+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Ухаалаг тос
   
78800

Experalta Platinum

Ухаалаг тос

# 413494     50 мл    
20 гаруй идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүдийн үр дүн бүхий, олон түвшинтэй үйлчилгээ нь нүүрний арьсыг залуужуулж дэмжинэ.

ЭКОЛОГИЙН. ХАРИУЦЛАГАТАЙ. УХАМСАРТАЙ.
Бид байгалийн нөөцөнд хариуцлагатай ханддаг, тиймээс Experalta Platinum ухаалаг тосны савлагааг боловсронгуй болгосон.

ШИНЭ САВЛАГААНЫ ДАВУУ ТАЛУУД:
– Боловсруулах үед нүүрсхүчлийн хий агаар мандалд 85%*-иар бага ялгарна.
– Дотоод солих хэсгийг (рефил) дахин боловсруулсан полипропиленаар (РР) хийсэн.
– Үнэтэй, гоёмсог савыг олон дахин ашиглах боломжтой: дотоод хэсгийг шинээр амархан сольж болно.
РЕФИЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Рефил (англ. refill – дүүргэх, дахин дүүргэх) – энэ бол гоо сайхны бүтээгдэхүүн агуулсан нөөц хэсэг.
ТОС ТАНЬ ДУУССАН УУ?
Солих хэсгийг шинээр солиод л болно – ингэснээр хүрээлэн буй орчинд хаягдах хуванцарыг 10 дахин багасгана, мөн илүүдэл савлагаанд нэмэлтээр мөнгө төлөх шаардлагагүй болно.
20 гаруй идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүдийн үр дүнтэй, олон түвшинтэй үйлчилгээ: нүүрний арьсны залуу насыг дэмжиж, уртасгана, босоо ба хэвтээ үрчлээсүүдийн тоог багасгана. Нүүрний хэлбэрийг засна, арьсыг чангалж, хоргүйжүүлнэ.
Тансаг ухаалаг тосоор арьсаа баярлуулаарай! Хөнгөн, торгомсог бүтэцтэй тул тэрээр хурдан шингэж, нүүр будалтын сууринд төгс тохирно. Ухаалаг томъёо дермийн түвшинд ажилладаг: DiamondSIRT® эсийн түвшинд арьсыг нөхөн сэргээнэ, сверцийн ханд босоо ба хэвтээ үрчлээсүүдийг долоо хоногт тэгшилнэ**, харин алтайн гялгар мөөгний ханд исэлдэлтийн эсрэг хүчирхэг үйлчилгээ үзүүлж, арьсыг эрт хөгширөхөөс хамгаална. Үр дүн: эрч хүчээр дүүрэн, ердийнөөр гэрэлтэх уян хатан, илүү нягт арьс.

ИДЭВХИТЭЙ БҮРДЭЛ ХЭСГҮҮД АРЬСНЫ ТӨРӨЛ БҮРИЙН ДАВХАРГАД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
Очир-эрдэнэ энгэсэгтэй холбогдсон пептидүүдийн иж бүрдэл - өндөр түвшиний био шингээлттэй исэлдэлтийн эсрэг маш хүчтэй бодис. Эсүүдийн амьдралын мөчлөгийг уртасгана, мөн хэт ягаан туяа, исэлдэх стрессийн нөлөө, бичил үрэвслүүд зэрэг төрөл бүрийн гэмтлийн улмаас ДНХ-д хуримтлагдах алдааг засна.

