+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудас → Зовхины арьсанд зориулсан сэргээх үйлчилгээтэй, хайлдаг гидрогелен наалт
   
88700

Experalta Platinum

Зовхины арьсанд зориулсан сэргээх үйлчилгээтэй, хайлдаг гидрогелен наалт

# 413939        
Зовхины арьсыг шуурхай арчлах төгс мастхэв! Сэргээгч наалтууд нь хаванг түргэн бууруулж, арьсыг сэргээж, чийгшүүлнэ.

Зовхины арьсыг шуурхай арчлах төгс мастхэв!
Туршаад үзээрэй: байгалийн гаралтай үнэт бүрэлдэхүүн хэсгүүдээр баялаг сэргээгч наалтуудыг бид бүтээлээ, дурын үед, амьдралын дурын хэмнэлд ч нээлттэй яруу тодхон байх харцанд зориуллаа.

Сэрүүцүүлэх сэргээгч наалтууд:
• арьсыг агшин зуур сэргээж, чийгшүүлнэ
• түүнийг амрааж, чангална
• нүдэн доорхи хар хүрээ ба ядаргааны ул мөрийг багасгана
• хаванг хурдан буулгана
• эхний хэрэглээний дараа л л харагдахуйц үрчлээсүүд багасна
• арьс татна
• өдрөөс өдөрт арьсны байдлыг, гадаад үзэмжийг сайжруулна: бэхжүүлж, уян хатан болгоно, бичил үрчлээ ба тэгш бус гадаргууг тэнийлгэнэ

Наалтууд онцгойд найрлагатай тул гайхалтай үр дүн гардаг. Ургамлаас гаргасан исэлдэлтийн эсрэг хүчирхэг бодисууд, байгалийн гаралтай идэвхитэй бодисууд, шингэн цагаан алт ба залуужуулах пептидүүд хамтран үйлчилнэ.
Бүтээгдэхүүний шинэчилсэн найрлага нь богино хугацаанд үр дүнд хүргэж, дахин дахин хэрэглэхэд хуримтлагдах үйлчилгээ үзүүлнэ.

  • Зууннастын навчны ханд – арьсыг богино хугацаанд чийгшүүлж, тэнийлгэнэ, түүнийг уян хатан болгож, цочроо үүсэхээс сэргийлнэ; хуурай, гуужсан арьсыг үр дүнтэй арчилна.
  • Глюкоз ба гиалуроны хүчил – арьсыг агшин зуур чийгшүүлж, арьс шинэчлэгдэх үйл явцуудыг идэвхижүүлнэ.
  • Сарнайн ханд – исэлдэлтийн эсрэг хүчирхэг үйлчилгээтэй, арьсны уян хатан чанарыг сайжруулж, түүнийг чангална, харшлын урвалын илрэлүүдийг багасгана.
  • Ногоон цайны навчны ханд – исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй, бичил судасны ханыг бэхжүүлнэ, тэдгээрийн нэвчимтгий чанарыг бууруулна.
  • Анар жимсний ханд – эллагийн хүчлийн байгалийн эх үүсвэр, энэ бол исэлдэлтийн эсрэг хүчирхэг бодис, эсийн ба эдийн түвшинд арьс хөгширөлтийг үр дүнтэй удаашруулна; арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.
  • Цайны модны гидролат – байгалийн гаралтай ариутгагч, сэрүүцүүлэх үйлчилгээтэй, хаван бууруулахад туслана.
  • Шар буурцагны үрийн ханд – исэлдэлтийн эсрэг маш хүчирхэг үйлчилгээтэй, арьсан дахь өөрийн коллаген ба өөрийн гиалуроны хүчлийн нийлэгшилтийг идэвхижүүлнэ.
  • Япон бэрсүүт жүржийн ханд – эвэршсэн эсүүдийг уусгаж, арьсны гадаргууг тэгшилнэ, маш зөөлөн гуужуулах үйлчилгээтэй.
  • Эвкалиптын навчны ханд – үрэвслийн эсрэг ба арьс чангалах үйлчилгээтэй, илүүдэл шингэнийг идэвхитэй гадагшлуулна.
  • Гялгар мөөгний ханд – онцгойд идэвхитэй бодисуудаар баялаг: үрэвслийг эсрэг, исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй, арьс эрт хөгширөхөөс сэргийлнэ, бичил судсыг бэхжүүлнэ.
  • Замаг ба ламинарийн ханд -  исэлдэлтийн эсрэг, чийгшүүлэх, тэжээлийн (аминдэмжүүлэх) болон бактери эсэргүүцэх илэрхий үйлчилгээтэй, эсийн амьсгалыг сайжруулна.
  • Шингэн цагаан алт – нүд орчмын үрчлээг багасгана, өөрийн коллаген ба эластиний ялгаралтыг идэвхижүүлнэ, арьсны чийгшилтийн түвшинг нэмэгдүүлнэ.
  • Пептид (зэсийн гурвалсан пептид -1) – коллагений нийлэгшилтийг идэвхижүүлж, арьсны уян хатан чанар ба нягтыг нэмэгдүүлнэ, бичил үрчлээг тэнийлгэнэ.

Загварлаг савлагааг нээж, хамгаалалтын бүрхүүлийг аваарай. Дотор нь ногоон цайны навчны ширхэгтэй ургамлын таатай өнгөтэй 60 ширхэг гидрогелен наалтууд таныг хүлээж байгаа. Хэрэглэхэд илүү тохиромжтой, цэвэр цэмцгэр байлгахын тулд наалтыг татаж авах зориулалтын халбагыг бид нэмлээ.

Мөн шинэ Experalta Platinum сэргээгч наалтуудаа байгальд ээлтэйгээр бүтээсэндээ бид бахархдаг.
• Тэд био задралд бүрэн ордог (хөрсөнд хэдхэн долоо хоногийн дотор 25 °С хэмд задардаг).
• Хиймэл өтгөрүүлэгчид агуулаагүй.
• Амьтны гаралтай уураг агуулаагүй.
• Амьтан дээр туршаагүй.

Ямар ч нөхцөлд сайхан харагдах боломжийг өөртөө бэлэглээрэй. Эко арчилгааны ачаар 8 цаг нойрссон мэт үр дүнг хүсч байна уу? Одоо бол их энгийн боллоо!

Хэрэглээ

Наалтыг халбагаар болгоомжтой гаргаж аваад урьдчилан цэвэрлэсэн доод зовхины арьсанд хурц үзүүрийг нь хамрын хөндөл рүү харуулан наана. Хөнгөн товших хөдөлгөөнөөр наалтыг арьсанд нягт нааж өгнө. 30–120 минутын дараа авна.
 

(INCI): aqua, glycerin, dipropylene glycol, niacinamide, carrageenan, ceratonia siliqua (carob) gum, butylene glycol, glucose, sodium hyaluronate, potassium chloride, hydroxyethylcellulose, cyamopsis tetragonoloba (guar) gum, ethylhexylglycerin, mica, pearl powder, fragrance, disodium EDTA, adenosine, aloe barbadensis leaf extract, hydrolyzed collagen, rose extract, camellia sinensis leaf extract, punica granatum fruit extract, melaleuca alternifolia (tea tree) leaf water, glycine soja (soybean) phytoplacenta extract, citrus unshiu peel extract, eucalyptus globulus leaf extract, algae extract, colloidal platinum (100 ppm), ganoderma lucidum (mushroom) stem extract, laminaria japonica extract.