+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасҮнэртэнЭмэгтэйчүүдэд зориулсан → Absolu, үнэртэй ус, 5 мл
   
18000

L'INSPIRATION DE SIBÉRIE

Absolu, үнэртэй ус, 5 мл

# 412918     5 мл    
Тэр эрэгтэйд ба тэр эмэгтэйд зориулсан: сонгомол модлог үнэртэн - төгс төгөлдөр.

Зохион бүтээгчийн ур чадварын ачаар энэ үнэртэнд онгон зэрлэг, жинхэнэ, ариухан байгаль тусгалаа олжээ. Эсрэг тэсрэг зүйлсээс бүтсэн үнэртэн: эхлээд та хахуун задь ба цагаан гааны харилцан яриаг ажиглана. Дараа нь халуухан амбра, хүйтэн үсүүтэй тэмцэлдэнэ. Дотоод сэтгэлийнхээ хүч чадал, хэврэгхэн гоо үзэсгэлэнг мэдрэн энэ тоглолтыг эхнээс нь олж харна. Цаашдаа үнэртэн таныг модлог ойн шугуйгаар хөтлөж, ваниль, тонка шошны амтлаг өнгөнд умбуулна. Ингээд л сэтгэл амарна даа. Та өөрийгөө шинээр бүрэн мэдэрч, таны дотор их том өөрчлөлтийн эх булаг оргилно.

ТӨГС ҮНЭРТЭН
Модлог
Оргил өнгө: задь, цагаан гаа, ягаан чинжүү
Зүрхэн өнгө: үсүү, модлог өнгө, амбра
Суурь өнгө: ваниль, пачули, тонка шош

• Үнэртэй ус | Eau De Parfum
• Тогтоц: 6-8 цаг хүртэл
• 20% тос
• Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдэд

ХУВЬ ХҮНИЙ ЭВОЛЮЦИ
Хувь хүн таны дахин давтагдашгүй мөн чанарыг илтгэж, арьсан дээр онцгойд хослолоор дэлгэрч таны хэрэгцээнд нийцэж өөрчлөгдөх үнэртэн.
Сонгомол үнэртэний ачаар өдрийн турш сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, илүү өндөр амжилтанд хүрч, хүрээлэн байгаа хүмүүсийнхээ (дан ялангуяа эсрэг хүйстнийхээ) сэтгэлийг эзэмдэхэд туслана. Дахин давтагдашгүй үнэртэн, сэтгэл эзэмдэх инээмсэглэлээрээ бусдыг манлайлж, анхаарлын төвд байна!

ҮНЭРТЭН ЗОХИОН БҮТЭЭГЧИД:
LUCAS SIEUZAC (ЛУКА СЬЮЗАК) - дэлхийд алдартай францын үнэртэн зохион бүтээгч, гурав дахь үеэрээ ажиллаж байна. Givenchy, Giorgio Armani, Salvatore Ferragamo зэрэг моодны компаниудад зориулан үнэртэн зохион бүтээдэг. Eurofragance багийн гишүүн.
OLAF LARSEN (ОЛАФ ЛАРСЕН) – дэлхийд алдартай үнэртэн зохион бүтээгч. Arabian Oud, Lattafa Perfumes зэрэг моодны компаниудад зориулан үнэртэн зохион бүтээдэг. Eurofragance багийн гишүүн.

2019 оны ЦУГЛУУЛГА. L’INSPIRATION DE LA VIE
Огцом эргэлт хийж, бүхнийг өөрчил.
Энэ бол өөртөө, мөн нийгэмд хандсан уриалга юм.
Энэ бол таны эволюц хөгжил билээ.
Таны хувийн туршилт, таны шинэ үр дүн.

Хэрэглээ

Судас цохилох газартаа түрхээрэй: хүзүү, чихний ард, тохойны доторхи нугалам, өвдөгний арын хэсэг (гэхдээ шууд бүх газарт түрхэхгүй).
Усанд орсоны дараа үнэртэнг шууд түрхэнэ (цэвэрхэн, ууранд орсон арьс үнэртэнг гайхалтай шингээдэг) эсвэл агаарт цацаад үнэртэний үүлэнд умбаарай.
Үнэртэнээ сонгоход харгалзан үзэх хүчин зүйлс:
• улирал (хөнгөн – зундаа, илүү хүнд – жилийн хүйтэн улиралд);
• өдрийн цаг: (үдээс өмнө – илүү хөнгөн, үдээс хойш – илүү баялаг);
• сэтгэл санаа, нөхцөл байдал (оффис ба ажлын орчинд – илүү ажил хэрэгч, сэргэг, зугаалга, найзуудтайгаа уулзах – илүү хүнд, шинэлэг).
Үнэртэнийг хуурай, сэрүүн, нарны шууд тусгалаас хол газар хадгалж, үнэрийг өөрчлөгдөхөөс сэргийлнэ.
 

(INCI): alcohol (80% vol.), parfum (fragrance), water (aqua), benzyl benzoate, cinnamal, citral, citronellol, coumarin, eugenol, farnesol, geraniol, isoeugenol, limonene, linalool.