+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Dynamique, үнэртэй ус, 50 мл
   
151800

L'INSPIRATION DE SIBÉRIE

Dynamique, үнэртэй ус, 50 мл

# 412912     50 мл    
Тэр эрэгтэйд ба тэр эмэгтэйд зориулсан: сонгомол чиглэсэн цэцэгсийн үнэр - аялал.

Сэтгэл хөдлөл, болзоо, мэдрэмжийн холимог. Иланг-илангийн зөөлөн үнэр, цахилдагийн маш нарийн энгэсэгээр үнэртэн таныг хүрээлж аялалд урина. Амьдралдаа ямарваа нэгэн өөрчлөлт хийх хэрэгтэй гэсэн бодол шиг энэ бол хөнгөн, хурдан урсгалтай мэдрэмж юм. Цаашлаад харин зохиомж нь цоо шинээр дэлбээлж, далайн шорвог дуслууд халуун ваниль, хар чинжүүтэй гэнэт хослон дэлгэрнэ. Энэ бол хүч чадал, зорилгоо биелүүлэх шаргуу зүтгэл билээ. Тэгээд дахиад л шинэ эргэлт, шинэ хөдөлгөөн. Тайвшрах, сэтгэлийн цочролыг мэдрүүлэх суурь өнгийг үнэртэн дэлгэнэ. Дулаахан амбра, задь ба хүйтэн хүжний үнэр төгсгөлд нь эгшиглэнэ. Өөрчлөлт хийхэд бэлэн буй хувь хүний сэтгэл хангалуун, бүрэн бүтэн байдлыг илтгэх үнэртэн.

ҮНЭРТЭНИЙ АЯЛАЛ
чиглэсэн, халуун, цэцэгсийн
Оргил өнгө: иланг-иланг, цахилдаг, мэлрэг
Зүрхэн өнгө: далайн давс, хар чинжүү, ваниль
Суурь өнгө: амбра, хүж, хүдэр

• Үнэртэй ус | Eau De Parfum
• Тогтоц: 6-8 цаг хүртэл
• 20% тос
• Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдэд

ХУВЬ ХҮНИЙ ЭВОЛЮЦИ
Хувь хүн таны дахин давтагдашгүй мөн чанарыг илтгэж, арьсан дээр онцгойд хослолоор дэлгэрч таны хэрэгцээнд нийцэж өөрчлөгдөх үнэртэн.
Сонгомол үнэртэний ачаар өдрийн турш сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, илүү өндөр амжилтанд хүрч, хүрээлэн байгаа хүмүүсийнхээ (дан ялангуяа эсрэг хүйстнийхээ) сэтгэлийг эзэмдэхэд туслана. Дахин давтагдашгүй үнэртэн, сэтгэл эзэмдэх инээмсэглэлээрээ бусдыг манлайлж, анхаарлын төвд байна!

ҮНЭРТЭН ЗОХИОН БҮТЭЭГЧИД:
LUCAS SIEUZAC (ЛУКА СЬЮЗАК) - дэлхийд алдартай францын үнэртэн зохион бүтээгч, гурав дахь үеэрээ ажиллаж байна. Givenchy, Giorgio Armani, Salvatore Ferragamo зэрэг моодны компаниудад зориулан үнэртэн зохион бүтээдэг. Eurofragance багийн гишүүн.
OLAF LARSEN (ОЛАФ ЛАРСЕН) – дэлхийд алдартай үнэртэн зохион бүтээгч. Arabian Oud, Lattafa Perfumes зэрэг моодны компаниудад зориулан үнэртэн зохион бүтээдэг. Eurofragance багийн гишүүн.

2019 оны ЦУГЛУУЛГА. L’INSPIRATION DE LA VIE
Огцом эргэлт хийж, бүхнийг өөрчил.
Энэ бол өөртөө, мөн нийгэмд хандсан уриалга юм.
Энэ бол таны эволюц хөгжил билээ.
Таны хувийн туршилт, таны шинэ үр дүн.

Хэрэглээ

Судас цохилох газартаа түрхээрэй: хүзүү, чихний ард, тохойны доторхи нугалам, өвдөгний арын хэсэг (гэхдээ шууд бүх газарт түрхэхгүй).
Усанд орсоны дараа үнэртэнг шууд түрхэнэ (цэвэрхэн, ууранд орсон арьс үнэртэнг гайхалтай шингээдэг) эсвэл агаарт цацаад үнэртэний үүлэнд умбаарай.
Үнэртэнээ сонгоход харгалзан үзэх хүчин зүйлс:
• улирал (хөнгөн – зундаа, илүү хүнд – жилийн хүйтэн улиралд);
• өдрийн цаг: (үдээс өмнө – илүү хөнгөн, үдээс хойш – илүү баялаг);
• сэтгэл санаа, нөхцөл байдал (оффис ба ажлын орчинд – илүү ажил хэрэгч, сэргэг, зугаалга, найзуудтайгаа уулзах – илүү хүнд, шинэлэг).
Үнэртэнийг хуурай, сэрүүн, нарны шууд тусгалаас хол газар хадгалж, үнэрийг өөрчлөгдөхөөс сэргийлнэ.
 

(INCI): alcohol (80% vol.), parfum (fragrance), water (aqua), Alpha-Isomethyl Ionone, benzyl alcohol, benzyl benzoate, citronellol, citral, geraniol, limonene, linalool, benzyl salicylate, hexyl cinnamal, amyl сinnamal, amylcin namyl alcohol, cinnamyl alcohol, coumarin, eugenol, hydroxycitronellal, isoeugenol.