+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Тогтоц сайтай хөмсөгний харандаа (тауп)
   
37300

E.N.I.G.M.A.

Тогтоц сайтай хөмсөгний харандаа (тауп)

# 412662     0,35 г    
Тогтоц сайтай харандаа нь хөмсөгний ердийн хэлбэрийг төгс тодруулж, харцыг сэргээнэ. Ургамлын тоснууд хөмсөгийг арчилж, ургуулна.

Тогтоц сайтай автомат харандаа нь хөмсөгний ердийн хэлбэрийг төгс тодруулж, харцыг сэргээнэ.
Шар буурцаг болон жожоба ургамлын тоснууд хөмсөгийг арчилна, ургуулж, бэхжүүлнэ. Хэрэглэхэд амархан харандааг ашиглаж  нүүр будалтын янз бүрийн үр дүнд хүрэх боломжтой: хавтгай талаар нь хөнгөн түрхэж, харин хурц үзүүрээр нь илүү тод дүр төрхийг гаргаж болно. Харандаа нь өдрийн турш өнгөө хадгалж, хөлс, чийг болон усанд тэсвэртэй.
Иж бүрдэлд хөмсөгний хэлбэрийг засах багс багтсан бөгөөд төгс дүр төрхийг бүрдүүлэхэд тусална.

БАЙГАЛИАС ЗАЯАСАН ГОЁМСОГ ЕРДИЙН ХАРАГДАХ ХӨМСӨГТЭЙ БОЛОХ МАШ АМАРХАН!
94,5% БҮРДЭЛ ХЭСГҮҮД НЬ БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ
10 ЦАГИЙН ТУРШ ТОГТОЦТОЙ*

Харандаа хоёр өнгөтэй:
412662 (өнгө: тауп) – шаргал үстэй бүсгүйчүүдэд тохирно, хөмсөгний ердийн эзэлхүүн, өтгөнийг бүрдүүлнэ.
412663 (өнгө: баялаг хүрэн бор) – хар хүрэн үстэй бүсгүйчүүдэд төгс тохирно.
* Хэрэглэгчдийн сорилын үр дүнгээр.

Хэрэглээ

Хөмсгөндөө түрхэнэ. Багсаар хөмсөгний хэлбэрийг засна.
Хадгалах нөхцөл: +5 - +25 °С хэмд хадгална.
Задласны дараа хүчинтэй байх хугацаа: 6 сар.
 

(INCI): titanium dioxide (CI 77891), hydrogenated soybean oil, hydrogenated coco-glycerides, iron oxides (CI 77492), iron oxides (CI 77499), hydrogenated vegetable oil, mica, ozokerite, iron oxides (CI 77491), bees wax, caprylic/capric/myristic/stearic triglyceride, acrylates/stearyl acrylate/dimethicone methacrylate copolymer, ethylene/propylene copolymer, caprylyl glycol, ethylhexylglycerin, tocopheryl acetate, simmondsia chinensis (jojoba) seed oil, persea gratissima (avocado) oil.

БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД:
• ЗӨГИЙН ЛАВ (BEESWAX)
Нөхөн төлжүүлнэ, хүрээлэн буй орчны хортой нөлөөнөөс хамгаалж, тэжээнэ, гялалзуулна.
• ГИДРОГЕНЖҮҮЛСЭН ШАР БУУРЦАГНЫ ТОС (HYDROGENATED SOYBEAN OIL)
Хэд хэдэн төрлийн орлуулашгүй тосны хүчлүүдийг агуулдаг бөгөөд арьсыг гайхалтай зөөлрүүлж, чийг алдагдлаас сэргийлнэ.
• ГИДРОГЕНЖҮҮЛСЭН НАРГИЛ МОДНЫ ТОСНЫ ГЛИЦЕРИД (HYDROGENATED COCO-GLYCERIDES)
Гадаад орчны сөрөг нөлөөнөөс арьсыг тэжээж, хамгаална, арьс таталдах, хуурайших мэдрэмжийг багасгана.
• ГИДРОГЕНЖҮҮЛСЭН УРГАМЛЫН ТОС (HYDROGENATED VEGETABLE OIL)
Арчилгааны бэлдмэлүүдийн гоо сайхны найрлаганд багтаж арьсны эмгэгийг эмчилнэ, үрэвсэл ба цочроог арилгана. Байгалийн хортой хүчин зүйлсээс арьсыг хамгаална, арьсны давхаргыг хурдан нөхөн төлжүүлнэ.
• АВОКАДО ТОС (PERSEA GRATISSIMA (AVOCADO) OIL)
Эпидермисийн дээд давхаргыг чийгшүүлнэ, арьсны хамгаалах шинж чанарыг болон хэсэг газрын дархлааг нөхөн сэргээнэ, хэт ягаан туяаны шүүгч шиг ажилладаг. Тосны найрлаганд багтах А болон Е аминдэмүүд исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй, харин стеролууд эрт хөгширөхөөс хамгаална.
• ЖОЖОБА УРГАМЛЫН ТОС (SIMMONDSIA CHINENSIS (JOJOBA) SEED OIL)
Ургамлын аймагт адил төсгүй шингэн лав нь маш өтгөн найрлагатай, гэхдээ арьсанд хурдан шингэж, тослог гялбаа ба хүнд оргих мэдрэмжийг үлдээдэггүй. Арьсыг төгс чийгшүүлж, тэжээнэ, хамгаалах давхаргыг үүсгэнэ. Тосонд агуулагдах Е аминдэмийн өндөр концентрац нь түүний исэлдэлтийн эсрэг шинж чанарыг хангана - нөхөн төлжүүлэх, үрэвслийн эсрэг, хэвийн болгох үйлчилгээтэй.

БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ БУДАГЧ БОДИСУУД:
• ТӨМРИЙН ИСЭЛ (IRON OXIDE)
Байгалийн гаралтай аюулгүй будагч бодис бөгөөд ердийн өнгөтэй хамгийн ойролцоо төрөл бүрийн өнгийг гаргадаг. Арьсны чийгийг хянан зохицуулна. ЕС 1223/2009 болон ТР ТС 009/2011 Журмын дагуу хязгаарлалтгүй ашиглана.
• ТИТАНЫ ДИОКСИД (TITANIUM DIOXIDE)
Харьцангуй аюулгүй бүрэлдэхүүн хэсэг. Гоёлын гоо сайхны бэлдмэлийг үйлдвэрлэхэд ашигладаг. ЕС 1223/2009 ба ТР ТС 009/2011 хууль, эрх зүйн дагуу цагаан будагч бодисын хувьд хязгаарлалтгүй ашиглахыг зөвшөөрсөн.

СИНТЕТИК ГАРАЛТАЙ АЮУЛГҮЙ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД:
• ОЗОКЕРИТ (OZOKERITE)
Зориулалтын дагуу ашиглахад ямар ч аюулгүй бүрэлдэхүүн хэсэг. Газрын тосны дахин боловсруулалтын бүтээгдэхүүн. Холбогч, эмульсийг тогтворжуулагч, өтгөрүүлэгч, зуурамтгай чанарыг хянан зохицуулагчийн хувьд уруулын будагт ашигладаг. Физик эмчилгээнд (озокерито эмчилгээнд) өргөн хэрэглэдэг.
• ЭТИЛЕН БА ПРОПИЛЕНИЙ  СОПОЛИМЕР (ETHYLENE/PROPYLENE COPOLYMER)
Хальсан бүрхүүл үүсгэгч полимер. Зориулалтын дагуу ашиглахад огт аюулгүй.
• ДИМЕТИКОН (DIMETHICONE)
Силиконы ангилалд хамаарах химийн полимер, амт ба үнэргүй,  өнгөгүй тунгалаг шингэн. Зуурамтгай чанарыг тогтворжуулагч. Зориулалтын дагуу ашиглахад огт аюулгүй. Зөөлрүүлэгч шиг ажилладаг: арьсны гадаргуу дээр тархаж, эпидермисийн эвэршсэн ялтасны хоорондох зайг бөглөнө, чийгийг тогтоох давхаргыг үүсгэнэ. Бичил үрчлээг дүүргэх чадвартай тул арьсны гадаад үзэмжийг сайжруулна, диметикон агуулсан бэлдмэлийг түрхэсний дараа арьс илүү толигор болж, зөөлрүүлнэ.
• АКРИЛАТ/СТЕАРИЛАКРИЛАТ/ДИМЕТИКОНМЕТАКРИЛАТСОПОЛИМЕР (ACRYLATES/STEARYL ACRYLATE/DIMETHICONE METHACRYLATE COPOLYMER)
Хальсан бүрхүүл үүсгэгч. Зориулалтын дагуу ашиглахад огт аюулгүй бүрэлдэхүүн хэсэг.
• КАПРИЛИЙН/КАПРИНИЙ/МИРИСТИНИЙ/СТЕАРИНИЙ ТРИГЛИЦЕРИД (CAPRYLIC/CAPRIC/MYRISTIC/STEARIC TRIGLYCERIDE)
Каприл, каприн, миристиний болон  стеариний хүчлүүдтэй глицериний триэфирийн холимог. Зориулалтын дагуу ашиглахад огт аюулгүй бүрэлдэхүүн хэсэг. Зөөлрүүлэх бөгөөд хамгаалах шинж чанартай.
• ЭТИЛГЕКСИЛГЛИЦЕРИН (ETHYLHEXYLGLYCERIN)
Глицериний моноалкиль эфир, өнгөгүй шингэн. Буудайгаас гаргаж авдаг. Хамгийн хүчирхэг «ногоон» нөөшлөгчдийн нэг, хүчин чадлаараа парабентэй тэнцэнэ. Формальдегид ялгаруулахгүй. рН-ийн өргөн хүрээнд ашиглах боломжтой. Гоо сайханд ашиглах зориулалт:
– арьс арчилгааны бэлдмэлд зөөлрүүлэх нэмэлт бодисын хувьд;
– эмульсийн хүрэлцэх мэдрэмжийг сайжруулах нэмэлт бодисын хувьд;
– грам нэмэх бактерийн эсрэг үйлчилгээтэй ариутгах нэмэлт бодисын хувьд ашиглана.
Гликоль болон спирт зэрэг микроб эсэргүүцэх бэлдмэлүүдийн идэвхийг нэмэгдүүлнэ. Арьсыг чийгшүүлнэ.