлнэ, харин хахуун цагаан гаа ба гашуун чинжүү нь арьсыг сэргээж, бүтцийг нь сайжруулна, түүний хамгаалах шинж чанарыг нэмэгдүүлж, сэргээнэ.
Гэрээсээ гаралгүйгээр жинхэнэ тансаг спа арчилгааг мэдрээрэй! Зөөлөн, сэргэг үнэрийг таашааж, дахин давтагдашгүй арьс шинэчлэх арчилгааг мэдрээрэй.

Хэрэглээ

Бие угаах зөөлөвч эсвэл алгандаа гелийг бага зэргийг авч хөөсрүүлээд, иллэг хийж биедээ түрхэнэ. Их хэмжээний бүлээн усаар зайлж угаана.
 

Идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд: ургамлын нүүрс, цагаан гааны хад, анхилуун чинжүүний ханд.