+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасАрьс арчилгааБие арчилгааБиеийн арчилгаа → Биеийн арьсыг чийгшүүлэх сүүн шингэн Амтат бүйлс & шанц
   
19500

SPA Collection

Биеийн арьсыг чийгшүүлэх сүүн шингэн Амтат бүйлс & шанц

# 412921     250 мл    
Амтат бүйлсийн тос ба шанцааны тансаг үнэртэй зөөлөн сүүн шингэн нь таны арьсыг гайхалтай арчилж, өдрийн турш чийгшүүлж, тав тухыг бэлэглэнэ.

Амтат бүйлсийн тостой зөөлөн сүүн шингэн нь хамгийн хуурай, хэт мэдрэг арьсыг ч гайхалтай арчилна. Тэжээлийн идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүдийг их хэмжээгээр агуулдаг тул арьсыг зөөлрүүлж, тайвшруулна, чийгээр хангана. Сүүн шингэнийг биеэндээ түрхэсний дараа  шанцааны, самрын үл мэдэг үнэр үлдэнэ.
•    Амтат бүйлсийн тос нь хэт мэдрэг, цочирсон арьсыг ч гүн тэжээж, тайвшруулна.
•    Амтат бүйлсэнд их хэмжээгээр агуулагдах олеиний хүчил нь сүүн шингэний ашигтай бүрэлдэхүүн хэсгүүдийг арьсанд гүн нэвчүүлж, чийг алдагдахаас сэргийлнэ.
•    Шанцааны ханд эсүүдийн шинэчлэлийг идэвхижүүлж, арьсны бодисын солилцоог сайжруулна, өнгийг сэргээнэ.
•    Е аминдэм бол хуурай ба ахимаг насны арьсыг чийгшүүлж, тэжээх хамгийн шилдэг бэлдмэлүүдийн нэг юм. Тэрээр мөн цусны эргэлтийг сайжруулж, коллаген ба эластиний ялгаралтыг дэмжинэ, хөгширөлтийн үйл явцуудыг удаашруулна.

Байгалийн гаралтай идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүдээр баялаг SPA Collection цувралын биеийн арьсанд зориулсан сүүн шингэн:
– арьсыг тэжээж, нөхөн сэргээнэ;
– тайвшруулж, цочроог арилгана, зөөлрүүлнэ;
– мэдрэг арьстай хүмүүст тохиромжтой;
– хүрээлэн буй орчны хортой хүчин зүйлсээс хамгаална;
– шанц, самрын зөөлөн үнэрээр биеийг бүрхэнэ.

«Амтат бүйлс & шанц» бэлдмэлүүдийн гайхалтай цуглуулгын ачаар гэрээсээ гаралгүй спа арчилгааны бүх тансаглалыг мэдрээрэй!

Хэрэглээ

Цэвэр (хуурай эсвэл чийгтэй) арьсанд сүүн шингэнийг хөнгөн иллэг хийж түрхээд шингээнэ.
 

Идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд: амтат бүйлсийн тос, цагаан будааны хивэгийн тос, шанцааны ханд, бөөрөлзгөнийн ханд.

(INCI): aqua (water), glycerin, glyceryl citrate/lactate/linoleate/oleate, ethylhexyl stearate, brassica campestris (rapeseed) seed oil, cetearyl alcohol, hydrogenated ethylhexyl olivate, benzyl alcohol, parfum, betaine, glyceryl stearate, inulin, prunus amygdalus dulcis (sweet almond) oil, acacia senegal gum, xanthan gum, glyceryl laurate, hydrogenated olive oil unsaponifiables, glycine soja oil, glucomannan, phenoxyethanol, tocopherol, cinnamomum zeylanicum bark extract, linalool, beta-sitosterol, sodium benzoate, potassium sorbate, squalene, butylphenyl methylpropional, cinnamyl alcohol.