  • ДЕРМИЙН ТҮВШИНД:
    Булчин сулруулагч нь духны босоо үрчлээ болон нүд орчмын «галуун сарвууг» тэгшилнэ.
    Сверцийн ханд нь уургийн эзэлхүүнт бүтцийг (коллаген ба эластин) нөхөн сэргээнэ, хэвтээ үрчлээг тэгшилнэ.
    Альтеромонас ферментийн шүүгч нь гадаад орчноос орж ирсэн болон исэлдэх стрессийн үр дүнд үүссэн хорны нөлөөг саармагжуулна, исэлдэлтийн үйл явцын хөгжлийг саатуулна.
    Модны гялгар мөөг нь исэлдэлтийн эсрэг бодисыг агуулдаг бөгөөд дархлааг бэхжүүлэх, дасан зохицуулах үйлчилгээтэй.
    Тэрэг цэцгийн ханд нь цусны бичил эргэлтийг сайжруулж, арьсыг амин хэрэгцээтэй чухал бодисуудаар хангана, судасны ханын нэвчимтгий чанарыг бууруулж, түүний уян хатан чанарыг нэмэгдүүлснээр батга үүсэхийг багасгана.
  • ДЕРМА БОЛОН ЭПИДЕРМИСИЙН ТҮВШИНД:
    Шар буурцагны вандуйн ханд нь эсийн хуваагдал удаашрах үйл явцыг нөхөн сэргээнэ, эсийг нийт нь залуужуулна, эпидермис ба дермийн шинэчлэгдэх үйл явцыг эхлүүлнэ. 
  • ЭПИДЕРМИСИЙН ТҮВШИНД:
    Боролзгоно нь хэсэг газрын дархлааг дэмжинэ, харшлын урвалууд үүсч хөгжих магадлалыг бууруулна.
    Туулайн тагнай нь тайвшруулах үйлчилгээ үзүүлж, судасны ханыг бэхжүүлнэ.
    Уд модны цай нь эпидермис дэх сөрөг үйл явцуудыг идэвхижүүлэгчдийг хянан зохицуулна, эсийн эрч хүчний солилцоог сайжруулна.
    Цагаан даль нь сэргээж, гадаад болон дотоод цочроогчидыг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ, цусны бичил эргэлтийг хэвийн болгон арьсны байдлыг сайжруулна.
    Япон камелийн тос нь коллагений нийлэгшилтийг идэвхижүүлнэ, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, түүний бүтцийг тэгшилнэ.
    Абиссин байцааны тосны фитостерол эфирууд нь эдийн нөхөн төлжилтийг идэвхижүүлж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.
    Хүн орхоодой нь арьсны эс нөхөн сэргэх үйл явцыг идэвхижүүлнэ, сэргээх үйлчилгээ үзүүлнэ, эсийн амьдралын мөчлөгийг уртасгаж, эрч хүчний солилцоо болон эсийн амьсгалыг сайжруулна.
  • ЭПИДЕРМИС БОЛОН ЭВЭРЛЭГ ДАВХАРГИЙН ТҮВШИНД:
    Аллантоин нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, идэвхитэй бодисуудын нэвчилтийг хөнгөвчилнө.
    Байгалийн гаралтай чийгшүүлэгч хүчин зүйлийн бүрэлдэхүүн хэсгүүд (NMF) нь усны тэнцвэрийг дэмжиж, эпидермисээр нэвчих чийгний алдагдлыг бууруулна.
  • ЭВЭРЛЭГ ДАВХАРГИЙН ТҮВШИНД:
    Булганы эко тос (абиссин байцаа ба хар гоньдны тос) арьсанд хамгийн чухал, биологийн хувьд хамгийн хэрэгцээтэй тосны хүчлүүдэд булганы тосны хослолыг нөхөн сэргээнэ. Тоснууд тус бүрдээ онцгойд бөгөөд маш үнэ цэнэтэй шинж чанартай.
    Абиссин байцааны тос (крамбе тос) арьсны нөхөн төлжих үйл явцуудыг мэдэгдэхүйц хурдасгаж, тосны хамгаалалтыг нөхөн сэргээнэ, арьсны чийгшилтийг дэмжиж, түүний өнгийг болон бүтцийг сайжруулна. Өнгөө алдсан, хуурайшсан арьсыг сэргээнэ.
    • Хар гоньдны тос харшлын эсрэг үйлчилгээтэй, үүнийг томоохон клиник туршилтаар баталсан. Мөн тэрээр нөхөн төлжилтийн үйл явцуудыг, өөрийн коллагений ялгаралтыг идэвхижүүлнэ, арьсны бүрэн бүтэн байдлыг нөхөн сэргээж, түүний уян хатан чанарыг мэдэгдэхүйц нэмэгдүүлнэ, цусны бичил эргэлтийг, тунгалгийн эргэлтийг сайжруулна. Исэлдэлтийн эсрэг өндөр идэвхитэй, гадаад хүчин зүйлсийн гэмтээх үйлчилгээг саармагжуулна.
    Натрийн гиалуронат (гиалуроны хүчил) нь арьсны өнгөц давхаргийг чийгшүүлж, түүнийг тэгш, толигор болгоно.
    Галактоарабинан (сибирийн шинэсийн полисахарид) нь агшин зуурын механик таталтыг хангана.
    Ургамлын гаралтай фосфолипидуудыг арьс өөрийн бодис мэт хүлээн авдаг: эвэрлэг давхаргийн липидуудыг нөхөн сэргээж, эпидермийн давхарга хоорондын чийг алдалтыг бууруулна, идэвхитэй бодисуудын нэвчилтийг сайжруулна.
    Далсар нь эвэрлэг давхаргийн тоснуудыг исэлдэлтээс хамгаална.
    Сархи өвсний тос нь арьсыг зөөлрүүлж, чийгшүүлнэ.

* RPC Bramlage савлагаа үйлдвэрлэгчийн мэдээллээр.
** Analysis of wrinkles and skin texture of lower face with numerical pictures and Visia CR filter. Wrinkle volume analysis by profilometry on skin prints: Laboratoire BIO EC. Clinical evaluation of lip contour wrinkles with fringe projection and clinical evaluation of lipstick migration: Laboratoire Dermscan.

Хэрэглээ

Өглөө ба/эсвэл орой бага зэрэг тосыг нүүрний цэвэрхэн арьсанд хөнгөн иллэг хийж түрхэнэ.
 

(INCI): aqua (water), cetearyl alcohol, sorbitan stearate, crambe abyssinica seed oil, nigella sativa (caraway) seed oil, isohexadecane, macadamia integrifolia (macadamia) seed oil, isoamyl laurate, maltodextrin, caprylyl methicone, propanediol, sucrose cocoate, galactoarabinan, sodium acrylates copolymer, glycerin, 1,2-hexanediol, camellia japonica (tsubaki) seed oil, crambe abyssinica seed oil phytosterol esters, phosphatidylcholine, allantoin, isoamyl cocoate, glucose, caprylhydroxamic acid, parfum, tocopherol, sorbitol, butylene glycol, helianthus annuus (sunflower) seed oil, rosmarinus officinalis (rosemary) leaf extract, phenoxyethanol, swertia chirata extract, sodium glutamate, urea, bacillus/soybean/folic acid ferment extract, sodium anisate, sodium levulinate, epilobium angustifolium (willow herb) extract, spiraea ulmaria (meadowsweet) extract, ganoderma lucidum (lingzhi mushroom) extract, panax ginseng (ginseng) root extract, arnica montana flower extract, alteromonas ferment filtrate, dasiphora fruticosa (tundra rose) extract, rhododendron adamsii extract, potassium sorbate, sodium hyaluronate, hydrolyzed wheat protein, glycine, l-lactic acid, sodium PCA, panthenol, sodium benzoate, silica, ethylhexylglycerin, tetrasodium glutamate diacetate, acetyl tetrapeptide-17, colloidal platinum, palmitoyl hexapeptide-19, acetyl sh-pentapeptide-35 (and) diamond powder.