+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасҮнэртэнЭмэгтэйчүүдэд зориулсан → Évolucion, үнэртэй ус, 5 мл
   
18000

L'INSPIRATION DE SIBÉRIE

Évolucion, үнэртэй ус, 5 мл

# 412917     5 мл    
Тэр эрэгтэйд ба тэр эмэгтэйд зориулсан: сонгомол жимсний, цэцэгсийн үнэртэн - хүлээлт.

Ирээдүйгээ төсөөлөхөд танд ямар бодлууд төрдөг вэ? Шинэ санаа, төлөвлөгөө, хүлээлт эсвэл мөрөөдөл үү? Évolucion үнэртэн – энэ бол хүлээлт юм. Таны шинэ «маргааш» яг «одоо» болж хувирах үед тохиох үл мэдэгдэх зүйлс.
Сэргэг, чийглэг ногоон навчис шилэн цагаан цэцэгстэй хослон үнэртэн эгшиглэж эхлэнэ. Энэ мөчид таны сониучхан зан хөдлөж, цаашдаа яах бол, эргэлтийн цаана юу хүлээж байгаа бол гэсэн хүлээлт төрнө. Үнэртэн танд зориулан энэхүү нууцыг дэлгэж хөшгийг нээхэд бэлэн байна. Шүүслэг халуун жимс, гишүүний зөөлөн навч, жүржийн цэцэгсийн цахилгаан мэт үнэр нь таны сэтгэмжийг цаашид хөтлөнө. Одоохондоо таны сэтгэлд дөнгөж бүрэлдэж байгаа тэрхүү шинэхэн ертөнцийг та олж хараад, зөөлөн хүрэх боломжтой. Амбра, модны дулаахан мэдрэг суурь нь энэхүү ертөнцийг бодитоор амилуулна.

ҮНЭРТЭН-ЗӨН СОВИН
жимсний, цэцэгсийн
Оргил өнгө: усан аялгуу, ногоо, цагаан цэцэгс
Зүрхэн өнгө: халуун орны жимс, жүржийн цэцэг, гишүүн
Суурь өнгө:

• Үнэртэй ус | Eau De Parfum
• Тогтоц: 6-8 цаг хүртэл
• 20% тос
• Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдэд

ХУВЬ ХҮНИЙ ЭВОЛЮЦИ
Хувь хүн таны дахин давтагдашгүй мөн чанарыг илтгэж, арьсан дээр онцгойд хослолоор дэлгэрч таны хэрэгцээнд нийцэж өөрчлөгдөх үнэртэн.
Сонгомол үнэртэний ачаар өдрийн турш сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, илүү өндөр амжилтанд хүрч, хүрээлэн байгаа хүмүүсийнхээ (дан ялангуяа эсрэг хүйстнийхээ) сэтгэлийг эзэмдэхэд туслана. Дахин давтагдашгүй үнэртэн, сэтгэл эзэмдэх инээмсэглэлээрээ бусдыг манлайлж, анхаарлын төвд байна!

ҮНЭРТЭН ЗОХИОН БҮТЭЭГЧИД:
LUCAS SIEUZAC (ЛУКА СЬЮЗАК) - дэлхийд алдартай францын үнэртэн зохион бүтээгч, гурав дахь үеэрээ ажиллаж байна. Givenchy, Giorgio Armani, Salvatore Ferragamo зэрэг моодны компаниудад зориулан үнэртэн зохион бүтээдэг. Eurofragance багийн гишүүн.
OLAF LARSEN (ОЛАФ ЛАРСЕН) – дэлхийд алдартай үнэртэн зохион бүтээгч. Arabian Oud, Lattafa Perfumes зэрэг моодны компаниудад зориулан үнэртэн зохион бүтээдэг. Eurofragance багийн гишүүн.

2019 оны ЦУГЛУУЛГА. L’INSPIRATION DE LA VIE
Огцом эргэлт хийж, бүхнийг өөрчил.
Энэ бол өөртөө, мөн нийгэмд хандсан уриалга юм.
Энэ бол таны эволюц хөгжил билээ.
Таны хувийн туршилт, таны шинэ үр дүн.

 

Хэрэглээ

Судас цохилох газартаа түрхээрэй: хүзүү, чихний ард, тохойны доторхи нугалам, өвдөгний арын хэсэг (гэхдээ шууд бүх газарт түрхэхгүй).
Усанд орсоны дараа үнэртэнг шууд түрхэнэ (цэвэрхэн, ууранд орсон арьс үнэртэнг гайхалтай шингээдэг) эсвэл агаарт цацаад үнэртэний үүлэнд умбаарай.
Үнэртэнээ сонгоход харгалзан үзэх хүчин зүйлс:
• улирал (хөнгөн – зундаа, илүү хүнд – жилийн хүйтэн улиралд);
• өдрийн цаг: (үдээс өмнө – илүү хөнгөн, үдээс хойш – илүү баялаг);
• сэтгэл санаа, нөхцөл байдал (оффис ба ажлын орчинд – илүү ажил хэрэгч, сэргэг, зугаалга, найзуудтайгаа уулзах – илүү хүнд, шинэлэг).
Үнэртэнийг хуурай, сэрүүн, нарны шууд тусгалаас хол газар хадгалж, үнэрийг өөрчлөгдөхөөс сэргийлнэ.
 

(INCI): alcohol (80% vol.), parfum (fragrance), water (aqua), alpha-isomethyl ionone, benzyl alcohol, benzyl benzoate, citronellol, citral, geraniol, limonene, linalool, benzyl cinnamate, benzyl salicylate, butylphenyl methylpropional, hexyl cinnamal, coumarin.