+7 (383) 328 10 60 Корпорацийн утасны дугаар
Гол хуудасЭрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдБальзамууд → «Живокост», тормугийн ханд, глюкозамин болон хондроитинтой бальзам
   
11300

Сибирийн бальзамууд

«Живокост», тормугийн ханд, глюкозамин болон хондроитинтой бальзам

# 414689     100 мл    

Байгалийн гаралтай бальзам нь нөхөн сэргээх үйлчилгээтэй, үе мөч ба булчингийн таагүй мэдрэмжийг арилгахад тусална. Хондроитин, глюкозамин, тормуг, хөөсөнцөр замгийн ханд ба байгалийн гаралтай тоснууд нь иж бүрдлээр үйлчилж, мөгөөрсөн эдийн нөхөн төлжилтийг идэвхижүүлж, түүнийг уян хатан болгож, хэсэг газрын дархлааг хүчирхжүүлнэ.

  • Хондроитин – үе мөчний шингэний үндсэн бодис, мөгөөрсөн эдийг бүрдүүлэхэд оролцоно, үе мөчний гадаргууг тослоно, мөгөөрсөн эдийн нөхөн төлжилтийг идэвхижүүлнэ.
  • Глюкозамин мөгөөрс, шөрмөс, үе мөчний шингэн, холбогч эдийг бүрдүүлэхэд оролцоно.
  • Хөөсөнцөр замгийн ханд арьсыг чангалж, эдийн хаванг буулгана.
  • Тормугны ханд үе мөч, нуруу, бүсэлхий, булчин ба холбогч эдийн үрэвслийг арилгаж, нөхөн сэргээх үйл явцуудыг хурдасгана.
  • Эвкалипт, кайепут, арц, далсар ба башир цэцгийн эфирийн тосны иж бүрдэл нь тайвшруулах, дулаацуулах үйлчилгээтэй.

ЭКО САВЛАГАА
Бид бальзамандаа экологийн савлагааг сонгосон.
HDPE, LDPE, PP тэмдэглэгээтэй цагаан өнгийн хуванцар савлагаа, дахин боловсруулалт хийгдэнэ.
2020 онд бид борлуулалтанд гаргах хатуу цаасан хайрцагнаас татгалзаж, бүтээгдэхүүний тухай бүх чухал мэдээллийг савлагаан дээр байршуулсан. Ингэснээр бид дэлхийн экологийн ачааллыг нэмэх хаягдлын тоо хэмжээг мэдэгдэхүйц багасгаж чадна: хатуу цаасан хайрцагны хэмжээ жилд 10 тонноор  багасна.

Хэрэглээ

Бальзамыг биеийн зовиурьтай хөндүүр хэсэгт өдөрт 2–4 удаа түрхэж, иллэг хийнэ. Хэрэглэсний дараа гараа савандаж, хүйтэвтэр усаар сайтар угаана. Нүд, хамар, амны салст бүрхүүлд бүтээгдэхүүн орохоос сэргийлнэ үү. 2 долоо хоногийн турш өдөр болгон хэрэглэхэд илүү сайн үр дүн гарна. Хэрэглэхээс өмнө гоо сайханы бэлдмэлийг тохойны нугалаасны арьсанд түрхэж үзнэ үү - найрлага дахь иж бүрдлүүдэд хувь хүн харшилж арьсанд тууралт үүсэх магадлалтай.
 

Идэвхитэй бүрэлдэхүүн хэсгүүд: хондроитин (натрийн хондроитинсульфат 0,5%), глюкозамин (глюкозамины гидрохлорид 0,5%), хөөсөнцөр замгийн ханд, тормугны ханд, эвкалипт, кайепут, арц, далсар ба башир цэцгийн эфирийн тос.

INCI: Water (aqua)*, spongilla extract*, glycerin*, ethoxydiglycol, ethylhexyl stearate caprylhydroxamic acid*, glyceryl caprylate*, carbomer, camphor*, glucosamine hcl**, sodium chondroitin sulfate**, menthol*, juniperus communis (juniper) fruit oil*, rosmarinus officinalis (rosemary) leaf oil*, eucalyptus globulus (eucalyptus) leaf oil*, melaleuca leucadendron (cajaput) oil*, sodium hydroxide, eugenia caryophyllus (clove) leaf oil*, symphytu mofficinale (comfrey) root extract*.

* Байгалийн гаралтай бүрэлдэхүүн хэсгүүд.
** Байгалийн ба амьтны гаралтай бүрэлдэхүүн хэсгүүд.